ЧӨЛӨӨТ СОНГОЛТ БҮХИЙ УНШЛАГЫН 16 ТАНХИМТАЙ ҮНДЭСНИЙ НОМЫН САН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


Монгол Улсын Үндэсний номын сан өнөөдөр /2024.05.27/ шинэ байрандаа орлоо. 

Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож  түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн томоохон төв болж, дэлхийн шилдэг номын сангуудын жишгээр хөгжихийн ерөөл өргөлөө. Мөн монгол түмний өсөн дэвжиж, өргөжин дэлгэрэхийн бэлгэдэл болсон есийн тоог бэлгэдэж, 99 ширхэг “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг өргөн барьсан юм.

Үндэсний номын сан шинэ номын сандаа 534 мянган ном, бүтээлийг шилжүүлж, Төв байрандаа гурван сая орчим судар бичиг, сурвалж, судлалын эх хэрэглэхүүн, ном хэвлэлээр Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа явуулах болжээ.

Шинэ номын сан орчин үеийн техник, технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэг зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөл бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлага хангасан байна.

Үүнд:

  • -Онцлог хэрэгцээт иргэдийн уншлагын танхим -Хөгжлийн бэрхшээлтэй, Харааны бэрхшээлтэй буюу онцлог хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, брайл сонсдог номын танхим
  • -Хүүхэд саатуулах үйлчилгээ:- Номын сангийн албан хаагчид болон номын сангийн үйлчилгээ авч буй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан үйлчилгээг энэхүү танхимаар үзүүлнэ.
  • -Үзэсгэлэнгийн танхим:-Монгол үндэстний бичиг үсгийн дурсгалууд, түүх соёлын эх сурвалжууд болон ном хэвлэлийг олон нийтэд сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үзэсгэлэнгийн танхимд төрөл бүрийн үзэсгэлэнг уламжлалт болон цахим хэлбэрээр зохион байгуулна.
  • -Тогтмол хэвлэлийн уншлагын танхим: - 35,500 нэгж сонин, сэтгүүлийг чөлөөт сонголтоор уншуулна.
  • -Бие даан хөгжих танхим: -Уншигчид бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэх, бие даалтын хичээлийг ганцаарчлан хийх зэрэг хэрэглэгчдийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зориулалттай.
  • -ЮНЕСКО уншлагын танхим: - ЮНЕСКО-гоос эрхлэн хэвлүүлсэн шинжлэх ухааны төрөл салбарын 8000 орчим ном, материалаар уншигчдад үйлчилнэ.
  • -Уншлагын их танхим: -“Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага’’ MNS 5742: 2019 стандарт, “Уншигчид үйлчлэх байранд ноогдох талбай”-д заасны дагуу техник тоног төхөөрөмж болон тус танхимын нэг уншигчид 2.4 м2 талбай ноогдохоор ширээ, сандлыг байрлуулсан.
  • -Бүтээлч уншлагын танхим /Maker Space/: -Бүх насныхан бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, санаа сэдэл олох, нэг нэгнээсээ суралцах, харилцан туршлага судлах боломж олгох чөлөөт орон зай юм. Танхимд олон нийтэд зориулсан нийтлэг хөтөлбөр, үйл ажиллагаа явуулахаас гадна үндэсний онцлогийг шингээсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • -Гэр бүлийн уншлагын танхим: -Гэр бүлийн харилцаа, үнэ цэнийг нэмэгдүүлэх, ном, соёлоор дамжуулан хүүхдийн хүмүүжил төлөвшилд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хүүхэд эцэг эхийн хамт эрдэм номд суралцах, гэр бүл хамтдаа хөгжих бололцоог олгох “Гэр бүлийн уншлагын танхим”-ыг байгуулсан. Танхим хүүхдийн сонирхол, нас сэтгэхүй, танин мэдэхүйд тохирсон ном, тоглоом наадгай, тавилга хэрэгсэл, тохижилт, орон зайтай.
  • -Багаар ажиллах танхим: -Багаар ажиллах 2 танхимтай. Номын сангийн үйлчилгээнд хамрагдаж буй баг, бүлэг, групп уншигчдад зориулсан чөлөөт танхим нь багаар ажиллах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, бие биеэсээ суралцах, асуудлыг хамтдаа шийдэх боломжийг олгоход чиглэгдсэн.
  • -Соёл урлаг, соён гэгээрлийн танхим: -Соёл, урлагийн холбогдолтой ном хэвлэл, хэвлэмэл бус материалууд, пянз, CD, DVD, унших, сонсох, үзэх материалуудыг ашиглахад зориулагдсан тоног төхөөрөмж бүхий уншлагын танхим юм.
  • -Цахим уншлагын танхим: -Хэвлэмэл бус материалыг ашиглах орон зайг бүрдүүлсэн орчин нөхцөл, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан. Уншигч үйлчлүүлэгчдэд дотоод, гадаадын цахим сан хөмрөгийг ашиглах боломжийг бүрдүүлж, цахим бүтээл ашиглах сургалт явуулахын зэрэгцээ өөрийн бүтээлийг цахим орчинд зохион байгуулах, олон нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллана.
  • -Эрдэм шинжилгээний уншлагын танхим: -Эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүдийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр унших, мэдээлэл авах боломжтой.
  • -Сонсдог ном, подкаст боловсруулах студи: -Орчин үеийн дуу бичлэгийн студийн шаардлагатай тоног төхөөрөмж, техник, технологи, хэрэгслээр бүрэн тоноглогдсон. Хөгжим, компьютер зэрэг техник хэрэгслийг уншигч ганцаарчлан чөлөөтэй ашиглах ба дуу авиа нэвтрэхгүй тусгаарлагчтай. Уншигч ганцаарчлан үйлчилгээ авахаас гадна багаар үйлчлүүлэх боломжтой байхаар зохион байгуулна. Төрөл бүрийн номын талаар подкаст хийх, номын контентыг боловсруулахад студийг ашиглана.
  • -Мини театр: -Уншигчдын соён гэгээрэл, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, ном, соёлын чиглэлээр сургалт танин мэдэхүйн төрөл бүрийн үйл ажиллагааг явуулах мини театр нь 60 хүний суудалтай.
  • -Төрөлжсөн уншлагын танхим:- Шинжлэх ухааны салбар бүрээр чөлөөт сонголттой номын сан хөмрөг бүхий төрөлжсөн уншлагын танхимуудаар үйлчилнэ.

 Дашрамд дурдахад 2008 онд Үндэсний номын сангийн иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар шавыг нь тавьж, 2014 онд барилгын ажил нь эхэлсэн юм. 

1951 онд Төв номын сан байгуулагдсанаас хойш 73 жилийн дараа шинэ байранд орж байгаа нь энэ билээ.

 


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.5.198.149
2025/03/11
0
0
ёстой сайхан зүйл бүтээн байгуулагдажээ баяртай байна аа
Хариулах
Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 10 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 11 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 11 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 12 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 13 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 15 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 17 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 19 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 20 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11