Д.АМАРБАЯСГАЛАН ОЛОН СОНГУУЛИЙН ЯЛАЛТЫН АРД ГАРСНАА ОНЦЛООД ЯЛАЛТ, ЯЛАГДАЛ ҮҮРДИЙНХ БИШ ГЭВ


МАН-ын дарга Н.Учрал намаасаа түдгэлзүүлэхээ мэдэгдээд буй УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өнөөдрийг онцгой мэдрэмжтэй угтаж буй талаар болон бусад асуудлаар өөрийн цахим хаягтаа урт гэгчийн пост оруулжээ. 

Д.Амарбаясгалан "2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна.

Юуны өмнө Монгол Улсын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид, үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд, эх орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг бүтээгч та бүхэндээ “Эх орончдын өдөр”, Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Итгэл үнэмшил, үзэл бодол, сэтгэл зүрх, зорилго хүчээ нэгтгэн, эв эеэ эрхэмлэж хамтран зүтгэсээр ирсэн намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ үйл хэрэг, үйлс зорилго тань өөдрөг бүтэмжтэй байж, эрүүл энх, аз жаргал дүүрэн байхыг ерөөе.

Миний бие Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа сонгогдон ажиллах хугацаандаа намаа мэргэжлийн, бодлогын институци болгон төлөвшүүлэх, дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай цахим нам болгох зорилтыг дэвшүүлж, иргэдийн итгэлийг хүлээсэн улс төрийн нам болгохын төлөө гишүүд та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн зүтгэж ирсэн.

Энэ хугацаанд бид хамтдаа олон сонгуулийн ялалтын ард гарч, намын шинэчлэлийн бодлогуудыг бодит ажил болгон хэрэгжүүлсэн. Уухайлан дэмжиж, хамтдаа ялалтад хөтөлсөн эрхэм журмын нөхөд, эгэл жирийн намын гишүүддээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Хэдийгээр намын үйл хэрэг, бодлого, хөтөлбөрүүд олон нийтийн зүгээс олон талаар шүүмжлэл дагуулж ирсэн ч эдгээр шүүмжлэлийн цаана бодит институцийн доголдол, тогтолцооны асуудлууд оршиж байсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Бид 1990 оноос хойш нээлттэй, олон намын тогтолцоонд шилжсэн боловч 30 хүрэхгүй жилийн дотор хоёр нам ээлжилж засгийн эрх барьдаг тогтолцоо бүрэлдсэн. Үүний улмаас нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, төрийн бодлого тогтворгүй хэрэгжих нөхцөл байдал бий болсон.

2016 оны сонгуулиас хойш улс эх орныг эрдэмтэн судлаач, мэргэжлийн боловсон хүчинд тулгуурлан хөгжүүлж, залж явах шаардлагатай гэж дүгнэж, намаа бодлогын дэвшилтэт үзэл санаа бүхий институци болгон төлөвшүүлэх зорилгоор залуу боловсон хүчнийг элсүүлэн дэмжиж ажилласан. 2020 оны сонгуулиар нийгмийн олон бүлэг, сегментийн төлөөллийг парламентад бүрэн оруулж чадаагүй ч энэхүү бодлого тасралтгүй үргэлжилж, үр дүн нь 2024 оны сонгуулиар бодитоор илэрсэн.

Ганц намын давамгайлал нь дарангуйлал үүсгэх эрсдэлтэйг ухамсарлаж, парламентийн ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн олон бүлгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, баялагын сангийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг батлах зэрэг суурь реформуудыг хэрэгжүүлсэн.

Үүний хүрээнд улс төрийн намууд 20 жилийн дараа ойлголцолд хүрч, Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталсан. 2024 онд 126 гишүүнтэй парламентын анхны сонгууль болж, 5 нам эвсэл, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаач, инженер, мэргэжлийн төлөөлөл, нийгмийн олон бүлгийн төлөөлөл парламентад орж ирсэн бөгөөд нийт гишүүдийн 80 хувь нь шинэ гишүүдээр бүрдсэнээр төрийн бодлого боловсруулах үйл явц илүү өргөн хүрээнд явагдаж эхэлсэн.

Мэдээж шинэ тогтолцоонд алдаа, дутагдал бий, бүрдсэн баг, бүрэлдэхүүнд сул талууд ч байгаа. Гэвч эдгээр нь цаг хугацааны явцад засагдаж, сайжирч, улам бүр бэхжинэ.

Шинээр бүрдсэн парламентын 4 жилийн стратеги, цаашлаад парламентын хөгжлийн суурь зарчим болох Хүн төвтэй хууль буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль буюу Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх, Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль буюу Хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг дэвшүүлэн, эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болгосон.
Эдгээр бодлогын шинэчлэлүүд нь хожим Монголын ардчилал, тусгаар тогтнолын төлөө хийсэн зөв алхам байсан хэмээн дурсагдана гэдэгт итгэлтэй байна.

Улс төрийн намын жинхэнэ төлөвшил нь цөөнхийн бус олонхийн санаа бодолд тулгуурлаж, дотоод ардчилал, гишүүдийн бодит оролцоо, үзэл санаа, бодлогын өрсөлдөөнөөр илэрдэг. Харин өнөөдөр нам дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна. Үзэл санаа, бодлогын маргаан өрнөх ёстой орон зай хумигдаж, санал зөрсөн хэнийг ч улс төрийн орчин цагийн хэлмэгдүүлэлтээр шахах хандлага газар авч буй нь түүхийн гашуун сургамжийг дахин сануулж байна.

Дэлхийн геополитикийн тэнцвэр савлан хэлбэлзэж, ёс суртахууны итгэл үнэмшил алдагдаж, эмх замбараагүй байдал бий болох эрсдэл нэмэгдэж, жижиг улс орнуудын орших, үргэлжлэх, хөгжих бодлого стратеги шинэ шатанд шилжиж буй энэ цаг үед Монгол Ардын Намын эх орныхоо өмнө хүлээх үүрэг хариуцлага эрс нэмэгдэх нь тодорхой. Ийм үед нам сонгуулийн ялалтын төлөө гэхээс илүү улс орныхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн баталгааны төлөө бодож, сэтгэж, шийдэмгий ухаалаг хурдтай шийдлүүд олох хэрэгтэй болж байна.

Иймийн учир дотооддоо эвийг, гадаад талдаа энхийг сахих нь зайлшгүй юм.

Эв нэгдэл, институцийн сахилга бат, улс үндэстнийхээ төлөөх үүрэг хариуцлага, намынхаа үзэл баримтлалд чинхүү итгэж үнэмшдэг гишүүд дэмжигчид энэ бүгд нийлж, МАН-ын жинхэнэ хүч болдог гэдэгт би итгэдэг. Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хэлсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш юм.

Эхэнд хэлсэнчлэн 2026.03.01-ний Монгол Ардын нам үүсгэн байгуулагдсан 105 жилийн ой, Эх орончдын өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж байна. Монголчууд бид илүү ухаалаг болохоосоо өмнө илүү хүнлэг байцгаах нь цөөхөн монголчуудын хувьд ихээхэн чухал. Хүн чанартай байх нь зөвхөн бусдад биш өөртөө өгч буй хамгийн том хүндлэл юм.

Ялагдал ч, ялалт ч үүрдийнх байдаггүйг сануулсан хэн бүхэнд талархал илэрхийлье. Цаашид Монгол төрийн эрх мэдлийн тэнцвэртэй шударга байдлын төлөө, эх орныхоо ирээдүй маргаашийн аюулгүй байдлын төлөө зүрх тархи, эд эс, эрч энергээ зориулсаар байх болно.

Намынхаа мянга мянган гишүүд дэмжигчдэд мэхийн ёсолъё." гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 13 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ 15 цагийн өмнө
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ 20 цагийн өмнө
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 20 цагийн өмнө
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… 21 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ, ХОВДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО 23 цагийн өмнө
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… Өчигдөр
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ Өчигдөр
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ Өчигдөр
П.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 13.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/11/10
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 2026/11/09
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ 2026/11/09
ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ У… 2026/11/09
ЗӨВЛӨЛТИЙН ХОСООС ХАР ХҮҮ ТӨРСӨН АДАРМААТАЙ ХЭРЭГ 2026/11/09
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
Их Уншсан
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
МИАТ БНСУ-ЫН 5 ОДТОЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН PARADISE CITY РЕСОРТТОЙ ХАМТРА… 2026/10/30
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01