МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ -ҮХЭР ЖИЛТЭН


Үхрүүдийн хувьд морь жил хөдөөний амьдралыг санагдуулам үе байх болно. Өглөө эртлэн босож, өдөржин шаргуу хөдөлмөрлөж, орой нь тайван амарч, хийсэн ажлынхаа үр шимийг хүртэнэ. Шударга хөдөлмөр, тууштай байдал, өөрийгөө бүрэн дайчлах нь энэ жилийн амжилтын нууц юм.

Морь хөдөлмөрийн үнэ цэнийг сайн мэднэ. Заль гаргаж, сүүдэрт хэвтэхийг хүссэн хүмүүсийг тэр алдаа, бүтэлгүйтлээр “шийтгэнэ”. Аз болоход үхэр бол өөрийн хүчээр бүхнийг бүтээдэг орд бөгөөд дээд хүч, сохор азанд найдалгүйгээр зорилгодоо хүрдэг. Баяжихын тулд үхэр өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлөхөд бэлэн ч хэзээ ч хууль бус, амар хялбар аргыг сонгодоггүй. Энэ чанар морь жилд танд ихээхэн тус болно. Тиймээс өөрийн хөдөлмөрч, тэсвэртэй зан чанарт түшиглээрэй.

Гэхдээ морин жилийн эхний саруудад л шууд их амжилт, баялаг ирнэ гэж бүү хүлээ. Ургац шууд харагдахгүй гэдгийг урьдчилан ойлгох хэрэгтэй. Амтат алим идэхийн тулд эхлээд мод тарьж, өдөр бүр усалж, хортон шавжаас хамгаалж, дараа нь модонд авирч байж жимсээ авдаг шүү дээ. Жилийн эхний хагаст та хүч, цаг зарцуулж, хөрөнгө оруулна. Харин хоёрдугаар хагаст амьдрал таныг хөдөлмөрийн үр шимээр шагнаж эхэлнэ. Удирдлага чинь таны хариуцлагатай байдлыг анзаарч, дэвшүүлэх магадлалтай.

Энэ жилд олсон байр сууриа хадгалахын тулд мэдлэг, ур чадвараа тасралтгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Мэргэжлийн сургалтад хамрагдаж, тусгай ном зохиол унш. Оффист сууж залхсан хүмүүс хувийн бизнесээ эхлүүлэх боломж гарч магадгүй.

Амралтаа түр хойш тавьж, орлогоо нэмэгдүүлэх бүх боломжийг ашигла. Ажлын үүрэг өсөж, цалин нэмэгдэх санал ирвэл зөвшөөр. Хоёр дахь ажил хийх боломж гарвал ашигла. Амралтын өдрөөр урласан зүйлээ зарж чадвал бүр ч сайн. Бүү залхуур, учир нь “алтлаг бороо” үхрийн дээр зөвхөн шударга хөдөлмөрийн шагнал болж асгарна.

Материаллаг сайн сайхан байдал нь зөвхөн өөрийн хэрэгцээг хангахын тулд бус, ойр дотнын хүмүүстээ туслах боломж олгодгийг санаарай. Хэрэв гэр бүлийн тань хэн нэгэнд мөнгөний хэрэгцээ гарвал хуримтлуулснаасаа хуваалцаарай. Хүнд үеийг гэр бүл нэгдмэл, эвтэй даван туулах ёстой.

Зурхайн зөгнөлд жилийн эхэн үед өнгөрснөөс үлдсэн асуудлууд "сүүдрээ" бага зэрэг тусгана гэжээ. Хуучин өр, гомдол, дуусаагүй асуудлуудаа аль болох хурдан цэгцлэхийг хичээгээрэй. Эс бөгөөс та үүрэх ёстойгоосоо хэд дахин хүнд ачаа үүрэхэд хүрч мэднэ. Үхрүүд хүсэл мөрөөдлөө боломжтойгоо уялдуулах хэрэгтэй, өөрийн хэмжээнээс хэтрэх гэж бүү оролд. Мөн хэт их стресс, ядрал нь дархлааг сулруулж, сэтгэл гутралд хүргэж болзошгүйг анхаараарай.

Гэр бүлийн харилцаа

Үхрүүд энэ жилд гэр бүлийн тогтсон дүрэм журамдаа дүгнэлт хийж, магадгүй “засаглалын хэлбэр”-ээ ч өөрчлөх шаардлагатай болно. Хэрэв өмнө нь гэрт тань “хатуу хаант засаглал” ноёрхож, бусдын санал бодлыг үл ойшоодог байсан бол энэ жил “бослого” гарч мэднэ. Та үр хүүхэд, хань ижлээ өөрийн гэсэн үзэл бодолтой байх эрхийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол маргаан, үл ойлголцол, хүйтэн уур амьсгал нэмэгдэх магадлал өндөр байна. Иймд зөрчлийг хурцатгахын оронд илэн далангүй ярилцаж, харилцан ойлголцолд хүрэхийг хичээгээрэй.

Морин жилд та сөрөг талуудыг холбоотон болгож, хамтын шийдэлд хүрэх хэрэгтэй. Ойр дотнын хүмүүстэйгээ ойлголцох, илүү ойртох алхам хийж чадсан үхэр гэр бүлийн эв нэгдэл, нэр хүндээ хадгалж чадна. Харин үл тоомсорлосон нэгэн байнгын гомдол, уур амьсгалын дарамт дунд амьдрах болно.

Гэр бүлийн амьдрал бол нэг хүний тоглолт биш. Бүх ачааг ганцаараа үүрэх гэж бүү оролд. Хэт идэвхтэй үхэр ганцаараа зүтгэж байхад бусад нь хөндлөнгөөс хараад суух нөхцөл үүсэж болзошгүй. Үүрэг хариуцлагыг тэгш хуваарилж, хамтын хүчээр харилцаагаа бэхжүүлэх нь чухал.

Хайр дурлал

Гэрлэх санал тавьж амжаагүй үхрүүд морин жилд энэ алхмыг хийж магадгүй. Ухаалаг, бодлоготой үхэр удаан эргэлзэх дургүй. Тогтвортой харилцаандаа шинэ өнгө нэмэхийг хичээгээрэй. Романтик оройн зоог, гэнэтийн бэлэг зэрэг нь хайрыг илэрхийлэх сайхан арга болдгийг санаарай. Хэрэв та хайртай хүнээ өөрөөсөө холдуулахыг хүсэхгүй бол хааяа “өөр дүрмээр” тоглож, сэтгэл татам гэнэтийн зүйлс хийгээрэй гэж зөвлөе.

Ганц бие үхрүүдийн хувьд гал халуун, гэнэтийн дурлал амлахгүй ч тууштай эрэлхийлбэл хувь тавилангийн учрал ирэх боломжтой. Гэхдээ энэ нь үнэхээр таны хүсэж буй зүйл байх ёстой гэдгийг санаарай..

2026 онд хайр, мөнгө, аз – бүгдийг өөрийн хүчээр олж авна. Тууштай байдал, хөдөлмөрч зан, найдвартай чанараараа та бүхэн эргэн тойрныхныхоо хүндэтгэлийг хүлээсээр байх болно.


0
angry
1
care
0
haha
2
liked
9
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.145.235.186
2026/02/21
0
0
Баярлалаа
Хариулах
Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23