ЕРӨНХИЙЛӨГЧ НЭР БҮХИЙ ЭРХМҮҮДЭД ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН, МЕДАЛЬ ХҮРТЭЭЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээлээ.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, бөхийн спортыг шинэ түвшинд гарган олон арван шилдэг тамирчин, дасгалжуулагч бэлтгэн Монгол Улсад бөхийн спортыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан “Хангайн хүчтэн” дэвжээний зөвлөх дасгалжуулагч, Ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав,

Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрх зүйн тогтолцоог нь бэхжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны хүндэт ерөнхийлөгч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Доржийн Мөнхөө нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛЫГ:

Ажил мэргэжил, авьяас билиг, ур чадвар, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэн, олон арван хөгжмийн мэргэжилтэн бэлтгэж, соёл, урлагийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Шагжийн Гун-Аажавт хүртээв.

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:

Төр, захиргааны ахмад ажилтан Чойжинжавын Сумаахүү,

Монголын Ахмадын холбооны тэргүүн Цэндийн Сүхбаатар,

“Ариг” банкны гүйцэтгэх захирал Осордэлэгийн Хүрэлбаатар,

ГАВЬЯАТ ХУУЛЬ ЦОЛООР:

Монголын наториатчдын танхимын гишүүн, наториатч Рэнцэнгийн Уранбилэг,

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Гүррагчаагийн Лхагва,

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын зөвлөх мэргэжилтэн Ендонгийн Дондог,

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Ойн баясах” ХХК-ийн ойн инженер Банзрагчийн Эрдэнэчимэг,

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:

“Грандмед” эмнэлгийн дотор, зүрх судасны зөвлөх эмч Гэндэнжавын Цогтхуяг,

ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:

Монголын барилгын үндэсний ассоциацийн тэргүүн Нямрагчаагийн Баярсайхан,

ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР:

“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн уулын ашиглалтын инженер Ренчингийн Нацагдаш,

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:

Монголын оюутны спортын холбооны гүйцэтгэх захирал, дасгалжуулагч Чойжхүүгийн Эрдэнэтуяа,

ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“М Си Эс холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Линговын Гантөмөр,

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:

“Зола брос” циркийн үүсгэн байгуулагч, жүжигчин Батаагийн Золбаяр,

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:

Жиу жицу, пауэрлифтингийн тамирчин, дэлхийн хошой аварга Батаагийн Батцэнгэл,

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:

Улаанбаатар төмөр замын Төсөл хэрэгжүүлэх нэгжийн замын мастер Энхтайваны Нэргүй нарыг шагналаа.

Мөн эрхэлсэн  ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн одон, медаль хүртээлээ.

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугууд, улсын заан Донровын Долгорсүрэнг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олон баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 1 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 8 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 9 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 11 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25