Р.ЧОЙНОМ: ЗАЛУУ НАС


Хөрстийн амьдралд хөл алдсан

Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр

Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн

Шунхан улаан залуу нас мину!

 

Амттан бүхний амтыг мэдэлгүй

Асгаж явсан залуу нас минь

Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй

Үрж явсан залуу нас минь.

 

Зуны шөнийн нойрыг тоолгүй

Зуун гурван учралыг мөрөөсөж

Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч

Зуурдхан мандсан залуу нас минь.

 

Өвлийн есийн жаврыг тоолгүй

Өөр хүний авгайд сэтгэл хаяж

Өрхний үзүүр шиг дэрвэж явсан

Өлчирхөн тэнэг залуу нас минь.

 

Даанч чи минь удсангүй...

Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,

Дассан салсан годон гэзэгтүүд шигээ

Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!

 

Улаанбаатарын чулуун засмалаар

Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ

Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг

Долоохон хоногт точийлдож явахдаа

 

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй

Хүүхэд шиг өссөн залуу нас минь.

Хүүхний сайхныг таниа нь үгүй

Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

 

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар

Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь

Айлын чийдэн хага чулуудаад

Авирлаж явсан залуу нас минь.

 

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг

Алгадаж явсан залуу нас минь,

Адилхан нөхдийнхөө хамрын цусыг

Асгаруулж явсан залуу нас минь.

 

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй

Үүрдийн юм шиг дургиж явахдаа

Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй

Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

 

Хоног төдий зуурдхан ханилах

Хотын хүүхний өнгөнд хууртаж,

Ариухан цусаа түүний төлөө

Асгаж явсан залуу нас минь.

 

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн

Онгод цадигаар бялхаж явахдаа

Орчлон хорвоогийн нарийн учрыг

Олчихлоо хэмээн төөрч явсан

 

Ариунаас ариухан залуу нас минь

Арваадхан жилийн ханилгаатай байжээ.

Халуунаас халуун залуухан цаг минь

Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

 

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж

Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй

Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар

Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

 

Бусдын лангуунд энэхуу шагналаа

Бутархай мөнгө шиг тарааж хаясаар

Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ

Хүмүүний үр нүцгэрдэг байна.

 

Сайн ханиас хагацсан хойноо

Санан санан гунихардаг шиг

Болоод өнгөрсөн хойноо, залуу насаа

Бодон бодон харуусдаг байна.

 

Баяртай, залуу зандан нас минь

Барилдсан гэж бодвол, би ойчжээ.

Уралдсан гэж үзвэл би хоцорчээ

 

Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин

Атархан биеийнхээ эрүүл мэндийг өгч

Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

 

Хөрстийн амьдралд хөл алдсан

Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр

Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн 

Шунхан улаан залуу нас мину! Баяртай!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 7 цагийн өмнө
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ 8 цагийн өмнө
ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ У… 10 цагийн өмнө
ЗӨВЛӨЛТИЙН ХОСООС ХАР ХҮҮ ТӨРСӨН АДАРМААТАЙ ХЭРЭГ 12 цагийн өмнө
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 14 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ӨРГӨДЛ… 15 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 2-4 ХЭМ ДУЛААН 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН Өчигдөр
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 2026/11/07
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 2026/11/07
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 2026/11/07
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/07
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
ЗАВХАНЫ ХОЙД, ХӨВСГӨЛИЙН БАРУУН ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2026/10/28
ГААГИЙН БАГА ХУРАЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫ… 2026/10/28
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ТӨЛӨ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01