НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛЖЭЭ


Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн    сайд С.Амарсайхан Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг танилцууллаа. Энэ хүрээнд авлигын хөрөнгийг хурааж, ард иргэдийн нийгмийн сайн сайхны төлөөх санд төвлөрүүлэх, зориулах тухай хууль тогтоомжийн анхдагч хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцууллаа. Энэ хуульд 14 дагалдах хуулийн төсөл багтаж байгаа. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон хөрөнгийг хурааж, түүнийг хуулийн дагуу төвлөрүүлэх бөгөөд төсвийн хөрөнгө оруулалттай болон бусад сантай холихгүйгээр зөвхөн нийгмийн сайн сайхны төлөөх төсөл, хөтөлбөрт зориулах үзэл баримтлалыг тусгасан. Энэхүү хуулийн төслийг дараагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд холбогдох яам, тамгын газар, шүүх эрх мэдлийн байгууллагуудаас санал авахаар хүргүүлж байна” гэсэн юм.

Авилга, албан тушаалын хэрэгтэй холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудаас энэ хууль нь юугаараа илүү давуу талтай вэ гэдгийг тайлбарласан юм. Тэрбээр “Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиудад хууль бус хөрөнгийг илрүүлэх, хураах, хуулийн дагуу хариуцлага тооцох тухай зохицуулалтууд бий. Зарим тохиолдолд албадлагын арга хэмжээ буюу шүүх, хуулийн байгууллагаас ял авсан хэр нь завшсан хөрөнгө нь ард нь үлддэг тохиолдлууд их гарч байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 80 гаруй тэрбум төгрөгний авилга, ашиг сонирхлын хэрэгтэй холбоотой хэрэг тогтоогдож, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрүүд тодорхойлогдсон хэр нь улсын санд 400 гаруй сая төгрөг төвлөрсөн байна. Тэгвэл дээрх шүүхээр шийдвэрлэгдэж гэм буруутай нь эцэслэгдэн тогтоосон хэр нь хөрөнгө мөнгө нь үлдсэн хэргийг дахин шүүхээр оруулж, тогтоож улсын орлого болгох юм. Үүгээрээ энэ хууль нь дээрх хуулиудаас ялгаатай” гэлээ.

Мөн энэ хууль бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш. Нийтийн албан тушаалтантай холбоотой хууль гэдгийг энэ үеэр онцлов.

Харин  авсан авилгын хөрөнгө, мөнгө  нь хууль ёсны буюу эх үүсвэр нь тодорхой хөрөнгөтэй нь холилдсон тохиолдолд ялгаж, салгах ажил хийгдэнэ. Гэм буруутайг шүүх эцэслэн тогтооно. Шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй үед хэнийг ч гэм буруутайд тооцохгүй. Гэхдээ хууль хяналтын байгууллага үүнд хяналт тавьж ажиллана. Шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоосон үед хууль хэрэгжинэ гэдгийг онцлон санууллаа.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 4 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 6 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 20 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 21 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 23 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25