Н.ЖАНЦАННОРОВ: ШАШИН, ХӨГЖИМ ХОЁР НЭГ Л ЗҮЙЛИЙН ТАЛААР ЯРЬЖ БАЙГАА. ТЭР БОЛ СЭТГЭЛИЙГ АРИУСГАХ


Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хэлсэн үгийг Бусдад туслахуй анагаах ухааны Манба дацан хийдийн цахим хуудсаас авч, нийтлэв.

Н.Жанцанноров:Шинжлэх ухаан, урлаг, шашин гурав бол оюун санааны гурван чандмань эрдэнэ. Харамсалтай нь бид 70 орчим жил шашин гэх зүйлийн мөн чанарыг үгүй хийсэн үндэстэн. Тэрхүү мартагдсан 70-аад жил зөвхөн мухар сүсэг дотроо тээж явж, шашны шинжлэх ухаан чанараас дэндүү холдсон. Харин бид одоо шашин гэдэг нь үнэн чанартай ямар нэгэн ламаас хамааралтай зүйл гэдгээс илүү надаас бүх юм хамааралтай юм байна гэдгийг ухаан сэхээрч эхэлсэн нь монголчуудын оюун санааны дэвшил юм. Энэ шашны оюун санааны их хүчийг өөртөө шингээж өөрийгөө нээх гэж хичээдэг болсон нь том дэвшил.

Бурхан багш, эртний Грекийн математикч Пифагор гэдэг хүнээс 30-аад насаар ах. Бурхан багш оршихуйн мөн чанарыг оюун санаанд суулгаж өгсөн, Пифагор урлаг болоод хөгжмийн мөн чанарыг тодорхойлсон юм. Тиймээс Европын орнууд 15-р зуунаас эхлээд шашны үйл явдал бол хөгжмийн гол үйл явдал гэж үзсэн.

Сонгодог хөгжмийн эцэг Иоханн Себастиан Бах сүмийн аргонч хүн байсан. Бүх насаараа бурхадын тухай хөгжим бичсэн нь өнөөдрийн дэлхийн мэргэжлийн хөгжмийн эцэг болсон юм.
Шашин, хөгжим хоёр нэг л зүйлийн талаар ярьж байгаа, тэр бол сэтгэлийг ариусгах. Хөгжмийг бид баяр цэнгэл гэж ойлгодог. Угтаа бол хөгжим сэтгэлийг ариусгадаг гэдгийг Пифагор шинжлэх ухааны үүднээс тайлбарласан. Манайх өнгөрсөн 70 жилд урлагийг шашинтай ойртуулаагүйгээс шашин урлаг хоёр огт хамаагүй юм байна гэсэн ойлголттой байсан. Харин Хамба лам Д.Нацагдоржийн гавьяагаар шашин урлаг хоёр нэг л зүйл юм гэдгийг сайн ухаарч ойлгож авсан байна.

Бид хараагүйгээ байхгүй, бидний дунд юу ч байхгүй гэж ойлгодог. Чих нь сонсоогүйгээ дуугүй байна аа гэж ойлгодог.

Гэтэл хүн асар хязгаардлагдмал өгөгдөлтэй. Хэрэв та намайг сонсож байгаа бол бид хоёрын дунд дүүрэн юм байна гэж ойлго. Бидний дунд асар их юм байна, ертөнц дахин тэр чигээрээ хөдөлгөөн юм байна, хөдөлгөөн бол дуу юм, тэр дуун дотор эргэлдэж байдаг. Сайн хөгжим бол бидний дунд оршиж байгаа орон зайг төгөлдөршүүлж, хүнийг хөглөж /Хүн бол хөг нь алдарч байж хөглөгддөг/ байдаг ач холбогдолтой учраас олон жилийн турш бид энэхүү тоглолтыг хийсээр ирсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДАМ НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 37 минутын өмнө
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 5 цагийн өмнө
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ 5 цагийн өмнө
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 7 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 9 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… Өчигдөр
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… Өчигдөр
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… Өчигдөр
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ Өчигдөр
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА Өчигдөр
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 12.5 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА 2026/09/17
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙХЭЭ АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛЖ, ХИЛ ХА… 2026/09/17
С.БЯМБАЦОГТ: НАМРЫН ЧУУЛГАНААР ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ Х… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА ДОМИНГЕС ГЭЖ ХЭН БЭ? 2026/09/06
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/05
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 2026/09/05
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07