МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ- ТАХИА ЖИЛТЭН


Морь нь зөвхөн гайхалтай хөдөлмөрч байдлаараа төдийгүй сайхан зан чанараараа онцлог. Энэ нь тахиа болон жилийн эзэн морины хоорондох гол мөргөлдөөн үүсгэх үндэс болно.

Морь жилтний хувьд хайр дурлалын харилцаа энгийн, азарга, гүү, унага нийлж  бүтэн гэр бүл бий болно. Аз жаргалд хүрэхэд зөвхөн ойр дотныхноо нэмээд л төгс ертөнцийн дүр зургаа бүрдүүлэхэд л хангалттай. Харин тахианы хувьд бүх зүйл илүү төвөгтэй, тэр өөрийгөө магтан дуулдаг хамтрагчдаар хүрээлүүлэн хөөрөх зуршилтай. Ийм үед та нэг дор хайр дурлал, нөхөрлөлийн хайр, үзэн ядалтын хайр болон олон янзын шатлалтай мэдрэмжийг зэрэг мэдэрнэ.

Морь жил тахианаас “тогтвор суурьшилтай байх, нэг хүнийг эрхэмлэх” шаардлага тавина, харин тахиа бүгдийг нэг дор авахыг хүснэ. Хосын харилцаагүй, цусанд адреналингүй амьдрал таныг уйтгартай, нэг хэвийн болгоно. Энэ нөхцөлд од гараг хоёр хувилбарыг санал болгож байна нэг нь тогтоосон дүрмээрээ хүлээн зөвшөөрч амьдрах, нөгөө нь хувь заяатай тэмцэж, ялагдлыг хүлээн авах болно. Хэрэв та өөрийн үүрээ босгохоор шийдсэн бол тодорхой хугацааны дараа тогтвортой харилцааны сайхныг мэдрэх боломжтой.

Морин жилийн ёс суртахуунд захирагдахыг хүсэхгүй, амьдралаа өөрийнхөө хүссэнээр үргэлжлүүлэх тахиа нь адал явдлаа хөөсөөр байж мэднэ. Гэхдээ эдгээр харилцаа амжилтгүй байх магадлал өндөр. Өөр хүнтэй харилцаатайг мэдсэн хамтрагч тань маргаан, үймээн дэгдээж мэднэ. Хэрэв оны сүүл гэхэд “бүх эмэгтэйчүүд тэнэг” гэх мэт ярианд автахыг хүсэхгүй байвал, гэр бүлд үлгэр жишээ байх, үнэнч хамтрагч болохыг хичээгээрэй.

Гэрлэсэн тахиа жилтнүүдийн санах ёстой зүйл нь хосууд тэгш эрхтэй. Хэрэв та агаар нь бохир хотод амьдрах хүсэлгүй болсон бол гэр бүлийнхэн чинь бүгдээрээ яаралтай цүнхээ баглаад, ямар ч эсэргүүцэлгүй зуслан руу нүүх ёстой гэсэн үг биш. Гэр бүлийнхэн тань замд хагас өдөр зарцуулахыг хүсэхгүй байж магадгүй гэх мэтээр асуудал үүсэж болохыг тунгаагаарай. Ойр дотны хүмүүсийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэж, асуудлыг нийтээрээ зөвшилцөх хэрэгтэй. Харин аль хэдийнэ дотроо бодсон шийдвэрээ бусдад тулгах маягаар асуудлыг шийдэх нь зөв биш. Хувиа хичээсэн, хайхрамжгүй хандсан тахиаг эргэн тойрныхон нь “тавгүйтүүллээ” хэмээн шүүмжилж мэднэ. Тиймээс гэр бүлийн гишүүддээ анхааралтай хандаж, үг үйлдэлдээ болгоомжтой байгаарай.

Гэр бүлийн зөрчлөө зохицуулахын зэрэгцээ өөрийн эрүүл мэндээ марталгүй анхаарах нь чухал. Од гараг тахиануудад биеийн хөдөлгөөнд цаг гаргахыг зөвлөж байна, ингэснээр зүрхний асуудлаас сэргийлж чадна

Ажлын талбарт та хүчтэй, аюултай өрсөлдөгчидтэй нүүр тулах бөгөөд тэд амьдралаас хүссэн зүйлээ олж авахад дассан хүмүүс байна. Та удирдлагын суудлын төлөө бүх оюун ухаан, хурд, зоригоо дайчлан тэмцэх хэрэгтэй болно. Одоогийн удирдлага тань үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрийн байр сууриа үнэлж чаддаг, орон зайгаа мэддэг тахиа тэргүүн эгнээнд гарч, ажлын байран дээр ялалт байгуулсан мэт алхах боломжтой. Итгэлтэй, зөв байр суурь таны нэр хүндийг хамт ажиллагсад, түншүүдийн өмнө өсгөж, удирдлагын дэмжлэг таныг илүү өндөр байр суурьд хүргэхэд тусална.

Тахиа жилтэн ажын байран дээр хэн нь эзэн хэн болохыг харуулахыг хүсвэл морь жилдээ маргаан, зөрчлүүдэд орно. Гэхдээ оффис бол тулааны клуб биш бөгөөд эргэн тойрны хүмүүс түрэмгий авирыг тань ойлгохгүй байх магадлалтай. Ихэнхдээ дарга удирдлага байнгын гомдол, маргаанаас залхсан тул асуудал үүсгэгч ажилтнаа ажлаас нь гаргахыг илүүд үзэх болно. Тиймээс маргаан, зөрчилд цаг заваа үрэлгүй, хамтарсан төсөл, ажлуудад анхаарлаа хандуулах нь зүйтэй. Нэгдүгээрт, энэ нь танд хэрэгтэй ур чадвар эзэмших, туршлагатай хамт ажиллагсаднаас суралцах боломжийг олгоно, хоёрдугаарт, эхлүүлсэн ажлаа дунд нь орхихоос сэргийлнэ. Тахиа хурдан асаж, хурдан унтдаг зантай. Энэ төрлийн хүн богино хугацаанд олон сайхан санаа гаргах чадвартай, гэхдээ түүнийг хэрэгжүүлэх тэвчээр хангалттай байгаа эсэх нь өөр асуудал. Хэрэв хамт ажиллагсад тань байнга шахаж, дэмжиж, үйлдэлд уруу татвал та хүчээр үйл явцад оролцож, хамтаар төгсгөлд нь хүрэх болно.

Энэ жилд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжгүй гэж од гараг анхааруулж байна. Эрсдэлтэй санхүүгийн гэрээ, хэлцэлд гарын үсэг зурвал хуримтлалаасаа салах эрсдэлтэй.

Морь жилд тахианы дээр “алтан бороо” орж мэдэх ч энэ гарын салаагаар гулсаж алга болох магадлал өндөр.  Санхүүгийн урсгал нэлээд их байх ч орлого өсөх тусам хэрэгцээ ч нэмэгддэг тул 12 сарын турш зарлагаа хэрхэн хэмнэх, цалингаа хадгалах талаар бодох тохиолдол олон гарах болно. Олон хүн сарын эхэнд нь ихээр үрж, эцэст нь цалингийн хооронд зээл авах магадлалтай. Тиймээс санхүүгээ нарийн төлөвлөх, зээл авахгүй байхыг хичээ. Учир нь зээл авах нь бусдаас “тусламж гуйгч” дүрд орох муу зуршилтай болгодог. Орлогоо зөв ашиглаж, боломж бүхнээ ашиглан өндөрт дүүлэн нисээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23