ЗҮРХ СУДАС, УУШГИНЫ ӨВЧИН, ХОРТ ХАВДАР, ЧИХРИЙН ШИЖИНГЭЭР 30-70 НАСАНДАА ЭНДЭХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА


Монгол Улсын Засгийн газрын 154-р тогтоолоор  2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх стратегийн ач холбогдол бүхий уг шийдвэрийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Эрүүл мэндийг дэмжих жил - 2027” арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна. Уг арга хэмжээний төлөвлөгөөнд салбарын мэргэжилтнүүд, эмч ажилтны саналыг тусгах зорилгоор ЭМЯ-нд хэлэлцүүлэг зохион байгууллаа. (2026.03.02)

 
“Эрүүл мэндийг дэмжих жил – 2027” төлөвлөгөөг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” дэх эрүүл мэндийн салбарын хөгжлийн зорилтуудтай уялдуулсан гэдгийг эхэнд танилцуулав.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн байдаг.
 
Хүн амын дунд амьдралын хэв маягаас шалтгаалсан халдварт бус өвчин буюу урьдчилан сэргийлж, эрт илрүүлэн эмчлэх боломжтой өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна. Тухайлбал зүрх судас, шээс бэлэгсийн тогтолцоо, осол гэмтэл, хоол боловсруулах эрхтэн тогтоолцооны эмгэгүүд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Монгол Улсад сэргийлж болох нас баралт их буюу 4 төрлийн халдварт бус өвчин (зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, уушгины архаг өвчин) - ий улмаас 30-70 насанд эндэх магадлал 26.3 байгаа нь дэлхийн дундаж (17.8)-аас 8.5-аар өндөр байгаа юм.  Монгол Улсын хэмжээнд 2014-2024 оны байдлаар 10 нас баралт тутмын 7 нь эмнэлгийн бус нас баралт байсан бөгөөд энэ нь олон улсын дунджаас мөн л өндөр байна.
 
Үндэсний хэмжээнд 5 жил тутам хийгддэг халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаагаар хүн амын дундах тамхины хэрэглээ 24.2 хувь, өөх тосны хэрэглээ 87,2 хувь, давсны хэрэглээ ДЭМБ-аас зөвлөмж буй хэмжээнээс 2 дахин өндөр буюу 10,5 гр, илүүдэл жинтэй хүн амын эзлэх хувь 30.9, хүн амын 18,5 хувь таргалалттай гарсан.
 
Өөрөөр  хэлбэл хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, зан үйл хэвшээгүй, иргэдийн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгааг эдгээр судалгааны дүн харуулж байгаа юм.

 
 
Хүн амын эрүүл мэндэд тулгарч буй дээрх асуудлуудыг шийдвэрлэх, эрүүл чанартай насжилтыг нэмэгдүүлэх, сэргийлж болох өвчнөөр нэг ч иргэнээ алдахгүй байх, нөгөөтээгүүр эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд түлхүү анхаарч буйг ажлын хэсгээс онцлон хэлэв.

“Эрүүл мэндийг дэмжих жил - 2027” арга хэмжээний төлөвлөгөө түүний бэлтгэл ажлыг хангах, “Эрүүл мэндийн салбарыг 2026-2029 онд хөгжүүлэх стратегийн төсөл”-үүдийн хэлэлцүүлэгт ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагууд, нийслэл, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, төлөөлөл 100 орчим албан хаагч өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 1 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 4 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 9 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 22 цагийн өмнө
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22