МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ- БАР ЖИЛТЭН


Гал морь гэдэг нь зүсээ сольсон бар мэт. Тиймээс энэ жил бард нэр хүнд, хүндлэл амлаж буй нь гайхах зүйл биш юм. Бар морь хоёрыг адал явдалд дурлах зан, зорилгодоо хүрэхийн төлөөх тууштай байдал, өрсөлдөөний халуун тэмцэлд дурлах сэтгэл, ялалтын омог нэгтгэнэ. 

Гал морь жилд барууд нөлөөллийн хүрээгээ тэлж, боломжийг чадварлагаар ашиглах магадлал өндөр байна.  Гараагаа сайн эхлэхийг хичээгээрэй, эс тэгвээс олон боломжийг алдах эрсдэлтэй. Эргэлзэж, чухал ажлуудаа дараа гэж хойшлуулсан бар давхин одсон морийг гүйцэхэд тун хэцүү. Аз таных байгаасай гэж хүсэж байгаа бол жилийн эзэнтэй мөр зэрэгцэн урагш давхих хэрэгтэйг санаарай. Олон шийдвэрийг та бие даан гаргаж, хариуцлагыг нь үүрэх тул алхам бүрээ нухацтай тунгаах шаардлагатай.

Хайр дурлал ба гэр бүл

Энэ жилд таны хайр дурлалын харилцааны эхлэл амжилттай байх магадлал өндөр байна. Бар зоригтой, санаачилгатай, ханцуйгаа оролдож, сэмхэн харц чулуудан ичимхийрэн зогсохгүй. “Ирлээ, яллаа” — энэ бол дурласан барын уриа. 

Олон бар энэ жил шинэ гэр бүлийн амьдралд хөл тавина. Гэвч зөвхөн хүүхдийн үлгэрт л дурлалт хосын түүх хуримын баяраар төгсдөгийг санаарай. Хэрэв та найр дууссаны дараа буйдан дээр тухлан хэвтэж, сүүлээ хөдөлгөн  өөртөө илүү анхаарал шаардаж болно гэж бодож байвал хүүхдийн номоо хаагаад насанд хүрэгчдийн уран зохиол руу шилжихийг зөвлөе. Харилцаан дээр тасралтгүй ажиллаж, энхрийлэл, халамжаар тэжээж байх хэрэгтэйг санаарай.

Гэр бүлдээ та хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болж, “олз”-оо шударгаар хувааж, зөрчил маргааныг тэвчээртэй шийдвэрлэнэ. Асуудалд орсон төрөл төрөгсад тань танд соронз мэт татагдана. Учир нь тусламжийг үргэлж хамгийн хүчирхэг, ухаалаг нэгнээс л хайдаг шүү дээ.  Таныг бусдын асуудлыг шийдэж, дайснаас хамгаалж чадна гэдгийг хүмүүс дотоод зөнгөөрөө мэдрэх болно.

Энэ жил хайр сэтгэлийн асуудал нь амжилтад хүрээгүй барууд үүссэн нөхцөл байдлыг сайтар дүгнэж, өөрийн алдааг ухамсарлах хэрэгтэй. Асуудал ихэнхдээ хайр дурлалын эхлэл буюу “чихэр, цэцгийн” шатанд үүсэхгүй, учир нь барын төрөлхийн сэтгэл татам байдлыг эсэргүүцэхэд хэцүү. Харилцаа илүү гүнзгийрэх үед л асуудал үүсэж, бар ааштай, түргэн ууртай болж хувирч мэднэ. Хэрэв таны нөгөө тал антибиотикоос зугтах нян шиг орхиод явсан бол шалтгааныг юуны өмнө өөрөөсөө хай. Гэхдээ амьдралын туршлагаа өөрийгөө зэмлэхэд биш, харин өөрийгөө сайжруулахад ашиглах ёстойг санаарай. Олж авсан мэдээллээсээ ялихгүй зүйлсийг хаяж, хамгийн чухлыг нь ялгаж, зөв дүгнэлт хий.

Замд чинь жишээ нь таны чихэнд туйлын дургүй нэгэн таарлаа ч гэсэн урт үс ургуулах, эсвэл жилийн дөрвөн улиралд малгай өмсөж, чихээ нуух хэрэггүй. Таныг хайрлах хүн заавал гарч ирнэ, тэр нь магадгүй өөр нэгэн байх бөгөөд бүр чихний тань өвөрмөц хэлбэрт дурлахыг ч үгүйсгэхгүй.

Ажлын талбарт морь жилд барууд идэвх, урам зоригоо харуулах ёстой. Оффист суугаад л  найман цагаа өнгөрөөхийн тулд сошиал ухаад байвал амжилтад хүрэх нь юу л бол. Та зорилгоо тодорхой харж, түүн рүү хурдтай давхих хэрэгтэй. Нэгэн зэрэг хоёр туулай хөөх хэрэггүй, шаардлагатай гэж үзвэл туулай барих ажлаа өөр хүмүүст даалгаад өөрөө илүү том “ан”-гийн хойноос яваарай. Хамгийн чухал нь ур чадвар, хөдөлмөрч зангаа харуулах хэрэгтэй, тэгвэл удахгүй албан тушаал ахина.

Амьдрал илүү сонирхолтой боломж санал болгож байвал тав тухтай бүсээсээ гарах хэрэгтэй. Тогтвортой цалин, үнэгүй кофе сайхан л даа, гэхдээ өөрийн бизнес эхлэх, эсвэл шинэ мэргэжлийн салбар бол огт өөр цар хүрээ, шинэ хэтийн төлөв юм гэдгийг санаарай. Загасчны жижиг завинаас илүү том загас агнуурын хөлөг онгоцтой болохыг хүсвэл тээврийн хэрэгсэл, баг хамт олноо солихоос аргагүй. Өөрчлөлтөөс бүү ай, ирээдүй рүү зоригтой хар, та морь жилийн ивээлд байна.

Бизнесийн ширүүн тулалдааны “халуун”-д бар нуруу, ходоод, толгойн өвдөлт зэрэг эрүүл мэндийн жижиг асуудлуудаа ч түр мартаж мэднэ, гомдоллох зав ч гарахгүй. Харин та удааширвал бүх олзоо ч алдаж мэднэ.

Нийгмийн шат ахих нь та бүхний санхүүгийн байдалд эерэгээр нөлөөлнө. Энэ жил та урьд өмнөхөөсөө илүүг өөртөө зөвшөөрч, удаан мөрөөдөж явсан аялалдаа гарах, эсвэл томоохон худалдан авалт хийх боломжтой болно. Гэхдээ зурхай нэг зүйлийг анхааруулж байна, мөнгийг зорилго биш, харин хэрэгсэл гэж харах хэрэгтэй. Морь шунахай, мөнгөнд дурлагчдыг таашаадаггүй тул тэдний эгнээнд бүү ороорой.

Мөнгө баяр баясал авчрах ёстой, учир нь та банкны дансаа нэмэгдүүлэхийн тулд биш, өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж байгаа. Хэрэв хуримтлуулах шуналыг гол зүйлээ болговол харамч хүнд сургамж ирж магадгүйг бодоорой. Гэхдээ од гараг баруудыг орлогодоо тааруулж амьдрахыг зөвлөж байна. Шинэ гоёл авахыг маш их хүссэн ч өрөнд бүү ор, мөн найдваргүй гэж үзсэн тохиолдолд бусдад мөнгө зээлэхгүй байх нь дээр.

Морь жил баруудад шударга хөдөлмөрөөр ихийг бүтээж болдгийг харуулна. Мэдлэг, туршлага нь хүссэн албан тушаалд хүрэхэд хуйвалдаан, явуулгаас хавьгүй илүү тус болдог. Зам дээр явахдаа ч, албан тушаал ахихдаа ч дүрмийг баримтал, эс тэгвээс таагүй үр дагавар ирж мэднэ гэдгийг санаарай. 


0
angry
2
care
0
haha
1
liked
4
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23