2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ-ҮХРИЙН ОРД


Үхрийнхний хувьд энэ сар чимээгүй цэцэглэж, тэр нь хүч болж, үндэс сууриараа  сэргэх үе юм. Энэ сар та бүхний хувьд хөрсний гүнд шингэх дулаан мэт, гаднаа бүх зүйл удаан мэт харагдавч дотоодод чинь хамгийн чухал процесс "үндэсжих" үйл явц өрнөнө. Та яарч сандрахгүй бөгөөд чухамдаа энэ л мэргэн ухаан тань болно. Энэ сар огцом хөдөлгөөн шаардахгүй, харин мэдрэмж, зорилгоо нарийн нийцүүлэх шаардлагатай байна. Хүч тань үнэхээр үнэ цэнтэй зүйлийг сонгох чадварт оршино.

Ажил ба карьер: Цэцэрлэгээ бэлтгэхүй

Таны хөдөлмөр шууд үр жимс өгөхгүй байж болох ч өнөөдрийн алхам бүр ирээдүйн амжилтын суурийг тавина.

Тэргүүлэх зүйлс: ажлаа эмх цэгцлэх, баримт бичгээ цэвэрлэх, өмнөх ажлуудаа шинэ туршлагаар дахин харах.

Хамт олны дундах байр суурь чинь бэхэжнэ. Бүх саналд шууд зөвшөөрөх гэж яарах хэрэггүй. Хэрэв ажлаа солих бодолтой бол мэдээллээ цуглуул, харин эцсийн шийдвэрийг дөрөвдүгээр сард гаргавал зохимжтой.

Санхүү: Удаан ч тогтвортой өсөлт

Гуравдугаар сарын санхүүгийн эрчим тогтвортой байна. Орлого хариуцлага, тууштай байдлаар дамжин ирнэ.

Таатай үе: урт хугацааны хөрөнгө оруулалт, гэрийн тав тух болон эрүүл мэнддээ зарцуулах.

Итгэлтэй хүнээс дэмжлэг эсвэл урамшуулал ирэх магадлалтай. Чиний жинхэнэ тулгуур бол тогтвортой байдлын мэдрэмж юм.

Хайр ба харилцаа: Түр зуурын биш илүү гүн холбоо

Өнгөц сэтгэл хөдлөл намжиж, жинхэнэ дотно байдал чухал болно. Чи түр зуурын оч биш, удаан дулаацах халууныг эрнэ.

Хосуудын хувьд хамтын төлөвлөгөө гаргаж, аюулгүй мэдрэмжийг бий болгох цаг иржээ.

Ганц бие хүмүүс анхны харцаар дурлахгүй ч урт хугацаанд их утгатай учрал тохиож магадгүй. Түүний дэргэд чи өөрөөрөө байхыг хүснэ.

Эрүүл мэнд ба энерги: Зөөлөн хэмнэл

Бие махбод чинь халамж, энхрийлэл хүсэж байна. Эрч хүч аажмаар нэмэгдэнэ- хэт түргэсгэх боломжгүй. Сайн унтаж амрах, байгалийн гаралтай хоол хүнс, иллэг массаж хамгийн сайн “эм” чинь болно.

Од гарагийн зөвлөгөө

Амьдрал өөрийн хэмнэлээрээ урагшлахыг дагаарай.Чамд зориулагдсан бүхэн яаралгүй ч яг цагтаа ирнэ.

Сарын дүгнэлт

Үхрийн хувьд гуравдугаар сар бол дотоод “үндэс бүрэлдэх” үе. Чиний зам хамгийн хурдан нь биш ч хамгийн найдвартай нь байх болно.

Сарын уриа

  • Би тогтвортой байдал, гүн утгыг сонгоно.
  • Миний хэмнэл -миний хүч.
  • Би тайван амьдралыг бүтээнэ.

Хөтөч үг.- Би цаг хугацаа болон өөрийн замдаа итгэдэг.- Энэ өгүүлбэрийг харж, дотоод тайвшралаа хадгалаарай.

Анхаарах өдрүүд

3-р сарын 19 : Энерги бага өдөр. Чухал уулзалт бүү товло, амралтад анхаар.

3-р сарын 20: Гэр орондоо элбэг дэлбэг, сайн сайхны зан үйл хийхэд тохиромжтой.

3-р сарын 30: Том худалдан авалт хийхдээ болгоомжил. Брэндийн нэрэнд илүү мөнгө төлөх эрсдэлтэй байна.

Үхрийнхэн та бүхэнд гуравдугаар сар бат бөх тулгуур, дулаан итгэлийг бэлэглэг. Таны нам гүмд тарьсан бүхэн тансаг, элбэг дэлбэгээр цэцэглэг. Зам чинь газар шороо шиг найдвартай байх болтугай.


0
angry
0
care
0
haha
2
liked
6
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23