МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ – ТУУЛАЙ ЖИЛТЭН


Туулай бол зуухан дээр дулаацаж, сэтгэл хангалуун “мурчийж” суухыг нь морь зөвшөөрөх цорын ганц орд юм. Бусдын шаргуу хөдөлмөрлөж байж олдог олон зүйлийг та хувийн сэтгэл татам байдал, харизмынхаа ачаар төвөггүй хүртэнэ.

Од гараг танд бүх зүйлд сэтгэл хангалуун байх тэр тэнцвэрийн цэгийг олж, тэндээ тайван амьдарч, ирэх өдөр бүрт баярлан талархаж байхыг зөвлөж байна. Туулайнуудад олон шинэ найз нөхөд нэмэгдэж, хуучин холбоо харилцаа ч улам батажна. Иймээс та бүхэн энэ жилд  анхаарал халамж, харилцааны дутагдал мэдрэхгүй.

Өөртөө төвлөрч, цээж дүүрэн амьсгалж, ойр дотнын хүмүүстээ хангалттай цаг гаргах үе иржээ. Та ажил дээрээ хүчээ 100 хувь дайчлахгүй байсан ч морь таныг төдийлөн “шүүмжлэхгүй”. Тиймээс олдсон энэ завсарлагыг ашиглан гэр бүл, хайртай хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлээрэй.

Мэргэн ухаан, карьерын оргилд хүрэхийг хүссэн туулайнууд урам хугарч магадгүй. Учир нь хурдан, хүчирхэг морь салхитай уралдан урагшилж, бусдаас ч мөн адил хурдыг шаардана. Туулай ийм хурдыг дийлэхгүй, ялагчдын эгнээнд хүрэх магадлал тун бага. Амжилтгүй байдал түүний өөртөө итгэх итгэлд хүчтэй цохилт өгч, сэтгэлд нь гашуун, урам хугарсан мэдрэмж төрүүлж мэднэ. 

Та бүхний хувьд морь жил амьдралдаа эрс өөрчлөлт хийх, аз жаргалын “шувуу”-ны араас хөөцөлдөхөд тохиромжтой үе биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Илүү таатай цаг үеийг хүлээсэн нь дээр. Одоогийн хэмнэлээрээ амьдарч, жижиг ялалтуудаа тэмдэглэн, бүтэлгүйтэлд хэт анхаарал хандуулахгүй байхыг зөвлөж байна.

Хэрэв ажил дээрээ туулай өөрийн хүч чадлаас хэтэрсэн “лууванг” идэхээр оролдвол хэтэрхий том хэсэг нь хоолойд тээглэж мэднэ. Тиймээс аливаа төсөл, үүрэг хариуцлага хүлээж авахаасаа өмнө боломж бололцоогоо сайтар тооцоол. Од гараг энэ жил туулайд ажил мэргэжлээ солих, эсвэл үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх сонирхолтой саналууд ирнэ гэж “зөгнөж” байна. Гэвч шууд л дайран бүхнийг оролдохоосоо өмнө сайтар тунгаах хэрэгтэй.

Магадгүй одоогийн ачаалал чинь танд тохиромжтой байж болох бөгөөд тасралтгүй түгшүүрт автуулах ажил, гэнэтийн асуудлууд нь сэтгэл санааны хямрал, амьдралдаа сэтгэл дундуур болох шалтгаан болж мэдэхийг анхаараарай. Хажуугийн талбайд очвол нэг луувангийн оронд хоёрыг өгнө гэсэн ярианд бүү хуурт. Ажлаасаа гарах гэж байгаа бол шинэ боломж гарт баттай орж ирсний дараа шийдээрэй, эс тэгвээс нэлээд хугацаанд тогтворгүй байдалд орж, нөөц бололцоогоо шавхах аюултай.

Туулай энэ жилд тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, адал явдал, эрсдэлээс зайлсхийх нь дээр. Удирдлагатайгаа зөрчилдөхгүй байж, өөрийгөө хариуцлагатай, нямбай, үүргээ цаг тухайд нь биелүүлдэг ажилтан гэдгээр харуулахыг хичээгээрэй. Та өөрийн ажлыг чанартай, үнэнчээр гүйцэтгэх нь хамгийн том давуу тал байх болно.

Та бүхэн зарлагын тал дээр өөрсдийгөө болон гэр бүлийнхнээ хянах хэрэгтэй. Мөнгөө юунд ч хамаагүй үрэхгүй байхад анхаараарай. Эрсдэлтэй гэрээ хэлцэл, санхүүгийн адал явдал  тохиромжгүй, хурдан баяжна гэх найдвар бага байна. Гэнэтийн орлого ихэнхдээ төлөвлөөгүй эх үүсвэрээс орж ирэх магадлалтай. Гэхдээ ийнхүү гэнэтийн орлого орж ирсэн ч хувь заяаны бэлгийг ухаалгаар зарцуулах хэрэгтэй. Олсон мөнгөө цаг, хүч хамаагүй зарахгүй, тогтвортой бизнест хөрөнгө оруулж, амар тайван амьдрах боломжийг бий болговол дээр гэж зөвлөе.

Гэр бүлийн харилцаа туулайд таатай байх магадлал өндөр бөгөөд үүний гол нөхцөл нь зөв хүнтэй хамт байгаагаа мэдрэхэд оршино. Гэрт эв найрамдал, амар тайван байвал бид ажлаас яаран гэртээ харьж, хайртай хүнээ жижигхэн ч хамаагүй зүйлээр баярлуулахыг эрмэлздэг. Туулай орчныг тухтай болгох, бусдыг халамжлахдаа сайн бөгөөд тэр сэтгэл хангалуун бол гэрт амар амгалан, аз жаргалыг авчирна. Гэхдээ таны хамгийн тааламжтай байр гэрийн зөөлөн буйдан хэвээр үлдэнэ, учир нь энэ жил та зуршил, таашаалаасаа татгалзах бодолгүй байна.

Хэрэв туулай одоогийн харилцаандаа сэтгэл хангалуун бус, хүйтэн, хөндий байдал ажиглавал зөөлнөөр ч гэлээ эсэргүүцлээ илэрхийлнэ. Гэхдээ та маргаан, мөргөлдөөнийг тэсвэрлэдэггүй тул амар тайван байдлыг эргэн тогтоохыг хичээнэ.

Туулай аливаа стресс, сэтгэл гутрал нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг мэдэрч, гадны зөрчилдөөнөөс өөрийгөө сайн хамгаалдаг талтай. Хэрүүл маргаан нь зарим хүний хувьд өөрийн сэтгэлээ гадагшлуулж, стресс тайлах арга болдог бол таны хувьд энэ нь сэтгэл санааны уналт, цусны даралт нэмэгдэх, толгой өвдөх зэрэг таагүй үр дагаврыг үүсгэдэг. Өөрийн дотоод ертөнцөд эв зохицлыг бий болгохыг хичээгээрэй, тэгвэл морь жилд та сэтгэл хангалуун дуртай луувангаа амтархан идэх боломжтой болно.


1
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.135
2026/02/21
0
0
Шал утгагүй юм
Хариулах
Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23