2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЯЛАЛТЫН АЛХАМ ХИЙХ ҮЕ


Арслангийнхны хувьд энэ сар жилийн хамгийн нууцлаг атлаа хамгийн ялгуусан үе байх болно. Долдугаар сарын 23-н хүртэл нар таны далд ухамсар, нууцлаг зүйлс, амьдралын нэгэн мөчлөгийг дуусгах салбараар аялна. Сэтгэлзүйн хувьд энэ нь “шуурганы өмнөх нам гүм” үе юм.

Энэ хугацаанд эрч хүчээ сэргээх, хуучин дадал, хязгаарлалтаа ардаа үлдээх, дотоод ертөнгөө цэгцлэх шаардлагатай болно.

Гаднаас харахад амьдрал тань удааширсан мэт санагдаж болох ч энэ бол дараагийн том үсрэлтэд бэлтгэх зайлшгүй завсарлага юм. Долдугаар сарын 22-нд нар таны орд руу шилжихэд эрч хүч тань огцом нэмэгдэж, та анхаарлын төвд гарч ирнэ.

Энэ сар танд нэг үнэнийг ойлгуулна.- Жинхэнэ агуу хүн цаг нь ирэх хүртэл нам гүмд тэвчээртэй хүлээж чаддаг. Харин тэр мөч ирэхэд өөрийн жинхэнэ гэрлээр дэлхийг гийгүүлдэг.

Ажил, карьер: Нууц стратегиас ил тод манлайлал руу

Энэ сард ажил, мэргэжлийн салбарт та хоёр өөр арга барилыг хэрэгжүүлэх шаардлагатай болно.

Гол чиглэл

Сарын эхний гурван долоо хоногт “нууц архитектор" байгаарай. Энэ үед хаалттай хэлэлцээр хийх, нууц төслүүд боловсруулах, өрсөлдөгчдөө судлах, өмнөх алдаагаа засахад хамгийн үр дүнтэй. Одоохондоо өөрийгөө ил тод сурталчлах гэж яарах хэрэггүй. Харин 7 дугаар сарын 22-ноос бүх зүйл өөрчлөгдөнө.

Тэр үеэс

  • хувийн брэндээ хөгжүүлэх,
  • томоохон санаагаа танилцуулах,
  • өөрийн амжилтыг зоригтой харуулах,
  • удирдах албан тушаал хүлээж авах хамгийн тохиромжтой цаг ирнэ.

Дэлхий таны манлайллыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна.

Сөрөг тал: Хэт эрт эхлэх гэж яарах. Хэрэв сарын эхэнд бүхнийг хүчээр урагшлуулахыг оролдвол үл үзэгдэх саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй. Орчлонгийн хэмнэлийг хүндэтгээрэй. Сарын гурав дахь арав хоног хүртэл хүч чадал, санаагаа хуримтлуул.

Санхүү: Бие даасан байдалдаа хөрөнгө оруулах нь

Энэ сарын санхүүгийн урсгал хоёр өөр үе шаттай байна.

Зөвлөгөө

Сарын эхний хагаст:

  • санхүүгийн төлөвлөгөөгөө бусдад дэлгэхгүй байх,
  • буяны ажил,
  • сэтгэлзүйн хөгжил,
  • бизнесийн нууц аудит зэрэгт хөрөнгө оруулахад тохиромжтой.

Сарын төгсгөлд таны нэр хүнд, хувийн төслүүд орлого авчирч эхэлнэ.

Энэ нь дараах зүйлд хөрөнгө оруулах жилийн хамгийн таатай үе юм.

  • Дүр төрх
  • Мэргэжлийн зураг авалт
  • Хувцас, хэв маяг
  • Нэр хүндээ өсгөх зүйлс

Болгоомжлох зүйл: Анзаарагдахгүй мөнгөний алдагдал.

Сарын дундуур:

  • автоматаар төлөгддөг төлбөрүүд,
  • захиалгын үйлчилгээ,
  • банкны хуулгаа сайн шалгаарай.

Анзааралгүй өнгөрвөл бага мэт боловч хуримтлагдсан зардал гарч болзошгүй.

Хайр дурлал ба харилцаа: Нууцаас ил тод харилцаа руу

Энэ сард таны хайр дурлал кино мэт романтик, бас сэтгэлзүйн хувьд илүү гүн утгатай болно.

Хосуудын хувьд сарын эхээр тайван, хоёулхнаа байх цаг хэрэгтэй байж магадгүй. Хүмүүсээс хол, усны дэргэд хамтдаа амрах нь хамгийн тохиромжтой. Харин сарын төгсгөлд нөхцөл байдал өөрчлөгдөнө.

Хамтдаа олон нийтийн арга хэмжээнд оролцох, харилцаагаараа бахархах, бусдын магтаалыг хүлээн авах хүсэлтэй болж мэднэ. Хайрын гал дахин дүрэлзэнэ.

Ганц бие хүмүүс сарын эхний хагаст нууцхан бишрэгчтэй таарах эсвэл өнгөрсөн харилцаагаа эргэн санах магадлалтай. Харин долдугаар сарын 22-ноос хойш та бүх ордуудаас хамгийн их анхаарал татах хүн болно.

Энэ үед тод дурсамж үлдээх, ирээдүйтэй, сэтгэл хөдөлгөм хүнтэй таарах магадлал өндөр байна.

Эрүүл мэнд ба эрч хүч: Зүрх сэтгэлээ сэргээх үе

Сарын эхэнд таны эрч хүч бага байх боловч сарын төгсгөлд хамгийн өндөр түвшинд хүрнэ.

Хэрэгтэй дадлууд

7 дугаар сарын 23 хүртэл хамгийн чухал зүйл бол:

  • хангалттай удаан унтах,
  • амралтаа зөв өнгөрүүлэх
  • бясалгал хийх юм.

Зүүд, далд ухамсартай холбоотой ордыг дайран өнгөрч буй тул сайн унтах нь онцгой чухал.

Сарын хоёрдугаар хагаст:

  • наранд алхах,
  • кардио дасгал хийх,
  • бүжиглэх зэрэг идэвхтэй хөдөлгөөн нэмээрэй.

Мөн зүрх, цээж, нуруундаа анхаарал хандуулаарай.

Сэтгэлийн хувьд сарын эхэнд нойргүйдэх эсвэл түгшүүртэй болох нь нийгмийн болон ажлын үүрэг хариуцлага таныг хэт ядрааж байгааг илтгэнэ. Хэд хоног бусдаас түр холдож, өөртөө амрах эрхийг өгөхийг зөвлөе.

Од гарагийн зөвлөгөө

Түр хугацаанд сүүдэрт үлдэхээс бүү ай. Яг тэр нам гүмийн дунд л төрсөн өдрөөрөө дэлхийг гайхшруулах алтан боломж, хүч чадал тань боловсрох болно.

Сарын дүгнэлт

Долдугаар сар таныг хувийн хүч чадлынхаа оргилд хүргэнэ. Та энэ сарыг ядарсан, эргэлзсэн байдлаар эхлүүлж болох ч дараа нь өөртөө итгэлтэй, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, бат бөх нэр хүндтэй, зорилго нь урьд өмнөхөөсөө илүү тодорхой болсон манлайлагч болон өндөрлүүлнэ.

Сарын гурван уриа

  • Би бэлэн болсон цагт миний цаг ирнэ.
  • Би нам гүмд хүчээ хуримтлуулж, агуу байдлаар өөрийгөө илэрхийлдэг.
  • Би өөрийн ертөнцийн төв нь.

Эрч хүч сэргээх дасгал: Гэрэл ба сүүдрийн бясалгал

Сарын эхний хагаст орой бүр унтахынхаа өмнө өөрийн “айдас, эргэлзээ, залхуурал” зэрэг "сөрөг" талууддаа эерэгшүүлэн бодоорой. Тэд таны эрч хүчийг хамгаалж ирснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин 7-р сарын 22-ноос хойш өглөө бүр толинд хараад толгойн эргэн тойронд чинь зөөлөн алтан гэрэл цацарч байна гэж төсөөлөөрэй. Энэ бол таны төрөлхийн харизмын титэм юм.

Энэхүү энгийн дасгал нь амьд үлдэх горимоос өөртөө итгэлтэй, манлайлагчийн төлөвт хурдан шилжихэд тусална.

Үйл явдлын хуанли

  • 7 дугаар сарын 4–6: Оюун санаагаа амраах хамгийн тохиромжтой өдрүүд. Усны дэргэд тайван суух, ганцаараа байх эсвэл бүтээлч ажил хийхэд таатай.
  • 7 дугаар сарын 14–15: Мэдээлэлтэй болгоомжтой харьц. Хэн нэгэн чухал баримтыг танаас нуухыг оролдож магадгүй. Зөн совиндоо итгээрэй.
  • 7 дугаар сарын 23: Таны ялалтын өдөр. Зорилгоо тунхаглах, дүр төрхөө өөрчлөх, чухал мэдэгдэл хийхэд хамгийн тохиромжтой.
  • 7 дугаар сарын 29–31: Магтаал, бэлэг, мөн шинэ стратегийнхээ анхны санхүүгийн үр дүнг хүлээн авах үе.

Энэ сар өнгөрсөн саруудын ядаргааг тань угаан арилгаж, хэзээ ч унтрахгүй дотоод галыг тань асаах болтугай. Өөрийн дахин давтагдашгүй үнэ цэнэ болон хамгийн сайн сайхныг хүртэх эрхээ ухаарсан шинэ эхлэл байг. Та гэрэлтэхээр төрсөн. Үүнийг хором бүр санаж яваарай.


0
angry
1
care
0
haha
1
liked
5
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.47
Өчигдөр
0
0
Баярлалаа
Хариулах
Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23