ОЮУТОЛГОЙ ХХК-Д НОГДУУЛСАН ТӨЛБӨР ТӨЛӨХ АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх нарыг 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзаж, ус бохирдуулсны төлбөр төлөхтэй холбоотой үүссэн асуудал болон газрын нөхөн сэргээлтийг сайжруулах, СОР17 хурлыг дэмжиж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

“Оюутолгой” ХХК-д холбогдуулсан Татварын ерөнхий газрын нэхэмжлэлтэй ус ашигласны төлбөр, түүнчлэн Үндэсний Аудитын газрын албан шаардлагын дагуу 4.8 тэрбум, мөн Усны газраас 2026 оны 1 дүгээр улирлын байдлаарх 1.5 тэрбум төгрөг болон 2022, 2023, 2024, 2025 онд ус бохирдуулсны төлбөр төлөх асуудал шийдвэрлэгдэхгүй байсаар өнөөг хүргээд байсан.

Уулзалтаар дээрх үүсээд байсан асуудлыг талууд харилцан ярилцаж, шийдвэрлэхээр тохирлоо.

Энэ талаар сайд Ц.Сандаг-Очир “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь Монгол Улсын Үндсэн хууль, хуулийг дагаж мөрддөг, байгаль орчинд ээлтэй технологи ашигладаг, нийгмийн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг.

Төр, хувийн хэвшлийн түншлэл нь талуудын харилцан ойлголцлоос ихээхэн хамаарна.

Тиймээс холбогдох хууль, тогтоомж, журмыг дагаж мөрдөх нь туйлын чухал.

Энэ ч утгаараа ус бохирдуулсны болон ус ашигласны төлбөрийг нөхөж төлөх асуудал энэхүү уулзалтаар эцэслэгдэн шийдвэрлэгдэж байгаа нь сайшаалтай” гэлээ.

Мөн COP17 хуралд хувийн хэвшлийнхэн оролцсоноороо холимог санхүүжилт авах, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай түншлэл тогтоох, туршлага судлах боломж нээгдэнэ.

НҮБ-ын гишүүн 190 гаруй улс орны төлөөлөл оролцохоо илэрхийлсэн тус хурлын арга хэмжээнд “Рио Тинто” болон “Оюутолгой” компани нь уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчийн хувиар дэмжиж, хамтран ажиллах, ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад үлгэрлэж, манлайлах шаарлагатай гэдгийг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАВХАН АЙМАГТ ТӨЛӨВЛӨСӨН ОЙН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ НАЙМДУГААР САРЫН 1 ХҮР… 15 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ШУДАРГА ШИЙДВЭР ХҮРТЭХ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХЫ… 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 17 цагийн өмнө
МОНГОЛ, ФРАНЦЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРАВ Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ЗАРИМ АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛА… Өчигдөр
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГААР ЖУУЖААГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СОНГОГДЛОО Өчигдөр
COP17 БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХЫН ӨМНӨ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХ… Өчигдөр
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН МЭРГЭЖИЛТЭН ШАТ ШАТНЫ ШҮҮХ БҮРД АЖИЛЛАХААР ХУУЛИЙН … Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ИНФЛЯЦ ОНЫ СҮҮЛИЙН ХАГАСТ СААРЧ, ИРЭХ ОНД ТӨВБАНКНЫ ЗОРИЛ… Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД ЭШХТҮХ Г.ЭРДЭНЭБАТЫГ ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛ… Өчигдөр
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН БАЙНА Өчигдөр
Д.ЦОГТБАЯР: АН-ЫН ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ 2026/06/25
Б.БАТДАВАА: МОНГОЛД 33 НАС ГЭХЭД ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮЙСИЙН ХАРЬЦАА ТЭНЦ… 2026/06/25
НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН СИСТЕМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИН… 2026/06/25
БРЮССЕЛИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООТОЙ ХАМТАРСАН АЗИЙН АНХНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН… 2026/06/25
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/06/25
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД… 2026/06/24
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН АНХНЫ СОНСГОЛЫГ МАЛЧНЫ Т… 2026/06/24
ДОЛДУГААР САРЫН 16,17-НЫ ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙГ АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОСНО… 2026/06/24
БУРХАН ХАЛДУН ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГА БОЛЛОО 2026/06/24
Их Уншсан
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ, СЭЛБЭ 20 МИНУТ ТӨСЛҮҮДИЙН ШИНЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТҮҮДИЙГ… 2026/06/16
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 2026/06/14
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 2026/06/14
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО… 2026/06/17
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
ХОВДООС ЗАВХАН РУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАВ 2026/06/15
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
ЭРДЭНЭС МОНГОЛЫН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖ, ТӨРИЙН ӨМЧИТ 14 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГ… 2026/06/17
МИАТ-ЫН МЭДЭЭЛЛЭЭР ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭ… 2026/06/15