Монголын Гуру Медиа компани Австралийн Over Here Productions, Германы Chromosom Films-тэй хамтран бүтээсэн "Чоно үүр шөнөөр ирдэг" кино "Film Critic's Circle Australia Award"-ын шилдэг баримтат киноны шагналыг хүртжээ.
Австралийн мэргэжлийн кино шүүмж судлаач болон мэргэжлийн кино сэтгүүлчдийн саналаар жил бүр шилдэг киноны шагналыг 13 төрөлд олгодог аж.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Давгасүрэнгийн Даваасүрэн болон түүний гэргий Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит түүхээр дамжуулан, мянга мянга жил оршсоор ирсэн нүүдэлчин ахуй, соёл маань уур амьсгалын өөрчлөлтийн сорилтод өртөж, дасан зохицох, тэсэж давах “дотоод дархлаагаа” хэрхэн хайж байгаа эгэл түүхийг өгүүлсэн эл киног Австрали улс Оскарын шагналд нэр дэвшүүлээд байгаа билээ.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна