МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ- ХУЛГАНА ЖИЛТЭН


Хулгана жилтнүүд 2026 оны эзэн морьтой харилцан ёжлол, үл ойлголцолд бэлэн байх хэрэгтэй. Учир нь хулгана морь хоёрын ертөнцийг үзэх үзэл, амьдралын хандлага тэс өөр тул энэ нь янз бүрийн ээдрээтэй үйл явдал, жижиг зөрчилдөөн хэлбэрээр илэрнэ.

Жилийн дөрвөн хөлт ивээгч морь нь нэр алдар, гавьяаны төлөө өдөр шөнөгүй бартааг үл ажран давхихад бэлэн баатарлаг амьтан. Өндөр эрмэлзэл, их хүсэл тэмүүлэл, бусдын бахархал, магтаал- энэ бүхэн морийг урагш хөтөлдөг. Харин хулгана үүний эсрэгээр  тогтвортой байдал, дулаахан үүр, дүүрэн агуулахыг илүүд үздэг. Тэр бүрээ үлээж, үл мэдэгдэх холын замд мордохгүй, харин “айлд сайхан ч, гэртээ бүр сайхан” хэмээн ухаалгаар дүгнэнэ.

Их хүч, цаг зарцуулчхаад шагналд нь ердөө магтаал, төмөр цом авахыг хулгана ойлгохгүй. Материалист хулгана алдар гавьяанд хайхрамжгүй ханддаг, харин цалин нэмэгдэх, урамшуулал авах мэт бодит үр дүнг л илүүд үздэг. Гэхдээ энэ жилийг “удирдах  “нь халуун цуст морь тул хулгануудад хувь тавилангийн гэнэтийн эргэлт, амьдралын огцом “үсрэлт”-д бэлтгэх хэрэгтэйг сануулъя.

Болж буй үйл явдлууд нь яг л хөл дээрээ босон догширсон азарга мэт байж мэднэ. Морьтноо унагах гэж байна уу, туурайгаараа дайраөд өнгөрөх үү, эсвэл салхи шиг хурдлан давхин одоод өрсөлдөгчдөө тоос “залгиулах” гэж байна уу гэдэг нь ойлгомжгүй санагдана. Гэхдээ энэ жилийг “зүхэж”, тайвшруулах эм уух хэрэггүй. Морины тогтоосон галзуу хэмнэлд ч бас давуу тал бий. Энэ жил та ихийг амжуулна, харин зөв тактик баримталж чадвал ихийг олж ч чадна.

Хэт хурдад дотооддоо дасан зохицож чадаагүй хулганууд эрүүл мэндийн асуудалтай нүүр тулж мэднэ. Жижиг сажиг зүйл, нэг үг, эсвэл муухай харц болгонд санаа зовох хэрэггүй, учир нь энэ таны бие сэтгэлийн байдалд маш мэдрэмтгий тусаж мэднэ. Гутрал, өөртөө итгэлгүй байдал, ертөнцөд дургүйцэх мэдрэмж хулганыг сулруулж, элдэв өвчин, зовиурын шалтгаан болж мэдэх тул сэргийлээрэй. Хэрвээ та найтааж буй хүмүүсээс чөтгөр ариун хүжнээс зугтаадаг шиг дөлж, өдөржин өндөр халуурлын улмаас орондоо хэвтэхийг хүсэхгүй бол тайван байдал, өөрийгөө барих чадварыг одооноос хөгжүүлэхийг зөвлөе.

Морь жил хулганад

Хулганы төрөлхийн болгоомжтой зан нь бусад жилийнхний адил бодлогогүй алхам хийхээс хамгаална. Хайрын тал дээр танд тохиох учрал цөөн байх ч тэдгээр нь хууль ёсны гэрлэлт болох өндөр магадлалтай. Хэрвээ тохирох хүн тааралдахгүй бол саарал материалист хулгана хүчээ утгагүй харилцаанд үрэхээс илүү ганцаараа байхыг сонгоно.

Түүнийг худал магтаалаар хуурах боломжгүй, учир нь хулганы төрөлхийн зөн совин хуурамчийг андахгүй танина. Аюул мэдрэгдвэл тэр даруй ухарч, идэвхтэй оролцогчоос хөндлөнгийн ажиглагч болж хувирна. Хорлогдсон өгөөш рүү ч дайрахгүй, харин бусдад түүгээр “хордож” үзэх боломж олгоно. Тиймээс та сэтгэл зүрхийг тань “урах” романс, хүнд харилцаанаас зайлсхийж чадна.

Сентименталь идеалист үзэл хулганад угаасаа харь зүйл тул энэ жил санхүүгийн хувьд баталгаатай хүнтэй учирч, тэр хүн гар, зүрх, мөн зээлийн картаа санал болгож, бүх мөнгөний асуудлаас тань чөлөөлөх боломж ч бий.

Гэр бүлтэй хулганууд ойр дотныхонтойгоо нягт холбогдож,  баяр жаргал, зовлон гуниг бүгдэд тэнцүү хуваарилагдана. Та ганцаараа ачаа үүрэхгүй, бусад хүмүүс танд тусалж, хайрлаж, дулаацуулна. Та ч мөн адил хайртай хүмүүстээ анхаарал халамжаар хариулахыг хичээгээрэй.

Таны сайн сайхныг ганхуулах цорын ганц зүйл бол хардалт байж мэднэ. Хосынхоо алхам тутмыг хянах хэрэггүй, илүү их итгэл үзүүлэхийг зөвлөе. Морь жилд өгөөмөр байдал ба хэмнэлтийн хооронд ухаалаг тэнцвэр барьж, үрэлгэн ч биш, харамч ч биш байхыг хичээгээрэй. Олсон мөнгөө гэр бүлийнхээ “цайз”-д зарцуулахыг хичээ, учир нь гэр орноо хангаж чадаагүй хулгана өөрийгөө өрөвдөлтэй, азгүй мэт мэдэрдэг. Сар бүр тодорхой хэмжээний мөнгийг хувийн нөөц сандаа хадгалж хэвшвэл ирээдүйг илүү итгэлтэй харж эхэлнэ.

Ажил дээр хулгануудын дээр тэнгэрээс үнэгүй үр тариа асгарахгүй тул хөдөлмөрлөхөд бэлэн бай. Та бүхэн энэ жил морины санал болгож буй эрсдэлтэй адал явдалд автахгүй, болгоомжтой, тооцоотой тактикаа баримтална. Эрсдэл гэдэг ойлголт хулганы бизнесийн толь бичигт бараг байдаггүй тул ашигтай гэдэгтээ бүрэн итгэсэн үедээ л хэлцэлд орно. Энэ чанар нь живж буй хөлгийг цагт нь орхиж, амьдралын бүх шуурганд тэсэж үлдэхэд тусалдаг. Бусад нь адал явдал, алдар нэр рүү давхиж байхад хулгана чимээгүйхэн ажиллаж, туршлага хуримтлуулж, нэр хүнд олно. Магадгүй шууд шагнал ирэхгүй ч ирээдүйд таны хичээл зүтгэлийг удирдлага болон эргэн тойрныхон заавал үнэлнэ.

Шинэ даалгавар авахаас, танил бус салбарын зүйлсийг сурахаас бүү ай, зурхайгаар бол яг шинэхэн эхэлж буй хүмүүст амжилт ирнэ. Хамгийн галзуу давхил дунд ч толгойгоо алдахгүй байж чадвал энэ жил тийм амжилттай өнгөрч, бүр морь өөрөө хүртэл атаархахаар байх болно.


0
angry
0
care
0
haha
5
liked
11
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
24.128.116.217
2026/02/21
0
1
bayrlalaa
Хариулах
58.140.210.49
2026/02/21
0
0
Тасархай
Хариулах
Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23