УИХ-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫГ НАМЫН ГИШҮҮНЭЭС ХАСАХААР ИЗНН-ЫН ДҮРМИЙН ХОРОО ШИЙДЖЭЭ


УИХ-д суудалтай Иргэний Зориг Ногоон Намын Дүрмийн хорооноос Р.Батболдыг намын гишүүнээс хасах шийдвэр гаргажээ. 

Тус нам 2024 оны УИХ-ын сонгуульд сонгогчдоос авсан саналын дүнгээр жагсаалтын эхний 4 нэр дэвшигч УИХ-ын гишүүн болж, парламентад суудалтай улс төрийн 5 хүчний нэг болсон юм. ИЗНН-аас парламентад суугаа 4 гишүүний нэг болох Р.Батболдыг намаас хасах шийдвэр гарснаар цаашид түүнийг эгүүлэн татах уу гэдэг асуудал хөндөгдөж мэдэхээр болоод байна. 

ИЗНН мэдээндээ "Намын дотоод ардчилал, хууль дээдлэх зарчмыг хамгаалах хүрээнд Дүрмийн хороо ноцтой зөрчил гаргасан этгээдэд сахилгын шийтгэл оногдуулж, намын гишүүнээс хасах шийдвэр гаргалаа.

Намын Дүрмийн хороо 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, намын гишүүн Р.Батболдод холбогдох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар Р.Батболд нь:
- Намын дүрмийг ноцтой зөрчсөн
- Намын Их хурлын бүрэн эрхэд халдсан
- Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн
- Уг хууль бус, эрх зүйн хүчин төгөлдөр бус баримтыг Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.
Дээрх үйлдлүүд нь намын үндсэн үнэт зүйлс болох дотоод ардчилал, ил тод байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчсөн тул Намын дүрмийн холбогдох заалтыг үндэслэн Р.Батболдыг намын гишүүнээс хасах шийдвэр гаргалаа.
Нам нь цаашид хууль бус, дүрэм зөрчсөн аливаа үйлдэлд тууштай, хатуу байр суурь баримталж, дотоод сахилга, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлд бүх арга хэмжээг авч ажиллах болно." гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 13 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ 15 цагийн өмнө
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ 20 цагийн өмнө
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 20 цагийн өмнө
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… 21 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ, ХОВДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО 23 цагийн өмнө
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… Өчигдөр
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ Өчигдөр
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ Өчигдөр
П.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 13.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/11/10
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 2026/11/09
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ 2026/11/09
ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ У… 2026/11/09
ЗӨВЛӨЛТИЙН ХОСООС ХАР ХҮҮ ТӨРСӨН АДАРМААТАЙ ХЭРЭГ 2026/11/09
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
Их Уншсан
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
МИАТ БНСУ-ЫН 5 ОДТОЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН PARADISE CITY РЕСОРТТОЙ ХАМТРА… 2026/10/30
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01