МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ – ХОНЬ ЖИЛТЭН


Хонь та морь жилд өндөр хад асгаар шаламгай үсчин дээш тэмүүлдэг уулын ямааг санагдуулах болно. Бусад ордныхон ангал руу халтирч унах эсвэл эгц хадан хясаанаас эмээн ухрах тэр газарт та оргилд хүрч чадна.

Та аюултай хэсгүүдийг хүний уур хилэн, шүүмжлэлийн “нурангид” өртөлгүй амжилттай туулна. Нэг боодол өвс олохын тулд туйлдталаа ажиллах шаардлага гарахгүй, од гараг таныг ивээж байна. Бусдын шаргуу хөдөлмөрлөж байж олдог зүйлийг танд хувь тавилан шууд гарт атгуулах бөгөөд алтан загасны сүүлнээс бариад хүслээ хэлэх л танд үлдэнэ.

Энэ жил та бүхний бусдыг ойлгож мэдрэх чадвар эрс нэмэгдэнэ. Та эргэн тойрныхныхоо дотоод байдлыг бараг алдалгүй мэдэрч, гадаад ертөнцтэй харилцаагаа сайжруулж, олон шинэ найз нөхөд, ашигтай танилуудтай болно.

Морь жилд буйданд шигдэн сууж огт болохгүй. Жилийн эзэн морь таныг их хөдөлж, нөхцөл байдалтай тэмцэж, амьдралаа баяр баясгалан авчрахыг хүлээж байна. Та байгальтай онцгой нэгдлийг мэдэрч, хотоос гадагш цэвэр агаарт илүү олон гарахыг хичээнэ. Цанаар гулгах, явган аялал хийх нь эрүүл мэндийг бэхжүүлж, мэдрэлийн системийг тэнцвэржүүлнэ.

Хайр дурлалын талбарт хонь энэ жил цэцгээс цэцэг дамжин нисэх хөнгөн сэтгэлтэй эрвээхэйг санагдуулна. Та анхны харцаар дурлаж, бүхнийг эзэмдэх халуун хүсэлд автаж, олон адал явдлыг ганцхан жилийн дотор мэдэрч магадгүй. Энэ жил салхи шуурга мэт хүчтэй мэдрэмжид толгойгоо алдаж, хожим нас ахихдаа инээмсэглэн дурсах галзуу үйлдэл ч хийж мэднэ.

Од гараг хонь жилтнийг зэмлэл эсвэл хариуцлагаар барьж, өөртөө хүлэх гэж оролдох нь дэмий гэдгийг анхааруулж байна. Тэд зэмлэл сонсвол сүүлээ хөнгөхөн шарвагануулж, уулын зүг давхин одож, гар дээрээ өргөж, сарнайгаар булж чадах хосоо хайсан нь дээр гэж бодно. Та бүтэлгүй хайрын төлөө бодолд автаж, нулимс гомдлоороо бусдын амьдралыг хордуулахгүй. Хонь жилтнүүдийн бодлоор аз жаргал “энд, одоо” мэдрэгдэх ёстой, хэрэв сайхан мөчүүд өнгөрсөнд үлдсэн бол аль хэдийн шавхагдсан уурхайгаас алт хайх утгагүй, харин шинэ орд руу явбал илүү их аз, баялаг хүлээж байна. Морь жилд таны амьдралд тууштай харилцаа үүсэх магадлал бага ч бишрэн шүтэгч, сэтгэл алдарсан хүмүүсээр дутахгүй.

Гэр бүлтэй хүмүүс үүрэг хариуцлагадаа илүү нухацтай хандаж, гэрийнхэндээ цаг гаргах хэрэгтэй. Ганц бие найзуудтайгаа шарсан мах идэх, найз бүсгүйчүүдтэйгээ дэлгүүр хэсэх хүсэл төрсөн ч айл гэрийн ажлыг орхиж болохгүй. 2026 онд “хэн илүү олон таваг угаасан бэ”, “нохойг хэн салхилуулах ээлжтэй вэ” гэх мэт маргаан гарч болзошгүй. Хонь жилтнүүд ерөнхий цэвэрлэгээ, гэр бүлийн баярын бэлтгэл ойртох бүрт “алга болчих” хандлагатай байж мэднэ. Хэрэв ойр дотнын хүмүүсээ гомдоож, дуугаа хураан дургүйцэхийг нь харахыг хүсэхгүй бол өөрийгөө хянаж, “чадахгүй”, “хүсэхгүй” гэсэн бодлоо даван гарч, гэр бүлийн амьдралд идэвхтэй оролцоорой. Сэтгэлд тань хаврын уур амьсгал ноёлж байсан ч морь жилд од гараг хонийг эсрэг хүйстэндээ хэт сээтэгнэхгүй байхыг зөвлөж байна, ингэснээр хос тань хардаж, хэрүүл маргаан дэгдэхээс сэргийлнэ.

Ажлын талбарт бүх зүйл жигд, тайван урагшилна. Хүмүүстэй хэл амаа ололцох чадварынхаа ачаар энэ жил та хамт олныхоо хүндэтгэлийг хүлээж, дээд шатны удирдлагын ивээлд багтана. Асуудлыг шийдэх өвөрмөц арга барил хонь жилтнүүдийг олон удаа эгзэгтэй нөхцөл байдлаас ялагч болгон гаргана. Амьдралд хөнгөн хандах хандлага, урам зориг, бүтээлч сэтгэлгээ нь олон ижил бодолтой хүнийг таны талд татна.

Бүтээлч авьяас, хуучирч дасал болсон зүйлээс шинэ өнцөг олж харах чадвар тань шинжлэх ухаан, урлагийн салбарт амжилтад хүргэнэ. Ажил хөдөлмөр тань таашаал авчирч, сонирхолтой шинэ хүмүүстэй танилцах боломж нээнэ. Гэхдээ зурхай та ачаа ачдаг илжиг биш гэдгийг сануулж байна. Таван хүний ажлыг үүрч, гурван хүний цалин авах шаардлагагүй. Хэт их ачаа, даалгавар таны санаачилга, асуудлыг олон өнцгөөс харах чадварыг дарж, нөхцөл байдлыг нягтлан шинжлэх цаг зав үлдээхгүй. Ингэснээр хонь жилтэн үр ашигт нь төдийлөн анхаарал хандуулалгүй, тогтсон зүйлсийг механикаар дагадаг жирийн гүйцэтгэгч болон хувирч болзошгүй. Өөрийн төрөлхийн шинэчлэгч хандлагыг өчүүхэн цалингийн нэмэгдлээр бүү соль, удирдлага оновчтой шийдэл гаргагчдыг энгийн хөдөлмөрчдөөс илүү өндрөөр үнэлдгийг санаарай.

Санхүүгийн хувьд хонь жилтнүүдийг тогтвортой, таатай үе хүлээж байна. Ажил олгогч таны гавьяаг үнэлж, цалинг нэмэх эсвэл шагнал урамшууллаар баярлуулна. Энэ жил орлого тогтвортой нэмэгдэх тул та одооноос хүслийн жагсаалтаа гаргаж, жилийн сүүлд өөртөө бэлэг барихад бэлдэж болно. Мэдээж хувийн нисдэг тэрэг гэх мэт тансаг, хэт үнэ өртөгтэй зүйлсийг оруулах хэрэггүй ч орчин үеийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хувцасны шүүгээгээ шинэчлэх зэрэг бол асуудалгүй байна.

Өөрчлөлтөөс бүү ай. Ялан дийлж буй уул өндөр байх тусам оргил дээрх өрсөлдөгчид цөөн байдаг гэдгийг санаарай.


0
angry
0
care
0
haha
2
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23