МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ - МОГОЙ ЖИЛТЭН


Могойнуудын тухайд морь жил ялалт, амжилтын жил байх магадлал бага. Энэ нь жилийн эзэн морь танд тааламжгүй хандана гэсэн үг биш, харин зүгээр л морь уралдаан дундаа бариаг л харахаас бусдыг анзаардаггүйтэй холбон ойлгож болно. Морины гал халуун зан энэ жилийг хурдан өөрчилж,  таамаглашгүй болгох нь удаан хөдөлдөг могойд таалагдахгүй. Могой цагийг чулуу дээр хэвтэж нарны дулаанд амарч өнгөрөөж сурсан бол энэ жил амьдрал таныг хаа нэгтээ гүйх, ямар нэгэн зүйлийн төлөө тэмцэх, хэн нэгнээс түрүүлэхийг шаардана. Ухаалаг, няхуур могой энэ хөөцөлдлөөс татгалзах магадлал өндөр.

Энэ жил могой албан тушаал ахих, эрс өөрчлөлт хийхэд тийм ч амаргүй. Удирдагч болохыг эрмэлзлээ ч эргэн тойронд илүү хүчтэй, хурдан өрсөлдөгчид олон байх төлөвтэй. Дотоод эв нэгдлийг хадгалах, хувь тавиланд ирэх цохилтуудаас цаг алдалгүй зайлсхийхэд анхаарах шаардлага гарч мэднэ.

Ажлын талбарт таныг бүх зүг рүү татаж, уян хатан байдал, тэсвэр тэвчээрийг тань шалгах тул гэртээ тав тухыг эрэлхийлэх болно. Гэр бүлийнхэн чинь таныг сонсож, ойлгож, туслахыг хичээх болно. Тэд таныг хамгаалж, дэмжинэ. Гэмгүй мэт санагддаг хүн гэнэт хорт могой болон хувирахыг үзэж, харамсах тохиолдол гарч магадгүй.

Энэ жил та илүү том орон сууц хайх эсвэл засвар хийхэд анхаарвал зохимжтой, учир нь морь орон сууц, амьдрах орчныг сайжруулах хүсэлтэй хүмүүст ээлтэй хандана.

Хосын харилцаа бүрэн тогтворжоогүй бол олон сорилт тулгарч магадгүй. Мөнгө, санхүүгийн байдал, өрсөлдөгчид, хосын эцэг эх гэх мэт олон зүйлээс шалтгаалсан  сорилтуудаар шалгаж, эцэст нь салалт эсвэл аз жаргалтай хурим руу хүргэнэ. Хэрвээ хайр чин үнэн сэтгэлээс, харилцан ойлголцолд тулгуурласан бол та ямар ч сорилтыг даваад гарах боломжтой. Гол нь түр зуурын маргаан, санал зөрөлдөөнийг хэт хүндээр хүлээж авах хэрэггүйг сануулъя.

Та сэтгэлээ нээлттэй илчилж болно, гэхдээ хүн заримдаа уураа барьж чадахгүй, хосдоо шударга бус, ширүүн үг хэлж, алдаа гаргадгийг анхаараарай. Олон могой өөрийн хүсэл сонирхлыг нийтлэг ашиг сонирхлоос дээгүүр тавьж чадахгүй байж мэднэ. Хэрвээ та хосоо  сонсож, түүний санаа бодлыг харгалзан үзэж сурахгүй бол тэр хүн таны амьдралаас гарч явах магадлал өндөр байна.

Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуул, учир нь оддын хамгаалалт эрчим багатай байгаа тул могой амархан өвдөж мэднэ. Хэрвээ аль нэг эрхтэнд асуудал үүсвэл мэргэжлийн эмчид хандаарай. Эрүүл хоол, хангалттай нойрыг мартаж болохгүй, ингэснээр таны дархлаа нэмэгдэнэ.

Ажлын талбарт амжилт олох эсэх нь та бүхэн өмнөх жилүүдэд хэрхэн биеэ авч явснаас шалтгаална. Хэрвээ та үргэлж эргэн тойрныхондоо “хор цацаж” явсан бол тэд танд энэ жил бүр “хүүтэй нь” буцаан өгч хариу барих болно. Мэдээж дайснууд тань үхэлд хүргэхээр хордуулж чадахгүй ч өшөө хорсолтойгоор дээгүүр чинь гишгэж, бүр дэвсэлж ч магадгүй.

Хамт олонтойгоо эв найрамдалтай байхыг хичээ, эс тэгвээс та таагүй, сөрөг уур амьсгал дунд тэсэж үлдэхэд хүрнэ. Хэрвээ харилцаагаа хэвийн болгож чадахгүй бол шинэ ажил хайх талаар бодсон нь дээр байж ч мэднэ. Ийм нөхцөлд хамгийн зөв тактик бол бат бэх хамгаалалт- ингэснээр дайснууд таны босгосон “цайз”-ыг нурааж, сүүлчийн хоргодох байрыг чинь булааж чадахгүй.

Санхүүгийн хувьд ухаалаг хэмнэлт баримтлах нь чухал. Жилийн турш орлого жигд, тогтвортой байх ч хэт тансаглах боломж гарахгүй. Гэр бүлийн төсвөө нягт төлөвлөж, гэнэтийн хэрэгцээнд зориулан мөнгө хадгалж бай. Магадгүй танд хоёр дахь ажил хийх боломж гарч ирж мэднэ, энэ нь гэр бүлийн амьжиргааг зохистой түвшинд хадгалахад тусална. Түүнчлэн гэрийнхэн тань ч зүгээр суухгүй, өөрсдийн хувь нэмрийг оруулахыг хичээнэ. Энэ жилд ширүүн тэмцэлд татагдалгүй, бусадтай эв найртай амьдрахыг зөвлөе. Нарны туяанд тайван хэвтэж, өвсний сэрчигнэхийг сонсон, аз жаргал биеийн тань эс бүрийг дүүргэхийг зөвшөөрөн тайван байгаарай.


0
angry
4
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23