Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өнөөдрийн /2026.07.02/ хуралдаанаар Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатараас ирүүлсэн 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Иргэний зориг ногоон намын 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус XIII Их хурлаас баталсан намын дүрэм /Шинэчилсэн найруулга/-ийг бүртгүүлэх” тухай өргөдөл, мөн 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн өргөдлийг хэлэлцээд намын дүрмийг “хууль, дүрэмд нийцсэн” үндэслэлээр бүртгэж шийдвэрлэжээ.
Харин 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Онц их хурлаас сонгогдсон гэх намын дарга Р.Батболдоос ирүүлсэн 2026 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн “Намын даргаар сонгогдсон болон дүрмийн өөрчлөлтийг шинэчлэн баталсныг бүртгүүлэх” тухай өргөдөл, мөн 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тайлбарыг хэлэлцээд “намын дүрэмд заасан журмын дагуу явагдаагүй” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна