МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ – МОРЬ ЖИЛТЭН


Морь жилд төрсөн хүмүүсийн өмнө энэ жил бүх хаалга нээлттэй байх болно, учир нь энэ бол тэдний цаг үе юм. Та бүхэн хувийн аз жаргал, карьерын өсөлт, хөгжилтэй цагийг нэгэн зэрэг хүсэх бөгөөд од гарагийн дэмжлэгийн талаар санаа зовох хэрэггүй.

Гэвч боломж их байна гээд харагдсан болгоны араас ухаангүй давхих бус, хүрч болохуйц зорилгоо сонгон, замаасаа хазайлгүй урагшлахыг зөвлөж байна. Азын хойноос хөөцөлдөхдөө бүдэрч, “хөлөө гэмтээж” мэдэх тул анхааралтай байгаарай.

Экстрим спорт сонирхож байвал болгоомжтой байж, бизнесийн эрсдэлтэй төлөвлөгөө чинь бүтэлгүйтвэл цаг тухайд нь зогсож сураарай.

Од гараг морь жилтнүүдэд замын турш тэгш дардан байдал амлахгүй. Саад бэрхшээлийг даван туулж, бартаат замаар давхихад бэлэн байгаарай. Гэхдээ эцсийн үр дүн нь үнэ цэнтэй байх болно.

Хэрэв та зөв чиглэлээ сонгон, барианд хүрч чадвал шагналын цом, мөнгөн урамшуулал, мөн хүмүүсийн бахархлыг хүртэх болно.

Энэ жил хайр дурлалын харилцаанд бүх зүйл та нараас өөрсдөөс тань шалтгаална. Аз жаргалтай төгсгөлд итгэж, өөрийн заяаны хосоо уйгагүй эрж хайж буй хүмүүс заавал түүнийг олно. Гагцхүү үлгэр бүрийн төгсгөл өөр өөр байдаг: та сонгосон хүнээ хайрлаж, үнэлж, түүнийг хатан мэт мэдрүүлэх үү, эсвэл түүнийг шүүр, алчуур, тогооны дунд гэрт нь “хорьж” орхих уу гэдэг таны сонголт. Хэрэв танд зөвхөн гэрийн эмх цэгц, оройн халуун хоол л хэрэгтэй бол гэрийн үйлчлэгч хөлслөх талаар бодсон нь дээр. Учир нь үлгэрийн Үнсгэлжин хүртэл ийм амьдралаас зугтаж, илүү том ертөнц рүү явчихаж мэднэ.

Гэр бүлийн хосуудын дунд хардалтаас үүссэн маргаан гарах магадлал өндөр байна.  Хайртай хүн рүүгээ сөрөг сэтгэл хөдлөлийг хамаагүй битгий гаргаарай. Үндэслэлгүй хардалт нь хосыг чинь гомдоож, доромжилж мэднэ.  Гэхдээ амьдралд чинь та нарын нийцтэй байдлыг эвдэх “могой” гарч ирж магадгүй тул анхааралтай бай. Сэтгэл хөдлөлөө хянаж, ухаан бодлыг тань хаахыг бүү зөвшөөр. Бид өрсөлдөгчдөөр дүүрэн гадаад ертөнцөөс тусгаарлагдан амьдрах боломжгүй гэдгийг санаарай.

Гэр бүлтэй морь жилтнүүд тэргэнд орсон мэт чиглэл ба хурдыг ганцаараа тодорхойлох хүсэл төрнө. Залуу “унаганууд” ч эцэг эхийн хатуу дэглэмийн эсрэг хааяа нэг өшиглөж, өөрийн бие даасан байдлаа хамгаалж эхэлнэ. Сайн тал нь гэвэл энэ жил морь гэр бүлийнхээ санхүүгийн баталгааг зоригтойгоор өөр дээрээ авах бөгөөд үүргээсээ бултсан гэж хэн ч буруутгах аргагүй болно. Гэхдээ таны бодол ч алдаатай байж мэднэ гэдгийг бодоорой. Гэр бүлээ намаг руу хөтлөхөөс өмнө ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсож сур. Та сүргийн манлайлагч байлаа гээд гэр бүлийнхэн чинь аз жаргалтай ирээдүй рүү ч, нядалгааны газар руу ч дагаж явах дуулгавартай “боолууд” биш. Бид бүгд өөрийн хүсэл мөрөөдөл, бардамналтай амьд хүмүүс гэдгийг хүндэтгэж, харгалзан үзэхийг зөвлөе.

Энэ жил амьдралын замаар хурдлан давхиж буй морь жилтнүүд түр зогсож, амьсгаа авч, зорилго ба амжилтаа эрүүл ухаанаар дүгнэх хэрэгтэй. Магадгүй та үсрэх тусам холдсоор байдаг зэрэглээний араас давхиж яваа ч юм билүү. Эсвэл чадлаа бүрэн гаргах боломж олгодоггүй нарийн жимээр хамаг хүчээрээ гүйж байж мэднэ. Аль чиглэл илүү ирээдүйтэйг тодорхойлж, явах замаа сонгоод урагшлаарай.

Зарим морь жилтэн ойролцоо салбарт шилжих, эсвэл өрсөлдөгч компанийн ашигтай саналыг хүлээн авах шийдвэр гаргаж магадгүй. Энэ жилд үүнийг хийвэл тохиромжтой, одоо та “морин дээрээ” байгаа тул ажил олгогчдоо нөхцөлөө тулгаж чадна. Гэхдээ шинэ ажлын байр сонгохдоо өөрийн чадвар, боломжийг бодитоор үнэлэх хэрэгтэй. Сонирхсон салбартаа шаардлагатай боловсрол, туршлага байхгүй бол компаниудад намтраа бөөнөөр илгээж, ярилцлагад яарах нь үр дүнгүй. Оффисын дарамтаас салахаар удаан хугацаанд мөрөөдсөн морь жилтнүүд энэ жил өөрийн бизнесээ эхлүүлэхэд тохиромжтой. Ажлаа аажмаар өргөжүүлж, хурдаа болон эргэлтээ нэмэгдүүлэх нь зөв алхам болно. Эхний шатанд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай тул мөрөөдлөө хэрэгжүүлэх мөчид хангалттай хуримтлалтай байхаа урьдчилан анхаараарай.

Од гараг бизнес эрхлэгчдийг зээлээс аль болох зайлсхийж, хүмүүс болон банкны өмнө өр тавихгүйгээр өөрийн хөрөнгөөр ажлаа эхлүүлэхийг зөвлөж байна.

Одоогийн ажлын байрандаа сэтгэл хангалуун байгаа хүмүүсийг албан тушаал ахих боломж хүлээж байна. Энэ нь мэдээж санхүүгийн байдлыг ч сайжруулна. Гэхдээ нэг зүйлийг үргэлж сана,  болсон алимд хүрэхийн тулд гараа сунгах хэрэгтэй. Харин жимс өөрөө аманд унавал аль хэдийн өтсөн, хэт боловсорсон байх магадлалтай гэдгийг анхаараарай.

Шударга хөдөлмөр, идэвх зүтгэл нь хичнээн алс, хэцүү мэт санагдсан ч морь жилтнийг зорьсон зорилгод нь хүргэнэ. Энэ жил хангалттай хурдны зэрэгцээ болгоомжтой байж чадвал та хөрөнгө хуримтлуулж, өрсөлдөгчдийнхөө толгой дахь дайсагнасан бодлыг ч үгүй хийж чадна. 


0
angry
0
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23