ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...!


Дэлхийн Хоёрдугаар дайн эхлэх хүртэл Оскар Шиндлер тийм ч журамтай, сайн хүн биш байлаа.

Ууж иднэ, наргиж цэнгэнэ, нацистын тэмдэг зүүчихээд боломжтой бүх хаалгаар орж гарч явдаг зальтай бизнесмэн байлаа.
1939 онд Польшийн Краков хотыг Германы арми эзлэхэд ч сэтгэл эмзэглэсэнгүй. Харин ч бүр хөрөнгөө өсгөх сайхан боломж гэж олзуурхжээ. Краков дахь еврейчүүдийн дампуурсан үйлдвэрийг хямдхан түрээслээд, хэдэн зуун еврейчүүдийг ажиллуулж эхлэв. Еврейчүүдэд цалин өгөхгүй. Яагаад гэвэл тэд бол гэмт этгээдүүд. Зүгээр л амьд үлдээж, ажиллууж буй нь буян мэт байв. Үүнийхээ үр шимээр Оскар Шиндлер их мөнгө хуримтлуулж чадлаа.
1942 он хүртэл Шиндлер Хаан шиг амьдарчээ. Орой бүр шахам үдэшлэг цэнгүүн зохиож, хамгийн сайн дарсыг шимж, хамгийн үнэтэй автомашиныг унана. Харин түүний үйлдвэрт ажиллаж байсан еврейчүүд орой харих бүртээ цөөрсөөр, алуулсаар байлаа.
1943 онд Краков дахь еврейчүүдийг хоморголон устгах ажиллагаа эхэлжээ. Тааралдсан еврейгээ буудан хөнөөх эрхийг цэргүүдэд өгсөн байна. Үүний дүнд гудамж талбайгаар нэг еврейчүүдийн цогцос хөглөрөх болов.
Энэ болгоныг Оскар Шиндлер өдөр бүр харж өнгөрнө. Тэгээд нэг л өдөр өөрийгөө эрс өөрчилжээ. Яасан бэ? гэхээр хэдэн жилийн турш хурааж, хуримтлуулсан хөрөнгөөрөө еврей ажилчдаа худалдан авч эхэлсэн байна.
Хорих лагерийн комендант нь Амон Гет. Амон Гет бол гэрийнхээ балкон дээрээс хоригдлуудыг буудан хөнөөж зугаагаа гаргадаг офицер. Шиндлер тэр хоёр хамтдаа наргисаар нэг л мэдэхэд ойр дотно найзууд болсон байлаа. Ер нь Шиндлерт бүрэн итгэдэг.
Энэ харилцаагаа ашиглаад Шиндлер хорих ангиас ажилчдаа авч, аварч эхэлжээ. “Энэ хөгшин үү? Машинист шүү дээ. Хамгийн шилдэг нь гэж байгаа. Орлуулах хүн олдохгүй. Энэ хүнийг надад бүрэн даатгаад өгчих” гэх зэргээр “найрсаар” ажилчдаа авах болжээ. Гэхдээ мэдээж, зүгээр авахгүй. Заавал “юм” атгуулна. Ингэж л фашистуудын хоморголон устгалд орох байсан олон зуун хүнийг нэг нэгээр, арав арваар нь худалдан авсаар байлаа.
Дараа нь Германчууд дайнд ялагдаж, түрэгдэж эхлэх үедээ хорих лагериудаа устгаж, хоригдлуудыг улам олноор нь хөнөөж эхлэв. Тэр цагт Шиндлер үйлдвэрийнхээ ажилчдыг аваад улсын гүн рүү орохоор шийджээ.
Ингээд авч явах ажилчдынхаа нэрсийг гаргав. 1200 ажилчны нэр дурайлган бичээд, бүгдийг нь авах гэж үзэв. Энэ хүмүүс дотор түүний үйлдвэрт ажилладаггүй ч еврейчүүд байлаа. Хүн, хүүхэд бүрийг мөнгөөр худалдан авсан гэдэг. Хөрөнгөө бараг барагдтал худалдан авсаар байв.
Гэтэл тохиолдлоор 300 эмэгтэй ажилчныг нь ачсан вагон үйлдвэр байгаа газар руу биш харин Освенцимийн хорих лагерь руу явчихжээ. Освенцим бол оршуулга, тамлалын газар. Тэнд хоригдлуудыг газын камерт хийж, хөнөөдөг байлаа.
Эмэгтэй ажилчдаа Освенцим рүү алдсанаа дуулмагцаа Шиндлер хувийн нарийн бичгийн дарга герман эмэгтэйгээ яаран араас нь явуулжээ. Мэдээж, асар их хэмжээний мөнгөтэй явуулсан байна. Ингээд азаар тэр 300 эмэгтэй ажилчныг эргүүлэн авчирч чаджээ. Освенцимоос олон тооны хоригдлыг авч гарч чадсан ганц түүх энэ гэдэг. Тэр түүхийг Оскар Шиндлер бүтээсэн юм.
Бруннлицад үйлдвэрээ шилжүүлсэн Шиндлер одоо дараагийн арга руугаа оржээ. Зэвсгүүдээ зориудаар алдаатай, ажиллагаагүйгээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Эсвэл цаг хугацаандаа яагаад ч амжсангүй гэж аргалах болжээ. Гэлээ ч түүнд хариуцлага тооцохгүй. Яагаад гэвэл цагдаа, хяналтынхныг бүгдийг нь худалдаад авчихсан. Тийм болохоор 6 сарын хугацаанд тэр үйлдвэрт 1200 ажилчин амар жимэр, айх түгших зүйлгүй амьдарсан байна.
Үйлдвэртээ нэг ч ажилчныг буудан хөнөөхгүй, хүч хэрэглэхгүй байхыг хяналтынханд Шиндлер өөрөө биечлэн анхааруулж, журам тогтоожээ.
Тэгээд эцэстээ 1945 оны тавдугаар сарын 8 болов. Герман улс бүрэн бууж өгөв. Энэ өдөр тэр үйлдвэрийн ажилчид цуглаад алтан шүд цуглуулж байгаад хайлуулж, бөгж хийж өгсөн байдаг. Кино дээр нь гардаг дээ. Тэр алтан бөгж дээр “Нэг хүнийг аварсан хүн бүх Дэлхийг аварсантай ялгаагүй” хэмээн сийлжээ.
Тэр бөгжийг хуруундаа зүүхдээ Шиндлер нулимсаа барьж дийлсэнгүй.
“Үгүй ээ, би илүү олон хүнийг аварч чадах байсан. Энэ машиныг зарахад л би 10 хүнийг аварчихна. Би дутуу хийсэн, илүү олон хүнийг аврах ёстой байсан юм” хэмээн уйлж байжээ.
Түүний л ачаар амьд үлдсэн хүмүүс тайвшруулахыг хичээж, сайн сайхан үгс хэлсэн ч Шиндлер толгойгоо сэгсэрсээр байсан гэдэг.
Дайны дараа тэрбумтан Оскар Шиндлерт хөрөнгө үлдсэнгүй. Үйлдвэр ч байхгүй. Тэр цагаас хойш аврагдсан еврейчүүд Шиндлерийг тэжээн тэтгэх болжээ. Үлдсэн амьдралынх нь турш дэмжиж, тэтгэсэн юм билээ.
Бусдын амийг аврахын төлөө өөрийн бүх хөрөнгөө үрж, юу ч үгүй хоцорсон Оскар Шиндлер 1974 оны аравдугаар сарын 9-нд Германы Хильдесхаймд таалал төгсжээ.Тэр 66 настай байлаа.
Өөд болсных нь дараа еврейчүүд шарилыг нь Иерусалимд аваачиж, Сион уулын энгэрт орших католик шашинтнуудын оршуулгын газар хүндэтгэлтэйгээр байршуулсан байна. Тэр оршуулгын газар Германы нацист намын ганцхан гишүүний шарил байдаг нь Оскар Шиндлерийнх гэнэ билээ.
Шарилын чулуун дээр нь “Хавчигдаж зовсон 1200 еврей хүний амийг аварсан мартагдашгүй эрхэм” гэж бичсэн байдаг ажээ.
Шиндлер анх Польшид зүгээр л мөнгө олох гэж очсон худалдаачин байлаа. Олон ч жил худалдаа наймаа хийж, их ч мөнгөтэй болсон юм. Гэлээ ч тэр үхэл аллагыг хараад дөжрөлгүй, хүнээ алдалгүй харин ч бүр аврахын төлөө өөртөө байгаа бүхнээ зориулсан үнэхээр мартагдашгүй нэгэн байжээ.
Одоо Шиндлерийн аварсан еврейчүүдийг тоолбол 20 000 дөхнө.
Ийм олуулаа болж, өргөжин дэлгэрэх замыг нь нээсэн хүн бол Оскар Шиндлер юм.

Р.ГЭГЭЭ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 5 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 6 цагийн өмнө
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН 6 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… Өчигдөр
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … Өчигдөр
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ Өчигдөр
СЕЛЕНА ГОМЕЗ НЭГ Л ӨДӨР ЭЭЖ БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААР ДАЙРАН ӨНГӨРДӨГ АВТОБУСНЫ ЗАРИМ ЧИГЛЭЛД ТҮР ХУГ… 2026/09/07
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03