МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ТЭРГҮҮЛСЭН НАЙРАГЧ МӨНГӨН ЦОМ, 8 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ


Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг 2026 оны 05 дугаар сарын 10-нд “Улаанбаатар” чуулгын концертын их танхимд амжилттай зохион байгууллаа.  Тус наадмын эхний шалгаруулалтад 326 уран бүтээлч шүлэг, найргаа сойсноос нь харахад “Болор цом” яруу найргийн наадмаас  өргөн цар хүрээнд зохион багуулагдснаараа онцлог болов.  Зууны суут найрагчийн нэрэмжит яруу найрагчдын чуулган  эхнийхээ  шалгаруулалтаар уран бүтээлчдийн бүтээлийг зохиогчийн нэргүйгээр зөвхөн шүлэг, яруу найргаар нь хүлээн авч, шалгаруулсан   нөгөөтэйгүүр  “Болор цом”-ын шагналт 6 найрагч оролцсон гэдгээс хэр өндөр чансаатай нь харагдах биз ээ.  Хоёрдугаар шатанд шалгарсан  26 шүлгээс таван яруу найрагчийн шүлэг тунан үлдэж,  тэргүүн байрын эзнээр тодорсон  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, яруу найрагч Т.Пүрэвжаргал Очирваань хайрхныг дүрсэлж, цул мөнгөөр урласан цом, 8 сая төгрөгөөр, дэд байрт орсон МУСГЗ, “Болор цом”-ын шагналт П.Нямлхагва  өргөмжлөл, 5 сая төгрөгөөр, яруу найрагч С. Батзориг гутгаар байр эзэлж өргөмжлөл, 3 сая төгрөгөөр, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Жамбалдорж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүх нар тусгай байр эзэлж өргөмжлөл, сая төгрөгөөр тус тус  шагнагдсан. Наадмын шүүгчээр Төрийн соёрхолт, СГЗ Ц.Бавуудорж, Хэл бичгийн ухааны доктор, профессор С.Байгаль, Хэл бичгийн ухааны доктор, профессор Г.Галтбаяр, Хэл бичгийн ухааны доктор, уран зохиол шүүмжлэгч Г.Батсуурь, СГЗ, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо нар ажиллалаа.

Дашрамд дурдахад “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмын хүндэт зочноор Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч  Дөнгөтийн Цоодол, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн гэргий С.Баасан нар оролцсон юм.

Ингээд наадмыг санаачлан зохион байгуулсан Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Мөнх- Оргил болон  тэргүүн байрын шагналт яруу найрагч  Т.Пүрэвжаргал нарын сэтгэгдлийг хүргэе.  

Т.ПҮРЭВЖАРГАЛ: ЭНЭ БҮРЗГЭР, ТӨМӨРЛӨГ НИЙГЭМД ХАЙРЫН ШҮЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА  

Их найрагчийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ”  яруу найргийн анхдугаар наадамд тэргүүн байр эзэлсэндээ туйлын их баяртай байна. Удахгүй болох “Үлэмжийн сайхан”  уран бүтээлийнхээ  цэнгүүний бэлгэлийг хангахаар  Завхан аймгийнхаа сумдаар явж байхдаа энэхүү наадмын сүүлийн шатанд шалгарч үлдэх болтугай хэмээн сүсэглэж, Цагаан уулынхаа бэлээс шүлгүүдээ имэйлээр илгээсэн. Тус наадамд сүүлд бичсэн хайрын шүлгүүдээ түлхүү уншлаа. Арван жилд байхаасаа шүлэг бичсэн. Одоо шүлэг, яруу найргийн маань 5 дахь цуврал удахгүй хэвлэгдэн гарах гэж байна.  Миний хувьд голдуу хайрын шүлэг бичдэг. Энэ их бүрзгэр, төмөрлөг нийгэмд хайрын шүлэг уншиж, тайтгарлыг олох нь нэг талаасаа тархины амралт болдог юм уу даа гэж уран бүтээлчийнхээ хувьд бодож явдаг.     

 Б.МӨНХОРГИЛ: ЭНЭ НААДАМ ЗАВХАНЧУУДААС ОРУУЛЖ БАЙГАА ОЮУНЫ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ БОЛНО

Манай завханчууд оюунлаг ард түмэн. Нийгмийн бүх салбараас үе үеийн нийгмийн зүтгэлтнүүд, алдар суутнууд Завхан аймгаас  төрөн гарсан байдаг. Тэдний томоохон төлөөлөл болсон Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар их наадмыг амжилттай зохион байгууллаа. Энэ нь утга зохиолын салбарт завханчуудаас оруулж байгаа оюуны хөрөнгө оруулалт гэж харж байгаа. Монголын зохиолчид, яруу найрагчдад төрөөс болон олон нийтийн зүгээс тэр бүр хангалттай дэмжлэг үзүүлж байна уу гэдэгт миний хувьд эргэлзэж явдаг. Тиймээс зохиолч, яруу найрагчдаа дэмжиж, бүтээл туурвилаар нь товхимол гаргаж, олон нийтэд сурталчлан таниулах, алдаршуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ажлуудыг ээлж дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн нааадам их найрагчийнхаа бүтээл туурвилыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, ёс заншил түүхээ монголчууддаа сурталчлах зорилготой. Энэхүү наадмыг уламжлал болгон жил бүр зохион байгуулна.  Анхных гэдгээрээ алдаа, оноо мэдээж байгаа. Цаашид цар хүрээг тэлэх, чанарыг сайжруулах тал дээр  анхаарч ажиллана. 

Б.ТУУЛ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 7 цагийн өмнө
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ 8 цагийн өмнө
ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ У… 10 цагийн өмнө
ЗӨВЛӨЛТИЙН ХОСООС ХАР ХҮҮ ТӨРСӨН АДАРМААТАЙ ХЭРЭГ 12 цагийн өмнө
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 14 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ӨРГӨДЛ… 15 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 2-4 ХЭМ ДУЛААН 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН Өчигдөр
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 2026/11/07
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 2026/11/07
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 2026/11/07
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/07
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
ЗАВХАНЫ ХОЙД, ХӨВСГӨЛИЙН БАРУУН ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2026/10/28
ГААГИЙН БАГА ХУРАЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫ… 2026/10/28
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ТӨЛӨ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01