МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ – БИЧ ЖИЛТЭН


Бич жилд төрсөн та эргэн тойронд инээд хөөр, сайхан уур амьсгал ноёлж байдагт аль хэдийн дассан хүн байж мэднэ. Тэд хувирах авьяасын жинхэнэ мастерууд бөгөөд уйтгар гуниг, нэг хэвийн байдлыг тэвчдэггүй.

Морь жил бичид тийм ч амар байхгүй. Тэр таны дуртай дүр  төрхөө өөрчлөхийг төдийлөн үнэлэх хамтрагч биш. Та хоёр өөр өөр хэлээр ярилцаж, биесээ ойлгох гэж хичээх ч үр дүн багатай. Морь “Цаг хэд болж байна?” гэж асуухад Сармагчин “Баярлалаа, би цадчихсан” гэж хариулах мэтээр ойлголцохгүй зүйл гарч, өөр өөрсдийнхөөрөө үлдэж мэднэ.  

Морь жилийн “шударга бай, хөдөлмөрч бай, зорилготой бай” гэсэн уриа бичид улиг болсон, сонирхолгүй санагдаж магадгүй. Танд хаашаа явж байгаа нь чухал биш, харин хэр тод, мартагдашгүй үйл явдал болж байгааг л сонирхоно. Гэхдээ энэ жилд амьдралын баярыг та өөрөө л зохион байгуулах хэрэгтэй болно.

Од гараг бичид хошигнол, алиалахаа хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. Чухал мэдрэмжээ хөнгөн зангаар халхалбал зүрхэнд тань эрхэм хүмүүсийг өөрөөсөө түлхэж болзошгүй. Хайртай хүмүүстээ тэд танд хэчнээн чухал болохыг харуулахаас бүү ай.

Энэ жил өөрийгөө “эерэг дүр” болгохыг хичээгээрэй, архи хэтрүүлэхгүй, шоколад, өөх ихээр идэхгүй, өдөрт дор хаяж 8 цаг унтах зэрэг хэвшлийг хэрэгжүүл. Эс бөгөөс эрүүл мэнд муудаж, мэдрэлийн ядаргаанд орж мэднэ.

Хэрэв та зөвхөн ээж, машин, эх орноо биш, өөрийн биеийг ч хайрлах ёстойгоо санаад түүндээ анхаарал хандуулж чадвал дараагийн саруудад бие тань морь адил эрүүл чийрэг байх болно.

Хайрын талбарт бич өөрийгөө жинхэнэ ялагч мэт мэдэрнэ. Төрөлхийн эерэг энерги, хөгжилтэй уур амьсгал түгээх чадварынхаа ачаар та шөнийн харанхуйд гялалзах гал мэт болж, тод эрвээхэйнүүдийг өөртөө татна. Амьдралын “дуудлага худалдаан”-д та хамгийн өндөр үнэлгээтэй “сугалаа”-ны нэг байх бөгөөд олон шүтэн бишрэгч таныг эзэмшихийг хүснэ.

Сонголт их байх нь олон хөнгөн, түр зуурын учралыг дагуулна. Хожим нь дурсахад таатай байж мэдэх ч зүрхний гүн утсыг хөндөх хүн ховор байх магадлалтай. Бич үнэхээр хосоо  оллоо гэж мэдэрсэн ч харилцаагаа албан ёсоор баталгаажуулах шийдвэр гаргах нь эргэлзээтэй. Учир нь морь жил хурдан баяжих, карьерын огцом өсөлт хийхэд төдийлөн таатай биш. Та сонгосон хүндээ сүрлэг цайз, эрдэнэсийн баян сан амлахыг хүсэхээс биш, түргэн хоол идэж, хуучин түрээсийн байранд амьдрахыг санал болгохыг хүсэхгүй. Ийм гайхалтай нөхцөл ойрын ирээдүйд бүрдэхгүй бол гэрлэх санал тавихаа түр азнах нь дээр.

Гэр бүлтэй бич энэ жил ажил дээрээ гаргадаг идэвх, эрч хүчээ гэртээ ч харуулах хэрэгтэй. Өдөржин ажил олгогчдоо зориулж бөгтийтлөө ажиллачихаад ч гэртээ ирээд ойр дотныхондоо анхаарал халамж үзүүлэхгүй байж болохгүй. Ахуй амьдралын асуудалд хайхрамжгүй, үл тоомсорлосон хандлага нь таны ойр дотнын хүмүүсийг холдуулж болзошгүй.

Өөртөө битгий хаалт хий. Хүний сэтгэл бол хаягдалгүй үйлдвэр биш, дотор тань гомдол, сөрөг бодол буцалж байвал тэдгээр нь өөрөө гэрэл гэгээ, аз жаргал болж хувирахгүй гэдгийг санаарай. Үүссэн асуудлаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахаас бүү санаа зов. Учир нь хайр, ойлголцол, халамж л биднийг хүчтэй, өөртөө итгэлтэй хэвээр байхад тусалдаг.

Морин жил бичид багаар ажиллах ухааныг заана. Таны амжилтын нууц бол эргэн тойрныхоо хүмүүсийн дэмжлэг, тэднийг татах, бишрүүлэх, өөртөө итгүүлэх онцгой чадвартайдаа оршдог гэдгийг санаарай. Хэрэв энэ жил бич гэнэт гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж, “даяанч” болохоор шийдвэл оны эцэст томоохон амжилтаар сайрхахад бэрх болно. Үйл явдлын төвд байж, карьерын шат ахихад тань тусалж чадах хүмүүсийг үргэлж татаж яваарай.

Зөвхөн болсон гадил хүлээж сурсан бичүүд морин жилийн үр дүнд бага зэрэг сэтгэл дундуур үлдэж магадгүй. Жилийн эзэн танд хоосон хальс, гүйцэд боловсроогүй гадил, эсвэл бүр дургүй жимсийг чинь ч өгч мэднэ. Од гарагийн ивээлээс хэт ихийг бүү хүлээ, хүн бүх тулаанд ялж чаддаггүй. Бид өглөө, өдөр, оройд зөвхөн шоколад нэхдэг хүүхэд биш шүү дээ. Насанд хүрсэн хүн амьдралд таатай мөчүүд ч бий, дургүй ч гэлээ зайлшгүй биелүүлэх үүрэг ч бий гэдгийг ойлгодог.

Заримдаа ажил уйтгартай, нэгэн хэвийн санагдаж, хааяа бүр хүнд хүчир мэт мэдрэгдэж ч магадгүй. Нэг удаа бүр хүртэх ёстой шагнал тань өөр бусдын гарт орж ч магадгүй. Гэсэн ч шантралгүй, өөдрөг зангаараа урагш алхсаар байгаарай гэж зөвлөе.

Жилийн турш нэг зүйлийг сана: “хөнгөн” зүйл бол тараг, архи байж болно, харин мөнгө огтхон ч биш. Мөнгө шударга, шаргуу хөдөлмөрөөр олддог бөгөөд салхинд хийсгэхийг тэвчдэггүй. Хэрэв цалин хаашаа алга болсныг ойлгохгүй байвал зардлаа төлөвлөж эхэл, ялангуяа гэнэтийн худалдан авалтад анхаар. Жижиг сажиг зүйлс л төсвийг аажмаар “иддэг” гэдгийг санаарай.

Бич энэ жилд санхүүгийн адал явдалд хутгалдахыг од гараг хатуу хориглож байна. Эс бөгөөс “энгийн нэгнийг” арьсыг нь хуулах мэт мөлждөг зарим хүний золиос болох эрсдэлтэй. Энэ жил хүсэл мөрөөдлийн босгоо бага зэрэг бууруулж, өдөр тутмын энгийн амьдралаас аз жаргалын алтлаг ширхэгүүдийг олж харахыг хичээгээрэй.


0
angry
3
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23