УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД ЭШХТҮХ Г.ЭРДЭНЭБАТЫГ ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛОХГҮЙ БАЙХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

Admin
13 цагийн өмнө

Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэнцэх үндэсний холбоо буюу "Ц.Элбэгдоржийн Хуулийн хонгилд хэлмэгдсэн" иргэдийн зүгээс мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нийтэлж байна. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С. БЯМБАЦОГТ ТАНАА

Шаардлага хүргүүлэх нь
Монгол Улсын Үндсэн хуулиар “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж тунхагласан.

Эрхэм Таны зарчим, байр суурь Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэж буй гэдэгт бид итгэлтэй байна.

2012-2014 онуудад Ц.Элбэгдорж тэргүүтэй улс төр, бизнесийн тодорхой бүлгийн зүгээс хууль, шүүхийн байгууллагыг ашиглаж иргэдийг эрүүдэн шүүж, хилс хэрэгт шийтгэх явдал хэрээс хэтэрч, Монгол Улсын түүхэнд “Хуулийн хонгил” хэмээн нэрлэгдэх хар хуудас болон тэмдэглэгдэн үлдэхэд хүрсэн нь бодит үнэн билээ.

Энэ хугацаанд хохирсон иргэд нэгдэж, “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” ТББ-ыг байгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээх, дахин ийм зөрчил гаргахгүй байх чиглэлээр ажиллаж байгаа ба бидний хүсэлтийн дагуу УИХ-аас 2024.11.20-нд зохион байгуулсан Хяналтын сонсгол, түүний үр дүнд гарсан 09 тоот тогтоолын дагуу, эрүүдэн шүүгдэж, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн гомдлыг шалгаад, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авах үүргийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

“Хуулийн хонгил”-д олон иргэд амь нас, эрүүл мэнд, амьдралаараа хохирсны нэг нь С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн гэх хэрэгт гэм зэмгүй иргэдийг онц хэрцгийгээр эрүүдэн шүүсэн хэрэг бөгөөд энэ гэмт хэргийг гардан үйлдсэн, зохион байгуулсан албан тушаалтнуудад шүүхээс ял шийтгэл оноосон нь саяхан. Тодруулбал,

Улсын Дээд шүүхийн 2021.03.31 ний өдрийн хуралдаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийг эцэслэн шийдвэрлэж ТЕГ-ын даргаар ажиллаж асан Б.Хурцад 1.6 жилийн, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбатад 1 жилийн хорих ял оноосон.

Гэтэл, Хонгилын гол прокуророор тодорч, бусдыг эрүүдэн шүүсэн хэрэгт хорих ял шийтгүүлсэн Г.Эрдэнэбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг УИХ-ын дарга С.Бямбацогт та санаачлан УИХ-д танилцуулж, чуулганаар хэлэлцүүлж байгаад хохирогч иргэд бид төдийгүй иргэд, олон нийтээрээ машид гайхширч, бухимдаж байна.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй иргэн байна гэж тодорхой заасан.

Эрхэм С.Бямбацогт даргаа!

- Мөрдөн шалгах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьдаг, хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх үндсэн үүрэгтэй УЕП-ын орлогчоор ажиллаж байхдаа өөрөө бусдыг эрүүдэн шүүж хорих ял шийтгүүлсэн хүн Үндсэн хуулийг сахин хамгаалах байгууллагад ажиллах хууль, ёс суртахууны эрхтэй юу?

Хэрэв жирийн ардын хүүхэд хөнгөн гэмт хэрэгт торгуулийн ял авчихвал, насаараа гэмт хэрэгтэн болж, ажил албанд орж чаддаггүйг та мэддэг үү?

- Та, Шүүхээр хорих ял шийтгүүлсэн этгээдийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох тухай хуулийн зөрчилтэй санал оруулж, хэлэлцүүлснээрээ Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай, Төрийн албаны тухай хуулиудыг зөрчиж, Эрүүгийн хуульд заасан бусдад давуу байдал үүсгэх гэмт хэрэг үйлдэж, УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болзлоо хангаж байгаагаа хүлээн зөвшөөрч байна уу.

Та Монгол Улсын Үндсэн Хууль, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенци, холбогдох хуульд заасан хэм хэмжээ, хүний эрх, шудрага ёсны зарчмуудыг үндэслэн Г.Эрдэнэбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг нэн даруй зогсоож хуулийг нэг мөр сахин биелүүлнэ үү.
УИХ-ын эрхэм гишүүдээ !

Та бүхэн ард түмнээ төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахина хэмээн тангараг өргөсөн. Монголын ард түмэн та бүхнийг Үндсэн хуулиар хамгаалсан хүний эрх чөлөөнд халдаж, бусдыг эрүүдэн шүүх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг Цэцийн гишүүнээр сонгож хууль, шудрага ёсны эсрэг гэмт үйлдэлд хамтран оролцохгүй байхыг уриалж байна.

(“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” НҮТББ нь энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэгдэх хүртэл бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.)

“ЭРҮҮДЭН ШҮҮЛТ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХОЛБОО”
НҮТББ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.АМАРСАЙХАН: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХЫН ТУЛД ТОГТВОРТОЙ БОДЛОГОТОЙ, ТОД… 4 цагийн өмнө
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛ… 4 цагийн өмнө
ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ГУРВАН СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО 6 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНГОЛ УЛСАД НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ САНААЧИЛГЫ… 9 цагийн өмнө
КОП17: ГАЗАР БА ХҮН ТӨВТ ӨДӨР 12 цагийн өмнө
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗЭРЭГ АСУУДЛААР … 12 цагийн өмнө
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 13 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 27-29 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ДЭЭД ТҮВШНИЙ ПАРЛАМЕНТЫН ФОРУМ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ХАМТЫН … Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГ… Өчигдөр
ЛОРО ПИАНА КОМПАНИ СҮХБААТАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨТӨЛБӨРӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ СОН… Өчигдөр
КОП17: ДЭЭД ТҮВШНИЙ ПАРЛАМЕНТЫН ФОРУМ ӨНӨӨДӨР БОЛНО Өчигдөр
ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЖЭЭ Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
КОП17: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТИЙГ 2 ТЭРБУМ А… Өчигдөр
НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР ҮҮЛШИЖ, БАЯН-ӨЛГИЙ, ХОВДЫН НУТГААР БАГА ЗЭРГИЙН… Өчигдөр
ОЛИМПЫН АВАРГА РИКУ МИУРА, РЮИЧИ КИХАРА НАР СҮЙ ТАВЬСНАА ЗАРЛАВ 2026/08/24
КОП17: САНХҮҮЖИЛТИЙН ХОЁР ТОМ ТҮНШЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЖ, 1.4 ИХ НАЯДЫН ХӨРӨНГ… 2026/08/24
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
У.ХҮРЭЛСҮХ: СOP17 ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЭД ОРХИХ БУС, БОДИТ ШИЙДВЭР, ҮР ДҮН Г… 2026/08/24
Их Уншсан
МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨР… 2026/08/12
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ, 12.5 ХУВЬД ХҮРГЭВ 2026/08/13
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯДЫГ ХЭМНЭХ Ч ТЭТГЭВЭР, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГ… 2026/08/20
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! 2026/08/15
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/08/20
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… 2026/08/20
ЯВУУЛЫН ОФФИС БАРС ЗАХАД 22-НД, ЗУСЛАНГИЙН УУЛЗВАРТ 23-нд АЖИЛЛАНА 2026/08/21