Монголын өв соёлын сүр жавхланг дэлхийд таниулах бэлгэдэл бүхий 14 метр өндөр, 18 метр өргөнтэй дэлхийн хамгийн том монгол дээлийг Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 24-н хүртэл дэлгэж байна.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас олдсон Язгууртны торгон дээлийн эх загвараас сэдэвлэн "Батзүү” ХХК- ийн тавиад уран бүтээлч гурван сарын хугацаанд түүх, соёлын үнэт өвд хамаарахуйц хаан хээтэй язгууртны торгон дээлийг бүтээн урласан юм.
Монгол урчуудын уламжлалт гар урлалын өв соёлыг шингээн, үндэсний хээ угалз, зээгт наамал, гар оёдлын нарийн технологиор даавуу, торго, савхи, алтан утас, олсоор шаглан урласан, монголчуудын сэтгэлгээ, зохион бүтээх ур чадвар, соёлын онцлогийг илэрхийлсэн түүх, соёлын үнэт өв болон хадгалагдах уг дээлийг ийнхүү дэлгэн үзүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна