Зохиолч Г.Аюурзанын "Бөөгийн домог" романыг Швейцарийн Женев хотноо байрлах “Éditions des Syrtes” хэвлэлийн газар өөрсдийн дизайнаар, шинээр хэвлэж гаргажээ.
“Syrtes” нь Александр Дюма, Теофиль Готье зэрэг франц зохиолчдын романуудаас гадна Италийн Габриель Д’Аннунцио, Английн Кэйт Шопен зэрэг зохиолчдын бүтээлийн эрхийг өмчилдөг, Орос болон Зүүн Европын утга зохиолыг өргөнөөр танилцуулсан, Европын зохиолчдоор дагнасан хэвлэлийн газар аж.
2024 онд Парисын “Éditions Jentayu” хэвлэлийн газраас Р.Мөнхзулын орчуулгаар “Бөөгийн домог” романыг хэвлэж, танилцуулах арга хэмжээнүүд Францын зарим муж, түүнчлэн Бельги, Швейцар улсуудад зохиогдсон байна.
Парист хэвлэгдсэн хувилбар нь харьцангуй үнэтэй буюу 26 еврогоор зарагдаж байсан бол Женевийн хэвлэлийн газар илүү өргөн зах зээлд, хэн бүхэнд хүртээмжтэй хэлбэрээр борлуулах гэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна