ДАРХЛАА ДЭМЖИГЧ "ХӨМҮҮЛ" БРЭНД


“НЭГ СУУРИН-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” аяны хүрээнд 21 аймгийн онцлох бүтээгдэхүүний нэгээр нэрлэгдсэн “Өнөд өвлөх урлахуй” ХХК-ийн “Хөмүүл” брэндийн талаар танилцуулж байна. Тус компанийн эрүүл ахуйч Сандуйжавын Оюунбилэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Компанийнхаа талаар эхлээд танилцуулах уу?

-Манайх бол Өмнөговь аймгийн “Өнөд өвлөх урлахуй” ХХК “Далан булаг” хүнсний үйлдвэр. Арван тав, зургаан жилийн өмнөөс усны үйлдвэр маань ажиллаж эхэлсэн. Мөн орон нутгийн түүхий эд болсон хөмүүлээ ашиглаж, хүний эрүүл мэндэд тустай эко бүтээгдэхүүн хийдэг. Говь нутаг маань  тэмээгээрээ алдартай. Тэмээний шимийн архи орон нутгийн бүтээгдэхүүнээ бэлгийн савлагаатай гаргадаг. Үйлдвэрийн бас нэг онцлог нь махны үйлдвэртэй. Махаа орон нутгийнхаа малчдаас авч ангилж савлаж, уул уурхай, орон нутгийнхаа иргэдийн нөөцийн махыг бэлтгэж ажилладаг. Бууз, баншны цехтэй, ер нь хүнсний бүхий л гол салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг.   

-Хэр олон ажилтантай вэ?

-Усны, махны үйлдвэр, түгээлт борлуулалт, захиргаа нийлээд 40 гаруй хүн ажилладаг.  

-"Хөмүүл" брэндээ хэрхэн бэлтгэдэг вэ? Онцлог нь юу байна?

-Хөмүүлийг байгалиас түүж, ямар ч хольц хийлгүй зүгээр даршлах аргаар савладаг. Хөмүүлийн шүүс, хөмүүлийн сорс гэж мөн шүүс болон хатаамал байдлаар бүтээгдэхүүн гаргасан. “Хөмүүл брэнд”-ээ эрдэм шинжилгээний ажил болгож, 2018 онд Оюуны өмчийн гэрчилгээ авч, бүртгүүлсэн. Хүний эрүүл мэндэд асар тустай, байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.

-Хүний эрүүл мэндэд яг ямар тустай вэ?

-Дархлаа дэмжинэ. Даавар гармон, бамбай булчирхайд сайн, холестриний хэмжээг бууруулдаг. Төв суурин газарт амьдардаг хүмүүст их тохиолддог чийг бамаас хамгаалдаг. Цус төлжүүлж, биеийн эсэргүүцэл сайжруулж, цус харвах, уураг тархины эд эс үхэх, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, амны хөндийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Харшлын эсрэг үйлчилгээтэй.

-Сүүлний тос жижиг савлагаатай харагдана?

-Манайх чөмөгний тос, сүүлний тос мөн үйлдвэрлэдэг. Сүүлний тосны тухайд 50 граммаар савласан. Ахмадууд рашаан сувилалд явахдаа, мөн иллэг барианд зориулж их авдаг.

-Хөмүүл сорс гэдэг нь ямар бүтээгдэхүүн юм бэ?  Хөмүүлийн шүүсийг хэрхэн хэрэглэдэг вэ?

-Хөмүүл сорс нь монгол перец л гэсэн үг, ямар ч хоолонд хэрэглэж болно. Хөмүүлийн шүүс бол хоол амтлагч юм. Мах шарахад дүрлэг маягаар хэрэглэж болно. Аялал жуулчлалаар авч явахад мууддаггүй учир хүмүүс авах нь их.

-Нэг суурин нэг бүтээгдэхүүн аян, Жижиг дунд үйлдвэрийн газраас зохион байгуулж буй үзэсгэлэн худалдааны талаар юу хэлэх вэ?  

-Манай компани дотоодод гадаадад олон удаа үзэсгэлэн худалдаанд оролцсон. Жижиг дунд үйлдвэрийн газраас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмждэг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж олон нийтэд таниулдагт нь талархдаг.

-Танай брэндийн борлуулалт хэр их вэ?

-Борлуулалт дажгүй сайн. Ялангуяа манай бэлгийн багц гэж гаргасан зориулалтын багцыг гадна дотноос ирсэн хүмүүс маш их авдаг. ISO стандарт нэвтрүүлсэн учир  хил гаалиар ямар ч асуудалгүй гардаг. Мөн тэмдэглэлт ойн баяраар хэдэн зуугаар нь авдаг. 

-Гадаад улсын компанитай байгуулсан гэрээ бий юу. Зүгээр л хувь хүмүүс авдаг юм уу?

-Хувь хүмүүс л авдаг. Гэрээгээр нийлүүлэх талаар бас судалж үзэж байгаа. Япон БНСУ руу гаргахаар яригдаж байгаа юм бий.

-Танай бүтээгдэхүүнийг нийслэлд хаанаас авч болох вэ?

-Нийслэлд “Номин”-гийн бүх сүлжээ дэлгүүрүүдэд зарагддаг. Ер нь хүмүүст танигдаад хэрэглээд сурчихсан.


 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 11 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 18 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 19 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 21 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23