МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ- ЛУУ ЖИЛТЭН


Луу морь жилд хэрхэн үзэсгэлэнтэй амьдрахыг харуулах болно. Сүүлийн үеийн загварын хувцасны цуглуулга,  үнэт цаг, тансаг үнэртэн луу хэмээх үлгэрийн амьтны зайлшгүй шинж чанар болох юм. Та тэдэнтэй кино театр, шөнийн клуб, эсвэл үзэсгэлэн дээр ч уулзаж болох бөгөөд тэнд халуун маргаан өрнүүлж, алиа  наргиан хийж, нарны бус, өөрсдийнхөө эргэн тойронд бүхнийг байрлуулах мэт өөр өнцгөөс хүмүүний ертөнцийг харуулах болно.

Луу өөрийн гал, шидэт, сэтгэл татам зан чанараараа эсрэг хүйстнийг татах болно. Хөнгөн, аз жаргалтай, эрх чөлөөт байдал нь тэднийг онцгой харагдуулахаас өөр аргагүй байдалд хүргэнэ. 

Гэхдээ луунууд ажил дээрээ тийм ч тодорхой, сонирхол татам харагдахгүй. Учир нь луу илүү ихийг хийхийн оронд булан тохойнд сууж, хэвийн ажлаа удаан, тайван гүйцэтгэхийг илүүд үздэг. Хэрвээ лууны нүд гялалзаж, хуруу нь хурдан хөдөлж байвал та түүнийг томоохон гэрээгээ шалгаж байна гэж бодох хэрэггүй. Магадгүй тэр сошиал сүлжээнд сонирхолтой зураг үзэж, эсвэл мессежээр албан бус ярилцлага хийж байгаа ч байж мэднэ.

Луугийн "эрдэнэсийн сан" энэ жил багасна, учир нь нийгмийн амьдрал мэдэгдэхүйц зардал шаарддаг. Бахархал болсон луу бусдын мөнгөөр “хөгжилдөхгүй”, тиймээс тэр амар амгалангаа түр орхиж, ажил хэрэгт шамдах шаардлага гарна. Байдал бага зэрэг тогтворжих  магадлалтай, учир нь морь үе үе луунд ашигтай гэрээг санал болгож, мөнгө олох боломжийг олгоно. Од гараг лууг заримдаа өөрийн хүсэл эрмэлзлэлийг бодит байдалтай нийцүүлэн "шалгаж", үрэлгэн зангаа хянахыг зөвлөж байна, эс бөгөөс оны сүүл рүү санхүүгийн хүндхэн асуудалтай тулгарч мэднэ.

Энэ жил та бүхэн хайргүй амьдрал утгагүй гэдгийг тодорхой ойлгоно. Луу хосоороо тэнгэрт нисэхийг хүснэ, дулаан агаарын урсгалыг далавчиндаа мэдэрч, ижил өндөрт нисэх чадвартай хүн ойрхон байгааг мэдэрнэ. Хэрвээ түүний зүрхийг өөрийн болгоход тусална гэж бодвол та эр зоригтойгоор тодорхой зүйлсийг хийх магадлал өндөр байна.

Од гарагийн нөлөө таатай байгаа ч үзэсгэлэнт танихгүй бүсгүйчүүд өөрсдөө таны хаалганы хонхыг дарж, эсвэл зам дээр хүлээж байна гэж итгэж болохгүй. Идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлж, шинэ хүмүүстэй танилцаж, сонирхолтой арга хэмжээнд оролцож байж, та хувь тавилантайгаа учрах магадлалаа өндөр болгох боломжтой.

Гэр бүлтэй лууны хувьд энэ жил тайван амгалан, аз жаргалтай байх болно. Тэдэнд “дайсан” нэвтрэх боломжгүй бат бөх орон байр, үнэнч хань, бахархах хүүхдүүд бий. Гэсэн хэдий ч амьдралыг байнгын баяр ёслол мэтээр хүлээж авалгүй, үе үе тэнгэрээс газар дээр буухыг од гараг лууд зөвлөж байна. Холын тэнгэр, алс холын боломжийг харах сайн ч амьдрал гэдэг утга учрыг бий болгож байдаг агшнуудаас бүтдэг гэдгийг бүү мартаарай. Сайхан оройн зоог, хуримын ойн бэлэг, цэцэг нь дурласан хүнийхээ төлөө дэлхийг эзлэх төлөвлөгөөнөөс дутахааргүй чухал байдаг шүү, амьдралд.

Жижиг мэт санагдах хэцүү зүйлсийг өнгөрөөж орхихгүй байх нь зөв, учир нь алдаа, гомдол нь харилцааг “сүйтгэж” байдаг. Хайртай хүмүүсийн анхаарал, халамж дутагдаж, жил бүр жижиг юм шиг орхигдсон тохиолдлуудаас болж хайрын олон харилцаа сүйрдгийг бодож үзээрэй. Энэ жил гэртээ засвар хийвэл  гэр бүлийн бүх гишүүдээ оролцуул. Хамтран ажиллах нь гэр бүлийг нэгтгэж, цугтаа саадыг даван туулах, хэцүү үед нэгэндээ туслахыг заана.

Хэрвээ луу жин нэмж, биеийн галбираа алдахыг хүсэхгүй байгаа бол буйданд тухалж, хөргөгчөө дахин дахин онгойлгох хэрэггүй. Спортод цаг гаргаж, эрүүл хооллолт руу шилжихийг зөвлөе.

Ажлын талбарт луу содон сэтгэлгээ, амьдралд хөнгөн хандах байдлаараа амжилт олно. Танд хэт хүнд, чармайлт шаардсан ажлыг шахах нь төдий л зохимжгүй. Луу бол нисэх, баатарлаг үйлс хийхэд зориулагдсан гэдгийг морь сайн мэддэг.

Хэрвээ та үнэтэй, чадварлаг ажилтан гэдгээ баталсан бол одоо байгаа амжилт нь таны хамтран ажиллагсадтай харьцуулаха бага байсан ч гэсэн энэ жил хүссэн албан тушаалдаа хүрэх магадлал өндөр байна. Од гараг лууг өдөр тутмын үүрэгтээ хайхрамжгүй хандаж, ажил ба хувийн амьдралаа холихгүй байхыг зөвлөж байна. Хэн нэгэн эмэгтэй сахиусан тэнгэр, хамт ажилладаг залуу бурхан шиг санагдлаа ч хайр дурлалын харилцаа эвдэрвэл бизнесийн үйл явцад сөргөөр нөлөөлнө. Эргэн тойрноо ажиглаж, сонирхол татахуйц залуус, бүсгүйчүүд хэр олон байж болохыг тооцоорой. Ингэснээр түр зуурын харилцаа, адал явдлын төлөө тогтвортой ажлаа, боломжийн цалингаа эрсдэлд оруулах шаардлагагүйг ойлгоно. 


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23