ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, МЕГА ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ


Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2024.08.07/ ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг ирэх даваа гаригт /2024.08.12/ Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Үйл ажиллагааны хөтөлбөрт

·      Бүсчилсэн хөгжлийн бодлого

·      Хүний хөгжлийн цогц бодлого

·      Үндэсний баялгийн сан ба орон сууцжуулалтын бодлого

·      Эдийн засгийн бодлого

·      Бүтээмжтэй, цомхон төрийн бодлого гэсэн таван бүлгийн хүрээнд “Улаанбаатар хот-20 минутын хот”, “Бүсчилсэн хөгжил”, “Боловсролын чанарын шилжилт ба хүртээмж”, “Эрүүл монгол хүн”, “Дундаж давхаргыг тэлэх бодлого”, “Үндэсний баялгийн сан”, “Орон сууцжуулалт”, “Эдийн засгийн эрх чөлөө”, “Хүртээмжтэй эдийн засаг”, “Эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээнд суурилсан салбар дундын шинжлэх ухаан, технологийн хөгжүүлэлт”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба олон улсын нөхцөл байдал”, “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого”, “Иргэндээ ээлтэй засаглалын бодлого” зэрэг 13 бодлогын зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.  

Үндэсний эрх ашиг, олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэх шаардлагын дагуу Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ таван үндсэн чиглэлд анхаарч ажиллах юм. Үүнд:

Нэгдүгээрт, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, Улаанбаатар-20 минутын хот зэрэг бүс бүрд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ.

Хоёрдугаарт, Боловсрол, эрүүл мэндийн салбар, дундаж давхаргыг тэлэх бодлогод анхаарал тавьж, хүний хөгжил, амьдралын чанарыг сайжруулна.

Гуравдугаарт, Үндэсний баялгийн санг орон сууцжуулалттай уялдуулж, 150 мянган өрхийг орон сууцжуулна.

Дөрөвдүгээрт, Шинжлэх ухаан, технологид суурилсан мэдлэгийн шилжилт хийж, аж үйлдвэржилт, ногоон хөгжил, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад онцгойлон анхаарна.

Тавдугаарт, Авлигын эсрэг шударга ёсны тэмцэл, цахим засаглал, “И-Монголиа” нэгдсэн системийг үргэлжлүүлж бүтээмжтэй, цомхон төрийг бий болгон, эдийн засгийг либералчлах чиглэлүүд багтжээ.

Засгийн газрын хуралдаанаар мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төсөвт тодотгол хийж буй гол үндэслэл нь УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгагдаж буй мега төслүүдийн ажлыг шууд эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд чиглэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 8 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 10 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 12 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 12 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25