МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ – ГАХАЙ ЖИЛТЭН


Гахай жилтний хувьд гал морин жил нэлээд амжилттай байх төлөвтэй.  Гахайд морины хамгийн их үнэлдэг шударга, зорилготой, хайртай хүмүүстээ үнэнч зан чанарууд бий.

Гэхдээ урт дэлтэй мөрөөдөмтгий мориноос ялгаатай нь гахай энгийн, бодит зүйлсийн тухай мөрөөдөж чаддаг бөгөөд дөрвөн хөлөөрөө газар дээр бат зогсож, хий хоосон төсөөлөлд автдаггүй. Та таамагласан ашиг, магадлалтай амжилтад итгэдэггүй, харин банкны дансан дахь бодит мөнгөнд л итгэнэ. Аливаа тохиролцоог аман байдлаар бус, нөгөө талын гарын үсэг, тамгатай бичгээр баталгаажсан байхыг илүүд үздэг.

Төрөлхийн хянуур зан, эрүүл шүүмжлэлтэй хандлага нь гахайд ашиг шимээ хүртэж, өөрийгөө хохироолгүй ухаалгаар амжилтад хүрч чадахад тусална.

Од гарагийн анхааруулж буйгаар ирэх 12 сарын хугацаанд та шаламгай морины араас багагүй гүйх хэрэгтэй болно. Энэ нь амаргүй, учир нь жилийн эзэн морь халуун ааштай, хурдан хөлтэй. Гэвч бүх ашигтай боломжийг нуруун дээрээ тээж яваа болохоор араас нь хурдлахаас өөр яалтай билээ.

Өөрт ногдох хувиа илүү шаламгай өрсөлдөгчдөд алдагдахыг хүсэхгүй байгаа гахайнууд хурдацтай өөрчлөгдөж буй гадаад орчноос хоцрохгүй байх ёстой. Түншүүдийн үнэ хөөсрөн өсөж, үйлчлүүлэгчид логикгүй, бүр утгагүй шаардлага тавьж эхэлбэл бүү сандраарай. Жишээ нь, худалдан авагч дөнгөж сая энгийн зүйл авах гэж байснаа аравхан секундын дараа эхнэр өөр зүйл авчрахыг даалгалаа гэж ч мэднэ. Ийм хувирамтгай хүмүүс, эсвэл нөхцөл байдалд бүү гомдолло, харин хамгийн түрүүнд үр дүнд анхаар. Эцэст нь та бараагаа зарж, ашиг олсон бол бүх зүйл сайхан, зорилгодоо хүрсэн гэсэн үг.

Энэ жил уран бүтээлч, бүтээлдээ зөвхөн цаг хугацаа бус сэтгэл зүрхээ шингээдэг хүмүүсийн хувьд азтай жил байх болно. Хэрвээ та өдөр тутмын, энгийн ажилдаа хүртэл өөрийн дуудлага, зорилгын гялбааг олж харж чадвал зөвхөн мөнгөний төлөө оффист ирдэг хамт олноосоо хавигүй илүү амжилтад хүрнэ.

Морь жилд тоосго өрж буй хүн ба сүм барьж буй хүний ялгаа илүү тод харагдана. Өөрөөр хэлбэл, ажилдаа хандах хандлага амжилтыг шийднэ.

Ажлаа солихоор шийдсэн хүмүүс амьдралын сугалаанд “жекпот” хожих магадлалтай. Од гараг гахайд ур чадвар, авьяас нь хамгийн их хэрэгцээтэй байх газрыг олоход тусална. Гэхдээ шинэ хамт олны дунд нэр хүндээ олж авахын тулд та бүхэн тууштай, эцсээ хүртэл тэмцэх бэлэн байдлыг харуулах шаардлагатай.

Зарим үед та өөрийгөө давхиж буй галт тэрэгнээс уначихсан мэтээр мэдэрч магадгүй. Бусдын амьдрал уур савсаж, ялалтын дохио хангинуулан урагшилж байхад та төмөр замын хажууд сууж, өнгөрөх вагоныг гунигтай ширтэж байгаа мэт санагдана. Гэвч энэ бол бодит байдлын талаарх буруу төсөөлөл юм.

Гахай ч бусдын адил урагшилж л байгаа, зүгээр л “хатагтай” аз жаргал таныг замын төгсгөлд хүлээж байна. Тэвчээр, өөдрөг үзлээр зэвсэглэвэл та алдагдал, золиосгүйгээр зорьсон цэгтээ хүрч чадна.

Таны гэр бүлийн амьдралд энх тайван, эв найрамдал үргэлжлэн ноёрхоно. Орчлон ертөнц гахайг сайн зан авирынх нь төлөө шагнахаар шийдсэн мэт, найзууд үнэнч, бизнесийн түншүүд найдвартай, эрүүл мэнд сайн байх болно.

Танай гэрт дулаан уур амьсгал, хангалуун байдал тогтож, гэнэт орж ирсэн зочинд ч халуун цай, жигнэмэг бэлэн байх болно. Энэ жил гахайнуудад баяр хөөртэй хурим, эсвэл хүүхэд мэндлэх баярт мөч зэрэг хувийн амьдралын чухал үйл явдлаар дурсагдана.

Ойр дотнын хүмүүс таны хувьд нэн тэргүүнд тавигдах бөгөөд сэтгэлийн зовнил ч тэдэнтэй холбоотой байна. Хайртай хүмүүсээ гачигдалгүй байлгахын тулд гахай өдөрт 12 цаг ажиллаж, бүр гэртээ хүртэл ажил авчрахад хүртэл бэлэн байх нь.

Гэвч од гараг зарим хүнд гэр бүлээ хангах гэсэн эрмэлзэл нь хэт хэмнэлтийн хам шинж болж хувирч магадгүйг анхааруулж байна. Ингэснээр ваартай чихрийг нэг бүрчлэн тоолж, идэх зүйлээ ч байнга хэмжих хэмжээнд хүрч болзошгүй. Ийм айдас таныг өөрийгөө болон гэрийнхнээ бүх зүйл дээр хэт хэмнэхэд хүргэж мэднэ. Илүү нэг төгрөг хадгаламжинд хийх боломж бүх ухаалаг бодлыг дарж магадгүй учраас анхаараарай.

Гахай амьдрал ганцхан гэдгийг ухаарах хэрэгтэй. Тиймээс хэт хэмнэх бодолд автан багахан хоол, хуучин хувцастай өнгөрөөх ёсгүй. Мөнгө тархийг чинь удирдахыг бүү зөвшөөр. Эс тэгвээс шунал сэтгэлийн харанхуй буланд хайр, энэрэл, эрүүл ухааныг шахан зайлуулж болзошгүй.

Ганц бие гахайнуудад морь хувь тавилангийн учралыг амлаж байна. Гагцхүү жилийн эзний араас гүйцэж очоод, энэ амлалтыг нь сануулах л үлдлээ.

Гэхдээ өдөржин дулаахан нарны дор зүгээр л биеэ ээж ээж хэвтэхийг илүүд үзсэн хүмүүсийн хувьд  он дуусахад ганцаараа хэвээр байх магадлалтай.Энэ үе эрч хүчтэй, зорилготой, санаачилгатай хүмүүсийг илүүд үзнэ. Тиймээс та тэдний эгнээнд нэгдэх эсвэл ганц бие байхтайэвлэрэх хэрэгтэй болно. Өөрийн төгс бус байдал, эсвэл татгалзах хариунаас айж эргэлзэн бодолд автаж болохгүй. Үгүй бол хайрласан хүнийхээ дэргэд шийдэмгий бус зогссоор байтал чинь илүү шаламгай өрсөлдөгчид түүнийг “аваад явчихна” гэдгийг сануулъя.

Одоогийн байдлаар та цангаж байгаа атлаа дэлгүүрт орж ус авах гэхээр үнэ өндөр байх вий, худалдагч ширүүн хариулах вий гэж айсаар орж чадахгүй байгаа хүнтэй адил байна. Энгийн асуулт асуусны чинь хэн ч таныг “хиам болгохгүй” гэдгийг өөртөө ойлгуул.Хэрэв сонгосон хүн тань татгалзсан ч ядаж худал найдвараар өөрийгөө хуурахаа больж, цааш хувь тавилантайгаа учрахаар замд гарна. Өөдрөг, шийдэмгий гахай эцэст нь нүдэнд нь гэрэлтэх тэрхүү энэрэл, дулааны төлөө бүх дэлхийг, бүр хажуугийн галактикийг хүртэл бэлэглэхийг хүсэх хүнтэй заавал учирна.

Гахай жилтэнд өгөх гол зөвлөгөө- морь жилд өөртөө итгэлтэй бай. Тэгвэл морь таны амьдралыг таатай үйл явдал, азтай давхцлын гинжин хэлхээ болгон хувиргах нь гарцаагүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
7
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 11 цагийн өмнө
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 12 цагийн өмнө
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 13 цагийн өмнө
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… 13 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… 13 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО Өчигдөр
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ CONTEMPORARY УРЛАГААР ИЛЭРХИЙЛСЭН ҮЗЭСГЭЛЭНГ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01