МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ- НОХОЙ ЖИЛТЭН


Нохой жилтнүүд энэ жилийн эзэн болох морьтой ижил давтамжтай байх болно. Морь, нохой хоёрыг олон зүйл нэгтгэдэг: хөдөлмөрч, тууштай зан, хайртай хүмүүстээ үнэнч байх, амьдралын аливаа саад тотгорыг даван хамгаалах бэлэн байдал гэх мэт. Та бүхэнд хувийн болон мэргэжлийн аль ч салбарт ч хэрэгцээтэй байх нь туйлын чухал байдаг, учир нь өөрийн чухал байдлыг мэдрэхгүй бол амьдралын амтыг алддаг.

Нохой гэрийг хамгаалах, гэмт этгээдийг барих зэрэг олон зүйлийг хийж, бусдын магтаалыг хүртдэг. Жилийн эзэн морь энэ чанарыг мэдэж байгаа тул нохойг олон яаралтай ажил, том төслүүд, чухал даалгавруудаар хүрээлэх болно. Таны утас байнга дуугарч, имэйл тасралтгүй ирж, кофе уух зав гарахгүйд хүрч ч мэднэ.

Од гараг танд сандралгүй, нисэн өнгөрөх азыг шүүрэн авч, мөрөөдлийнхөө нислэгт гарахыг  зөвлөж байна. Азын од ивээх магадлал байгаа ч хүссэн үр дүндээ хүрэхийн тулд их хичээх хэрэгтэй болно. Эцсийн эцэст оргилд хамгийн хүчтэй хүн бус, харин хамгийн тууштай, зорилгодоо үнэнч хүн хүрдэг.

Өөртөө итгэлгүй байдлаасаа болж, анхны амжилтгүй байдалтай тулгармагцаа зорилгоосоо ухарч, жаахан зүйлд сэтгэл ханаж мэднэ. Нохой жилтний зарим нь бодит байдлыг буруу үнэлж, эргэн тойрныхноо тулаанч ноход мэт, харин өөрийгөө сул дорой мэт харах нь бий. Энэ цаг үе бол танд ч хурц шүд бий, хэрвээ хэн нэгэн хил хязгаарыг тань зөрчих юм бол тэрэндээ хатуу сургамж өгөхөд бэлэн гэдгээ бусдад харуулах боломжит үе юм.

Хайр дурлалын хувьд та бүхэнд гудамжны жижигхэн нохой шиг биш, өөрийгөө өгөөмөр, сүрлэг төрхтэй, нэр хүндтэй мэт харуулах нь чухал. Эмэгтэйчүүд өргөн сэтгэлтэй, өгөөмөр байдлыг үнэлдэг учраас энэ жилд мөнгө, магтаалыг хураах хэрэггүй. Хэрвээ та ганц бие бол тэнгэр сансраас тааламжтай хүнтэй учрах боломж бараг л 100 хувь байна. Таны үүрэг бол хувь тавиланг анзаараад, аз жаргалыг хүртэх эрхээ олж авах юм. Нээлттэй, өгөөмөр, найрсаг хүмүүсийн хувьд харилцааны амжилт бараг л 100 хувьд хүрнэ.

Өөрийн хувь тавиланг олсон нохой жилтнүүдэд од гараг хайр дурлалаа шалгах туршилт хийхгүйгээр хамтрагчийнхаа сэтгэлд итгэхийг зөвлөж байна. Сээтэгнэх, хөрш эсвэл дур булаам хамтран ажиллагчтай нууц харилцаа тогтоох нь бат бөх биш гэдгийг анхаараарай.  Нэг сайхан өдөр таны хос үүнээс үүдэн маргаан гаргаж, салах шийдвэр ч гаргаж, та хөнгөн зугааныхаа хөлд үрэгдэж мэднэ.

Гэхдээ нохойн хувьд хамгийн чухал, бүх бодол төвлөрөх зүйл нь нь энэ жил ажил мэргэжил байх нь. Гэр бүлийн амьдралд таны баримтлах зарчим: би цалингаа, харин та нар надад амар амгаланг өг байх болно. Өдөр шөнөгүй ажил дээрээ өнжих та оройтойж ирээд гэртээ  халуун шүршүүрт орж, зөөлөн оронд амрахыг л хүсэх болно. Гэрийн ажил хийх тэнхээ үлдэхгүй тул таныг засвар, эсвэл их цэвэрлэгээ хийлгэхээр ятгах нь утгагүй. Гэр бүлийнхэндээ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрүүлж, таны одоогийн тэргүүлэх чиглэл өөр зүйл байгааг ойлгуулах шаардлагатай.

Хэрвээ та удаан хугацааны туршид өөрийн өрөө, өөрийн ажилтнуудтай болохыг мөрөөдөж байсан бол одоо бодит ажил хэрэг болгох цаг иржээ.

Энэ жил үр дүн нь үйл явцнаас илүү үнэ цэнтэй байх болно. Оффисын сандал бөглөж, үр дүнгүй гүйлддэгээс илүү ажлыг гүйцээж дуусгадаг ажилтнууд өндөр үнэлэгдэнэ.

Танд танил бус салбарт эсвэл шинэ ажлын байранд өөрийгөө сорих санал ирж магадгүй. Гэсэн хэдий ч хуучин ажил олгогч амархан бууж өгөхгүй бөгөөд цалинг нэмэх эсвэл ажиллах нөхцлийг сайжруулах замаар үнэтэй ажилтнаа авч үлдэхийг оролдох болно. Ийм нөхцөлд та шинэ боломжуудыг эрэлхийлэх үү, эсвэл сайн таньдаг, тогтвортой орчиндоо үлдэж, залуу далайчин биш, ахмад даргын хувиар байр сууриа эзлэх үү гэдгээ өөрөө шийдэх болно.

Санхүүгийн хувьд морин жил та бүхнийг элбэг дэлбэг азаар баярлуулах болно. Таны “мөнгөний мод” 12 сарын турш үр жимсээр дүүрэн байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ашигтай хөрөнгө оруулалт, санхүүгийн амжилттай хэлцлүүдийн ачаар та өөрийн хөрөнгийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, ирээдүйн хүнд өдрүүдэд зориулан хуримтлал үүсгэж, мөн гэр бүлийнхэндээ ч хүртээнэ. Хамгийн эрсдэлтэй төслүүд ч нохойн удирдлагаар амжилттай болж, асар их ашиг авчрах магадлалтай. Ажлын мэдрэмж, чанга барих чадвар болон энгийн аз таныг санхүүгийн оргилд хүргэхэд тусална.

Энэ жил морийг дуурайж, өөрийгөө туйлдуулахгүй байхыг анхаараарай. Учир нь таны эрч хүч морь шиг хурдан тэмцэгчээс бага. Өөртөө болон бусдад та бусдаас өндөр үсэрч, илүү хурдан гүйж чадна гэдгээ батлах хэрэггүй. Үргэлж тасралтгүй морь шиг хурдалсаар өөрийгөө ядраавал нэг өдөр та тэгш газар алхаж байгаад унаж, бие махбодоо гэмтээж, удаан хугацаанд ажилдаа эргэн орж чадахгүй болох аюултай гэдгийг сануулъя.

Таны шарх эдгэрч, сэтгэл санаагаа сэргээж байх зуур оюун ухааны хувьд төдий л өндөр биш  хамт ажиллагсад нийлж, таны босгосон бүтээн байгуулалтыг эвдэж чадна. Тиймээс цагийн хэмнэлтэй хөл нийлүүлэн алхаж, үгний чинь өнгөнөөс сэтгэл дундуур байгааг тань мэдрээд “муу санаатнууд” зугтаж одох байр суурь эзлэх хэрэгтэйг анхаараарай.


0
angry
2
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23