2026 оны эхний хагас жилд агаарын тээврээр 1.2 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 82.8 мянга буюу 8.2 хувиар өсжээ. Үүнээс, 948.4 мянган зорчигч буюу 82.5 хувь нь олон улсад, 201.7 мянган зорчигч буюу 17.5 хувь нь дотоодод зорчсон байна.

Зорчсон чиглэлээр нь харвал, олон улсын нислэгт Улаанбаатар - Сөүл чиглэлийн зорчигчид хамгийн их буюу 31.6 хувь, харин дотоодын нислэгт Улаанбаатар – Оюутолгой чиглэлийн зорчигчид хамгийн их буюу 81.6 хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна