ОРДУУДЫН 2024 ОНЫ ХАЙР ДУРЛАЛЫН ЗУРХАЙ

Admin
9 цагийн өмнө

Хонины орд
Хонины ордынхны хайр дурлалын амьдралд өнгөрсөн жилд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан, 2024 онд өнгөрснийг орхиж сурах нь чухал. Хувь заяа таныг хааш нь ч хөтөллөө гэсэн эдгээр өөрчлөлтийг та дагах хэрэгтэйгээ мэдрэх нь зөв. Өөрөөр хэлбэл таны хосын харилцаа хөгжиж ч болно, бас доройтож ч мэднэ. Харилцаа тань сарнисан ч сэтгэлээр бүү уна, удахгүй та өнгөрснөөс чөлөөлөгдсөндөө хөнгөн сэтгэл ханамжтай болно. Дөрөвдүгээр сарын эхээр од гаригийн нөлөө хониныхонд өөрийн зорилго, эрмэлзэлд үнэнч байхыг сануулна. Мөн таны хөгжихийг хүсэх хичээл зүтгэлийг адилхан хуваалцах хамтрагчтайгаа л харилцаагаа хадгалж үлдэнэ. 2024 оны хавар сээтгэнэл, гэнэтийн учрал, романтик үйл явдлаар дүүрэн байна. Эдгээрээс болж сэтгэл зүрх догдолж, дотоод сэтгэлдээ зөрчилдөж мэдэх ч танд ямар ч асуудлыг ухаалгаар эвтэйхэн шийдэх ухаан бий.

Үхрийн орд
Үхрийнхэн хувийн амьдралын бүхий л талд аз жаргалд хүрэх түлхүүр нь таны дүрэм байх болно гэдгийг санаж, мэргэн ухаантай байхыг зөвлөе., Эхний таван сард таны ордод байрлах гаригийн нөлөөгөөр сэтгэл зүрхнийхээ хаалттай талыг нээх өвөрмөц боломж олдоно. Хосдоо асуулт тавихаас ичих хэрэггүй, үүнд хариулт ирэх тийм цаг үе таныг хүлээж байна. 4 дүгээр сарын 20-дын үед гэнэтийн хүсэл тэмүүлэлтэй учрахдаа бэлэн бай. Энэ үед та адал явдал руу алхаж орж зүрхэлвэл тэнд хэн нэгэн эсвэл ямар нэгэн гайхалтай зүйл нээгдэж магадгүй.

Ихрийн орд
Та бүхний гайхамшиг бий болгох авьяас зүгээр л өсөөд зогсохгүй, өдрөөс өдөрт нэмэгдэж, хэтрүүлвэл ид шид бүтээхүйц хэмжээнд эрчимжих болно. Бүх л эхлэл аз жаргалтай, амжилттай байхаас 5 дугаар сарын 25-нд хамгийн азтай мөч тохиохоор зурхайд буужээ. Соронзон шиг бүгдийг өөртөө татаж, анхаарлын төвд орж, гайхмаар хүслүүдээ гүйцээх боломж бүрдэнэ. Зургадугаар сард ихрүүд өөртөө улам итгэлтэй болж, шинэ хайраа зарлаж, халуухан учралд умбан гялалзах болно.

Мэлхийн орд
Мэлхийнхэн энэ онд харилцаан дахь өөрийн хүсэл эрмэлзлийн талаар ойлголцож учраа олно. Таатай олон гэнэтийн учрал хүлэаж байгаа бөгөөд дурлал нь бүх зүйлд хариултыг нь олох боломжгүй нууцлагдмал зүйл ч гэлээ өөрийн хүслээ таних нь аз жаргалын мэдрэмжийг авчрах болно. Оны эхний хагаст та бүхний нийгмийн харилцаа мэдэгдэхүйц өргөжиж, танилын хүрээ чинь тэлнэ. Энэ нь шинэ найзуудаараа дамжин хэн нэгэн онцгой хүнтэй танилцах сайхан боломж олгоно. Гэртээ хоргоддог дадлаа орхиж, агшныг алдахгүйг хичээгээрэй, таныг хаалганы чинь гадаа амьдралыг чинь өөрчилж мэдэх хэн нэгэн хүлээж байна.

Арслангийн орд
Арслангийнхны хувьд та бүхний романтик харилцаа 2024 онд гол байр суурийг эзэлнэ. Дотны харилцаа чинь илүү гүнзгий, бат бөх болно. Хосын амьдрал тань сэтгэл санааны хувьд илүү гүнзгийрч, хариуцлагатай шинэ түвшинд очно. Сэтгэл хөдөлгөм гэнэтийн учралууд оны турш тохиолдох бөгөөд ялангуяа нар танай ордод байрлаж байх үеэр бүр ч их байна. Гэхдээ хөнгөн зугаанаас илүү хамгийн ойр дотны хүнээ бүү мартаарай.

Охины орд
Охиныхон саяхан хайр дурлалын амьдралдаа “хичээл” болохуйц зүйлтэй учирчээ. Өнгөрсөн алдаагаа мартан энэ онд та өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэж зурхайд өгүүлсэн. Хавар эхлэхтэй зэрэгцэн охиныхон хайр дурлалын харилцаандаа өндөр шаардлага тавих хэдий ч өөрт чинь үнэхээр хэрэгтэй харилцаанд хил хязгаараа ухаарах нь зөв. 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр онцгой чухал байж мэдэхийг анхаараарай.

Жинлүүрийн орд
Жинлүүрийнхэн хайр дурлалын харилцаанд өөрийгөө хөгжүүлж, төгөлдөржүүлэх боломжтой жил болно. Та бүхэн байнга бусдад анхаарал халамж тавьж, буулт хийж ирсэн, гэвч хайр дурлалын нийцтэй харилцаа нь танаас дүр эсгэхгүй өөрөөрөө байхыг шаардана. Өөрийн дотоод сэтгэлд таатай санагдах, тустай харилцаа тогтоохоос татгалзахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Валентиний баярын дараа таны хайр дурлалын амьдралд халуухан догдлолтой мөчүүд эхлэх нь. Шинэ мэдрэмжийн нөлөөн дор өөртөө итгэх итгэл таныг жигүүртэй мэт болгоно. 4 дүгээр сарын 8-ны үед онцгой анхаарах хэрэгтэй бөгөөд өөрчлөлт сэргэлтийг амласан шинэ харилцааны оч асаж магадгүй байна.

Хилэнцийн орд
Хилэнцийнхний хайр дурлалын харилцаанд хязгааргүй боломжууд нээгдэх тул хосдоо үнэнээ дэлгэхээс болгоомжлох хэрэггүй. Амьдралд байнга өөрчлөлт тохиолддоггүй ч энэ он адал явдалд дуудаж байгаа учир урагшаа зоригтой алх. Хаврын сүүл хүртэл од гаригийн тохиол таны дурлалын адал явдлыг ивээнэ. Романтик явдлын боломжууд таныг харалган болгож мэдэхээр байна, гэвч дотоод сэтгэл тань ерийн бус, шинийг хэрэгжүүлэхийг шаардаж буйг санаж, өвөрмөц хүслээ мэдэрч, шийдвэр гаргаарай.

Нумын орд
Нумынхан өөрийгөө хөгжүүлэх, шинийг нээхийн зэрэгцээ хайр дурлалын амьдралаа баяжуулахыг хичээх болно. Романтик үйл явдлууд олонтой, өөрийгөө хөгжүүлэх боломж олгосон жил болно. Тавдугаар сарын 25-наас од гариг таны харилцаанд амжилт авчирч, өөрийгөө нээх, хайр дурлалын адал явдлыг ивээнэ.Зүрх сэтгэлийн холбоогоо гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргахын тулд зоригтой бай. Зун таны хосын харилцаа халуухан байж, хайртай хүнийхээ дэргэд байхыг хүснэ. Хосын харилцаа ямар байхад таны шийдвэр голлох нөлөө үзүүлнэ.

Матрын орд
Хувийн амьдралаа өөрчлөх тодорхой бус хүсэл төрнө. Романтик харилцаанд өгөөжтэй, болзоо ихтэй, хүсэл тэмүүлэл дүүрэн байна. Хавар хайрын оч асаж, хосын харилцаанд тааламжтай нөхцөл бүрдэнэ. Од гаригсын тохиолоор адал явдалд дурлах хүсэл нэмэгдэж, гэнэтийн хүсэл нь гайхалтай учралд хүргэж мэднэ. Гэнэтийн үйл явдалд сэтгэл автах нь эргэн тойрныхныг чинь төдийгүй өөрийг чинь ч гайхшруулж мэднэ. Зун өөрийн амьдралын өөрчлөлтийн талаар илэн далангүй ярилцах бодох боломжийг бэлэглэх бөгөөд хамгийн дотны хүнтэйгээ харилцаагаа өргөжүүлэх бэхжүүлэхэд энэ үеийг ашиглавал тохиромжтой. Биесийнхээ мэдрэмжийн талаар нээлттэй ярилцаж, харилцан анхаарал тавибал цаашдаа хамтдаа шинэ зүйлийг эхлэхэд амар болно.

Хумхын орд
Хумхынхан энэ онд амьдралын утга учрын тухай хэт хүнд бодлоо орхиж, сэтгэл хөдлөл болон мэдрэмжээ чөлөөтэй байлгах цаг иржээ. Хоёрдугаар сараас эхлэн од гаригийн нөлөөгөөр хайр дурлалын амьдралд чинь марташгүй хурц үйл явдал тохиолдоно. Энэ үйл явдал таныг дур булаам харагдуулж, хүмүүс танд соронзон мэт татагдана. Тавдугаар сарын 25-наас хойш энэ байдал улам ч нэмэгдэж, шинэ уулзалт, харилцаа амьдралд чинь орж ирж, хүсэл тэмүүллийг чинь сэрээнэ. Хэрвээ та хайр дурлалаа эрж байгаа, эсвэл хуучин харилцаагаа таслахаар шийдсэн бол энэ он олон шинэ учралыг зөгнөж байна. Романтик харилцааны олон үйл явдал дундаас өөрийн удаан хайсан зүйлээ олох боломжтой байна.

Загасны орд
Загасныхан энэ онд төлөвшиж, хариуцлага үүрэхийн зэрэгцээ хосоосоо мөн адил байхыг шаардана. Хавар од гаригийн ивээлээр ер бусын сонирхолтой болж, эргэн тойрны хүмүүсийн анхаарлыг татаж, бахархлыг хүлээнэ. Гэвч гуравдугаар сарын 25-ны үед таны зарим нууц, санаа зовоосон зүйлс ил болж мэдэх нь. Гэвч энэ үйл явдлын ачаар та сэтгэлийг чинь зовоодог байсан “ачаа”-наасаа салснаар хайр дурлалын харилцаа чинь илүү хөнгөн болж буйг мэдэрнэ.


0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 1 цагийн өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 6 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 6 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 8 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 10 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… Өчигдөр
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07