ВОРОШИЛОВЫН МЭРГЭН БУУЧ УРАН САЙХНЫ КИНОНЫ БОДИТ ҮЙЛ ЯВДАЛ


Хууль хяналтынхны арчаагүй байдалд зэвүүцэж, зээ охиныг нь хүчиндсэн гурван этгээдээс өшөө авдаг ахмад дайчны тухай “Ворошиловын мэргэн бууч” уран сайхны киног үзсэн хүн олон биз ээ.

Кино үндсэндээ сайнаар төгсдөг. Охин инээмсэглэж, амьдралын аз жаргалыг эргэн мэдэрч эхэлж, харин өвөө нь сайн цагдаагийн буянаар хэргээс мултардаг.
Энэ бол бодит явдлаас сэдэвлэсэн бүтээл юм байна. Киног Виктор Пронины “Женщина по средам” тууж дээр тулгуурлан хийжээ.
Пронин бол “Человек и Закон” сэтгүүлийн нийтлэлч бөгөөд маш олон хавтас хэрэг ухаж, түүнийхээ заримаас дэлгэн тавьдаг байж. Нэгээр нь зохиол бичсэн нь “Женщина по средам” юм. Мэдээж, сэтгүүлч зохиолоо бичихдээ олон зүйлийг өөрчилсөн. Гэхдээ гол утга агуулгыг үндсэн тулгуураа болгожээ.
Ингээд хожмоо кино болсон түүхийн жинхэнэ баатрын талаар өгүүлье.
Зохиолын гол баатрыг бодит амьдрал дээр Дмитрий Данилов гэдэг байжээ. Москвад боксчны гэр бүлд төрж, өсчээ.
Аав нь хүүдээ багаас нь тулааны урлаг зааж өгсөнөөр өөрийгөө хамгаалах мөн бусдад туслах зориг, хүч суулгаж өгсөн байна.
Дима хүчтэй, сайн зодолддог залуу болж өсөв. Боксоос гадна каратэгаар хичээллэнэ. Зүгээр ч нэг хичээллэхгүй, тулааны урлагийн философийг судалж, гүнд нь орохыг хичээнэ. Аав ээж нь хүүдээ шаардлагатай тохиолдолд бусдыг хамгаалах ёстой гэж сургажээ. Шударга бус явдлыг харсан ч хараагүй мэт амиа хоохойлоод өнгөрдөггүй эр болгосон байна.
Дима нэг удаа гудамжинд хэдэн танхай этгээд нэгэн охиныг буланд шахаж, дээрэлхэж, элдэвлэж байгааг олж харжээ. Тэр даруй охиныг тэр хэдээс авч гараад гэрт нь хүргэж өгсөн байна. Тэр охиныг Ольга гэнэ. Ольга Дима хоёр аажимдаа хэн хэндээ сэтгэлтэй болжээ.
Гэвч Дима цэрэг татагдах насанд хүрч, 1980-аад оны сүүлчээр цэрэгт татагдсан чинь Афганистан руу илгээчихжээ. Хол газар, хэцүү үүрэг даалгавар гүйцэтгэж байхад сэтгэл сэргээдэг зүйл нь Ольгагийн захидлууд. Гэтэл цэргээс халагдахаас хэдэн сарын өмнөөс захидал ирэхээ больчихов.
Тухайн үед ЗХУ бүрэн бутарчихаагүй ч өөрчлөлт шинэчлэлтийг дагасан үймээн өрнөж эхэлж байв. Нийгмийн энэ өөрчлөлт гудамжинд ч мэдрэгдэж, олон арван жил ёс суртахуун гэх ном уншуулаад залхсан нийгэм задрахдаа зэрлэг балмад авир, үйлдэл гаргах боллоо. Хараа хяналт ч гэж бараг үгүй болжээ. Бүлэглэлүүд гудамж, хорооллуудыг өөрийнхөө дош болгон эзэмшиж, тэрүүгээр явсан охид бүсгүйчүүд гээд хэнбугайг ч амар байлгахаа больжээ.
Нэг орой Ольга гэр рүүгээ харьж яваад танхай этгээдүүдтэй тулгарчихаж. Охиныг бохир подвалд чирж оруулаад, хүчиндэж, зодож, дээрэмдсэн байна. Мөн чихэндээ зүүсэн алтан ээмгийг нь сэт татан авчээ.
Ольга тэр даруй цагдаад мэдэгдсэн ч иргэдээ хамгаалах ёстой цагдаа гуай “Шөнө дөлөөр битгий сүг сүүдэр шиг тэнээд бай. Тэрнээсээ болж байгаа юм шүү дээ” хэмээн тавлаад, хэргийг бүртгэж авсангүй.
Доромжлуулж, гүн цочирдолд орсон охин амиа хорлохоор шийдэж, нойрсуулах эм тунг нь хэтрүүлэн уугаад эгнэгт унтжээ.
Охины аав ээж нь Дмитрийг мэддэг ч гэлээ юу болсон талаар урьдчилж дуулгахгүй байхаар шийдэж, цэргээс ирэхийг нь хүлээсэн байна.
Дмитрий цэргээс ирээд хайртай охиныдоо очиж, юу болсныг дуулж мэдлээ. Хэдэн долоо хоногийн турш сэтгэлзүйн маш хүнд байдалд орж, өрөөнөөсөө бараг гараагүй гэнэ. Хайртай хүн нь үгүй болсныг сонссоноос хойш амьдрал утгагүй санагдах болжээ.
Тэр үед приставканд кассет хийж, баахан кино үздэг байсан даа. Яг тэрний дагуу Дмитрий өрөөнөөсөө гарахгүй байхдаа олон кино дараалж үзсэн байна. Тэдгээр кино дотор Чарльз Бронсоны гол дүрийг нь бүтээсэн эхнэр, охин хоёрынхоо өшөөг авч буй кино байж таарчээ.
Тэр киног үзээд Дмитрий юу хийх ёстойгоо ойлгосон байна. Ольгаг хэн тэгснийг мэдэхгүй тул гудамжинд дээрэм, хүчин хийж буй хулигаан бүрийг сургаж өгөхөөр шийджээ.
Түүнд буу зэвсэг авах мөнгө байсангүй. Тиймээс төмөр өргөстэй саваа мод бэлдэж авчээ. Ингээд саваа модоо барьж, гудамжинд шударга ёсыг тогтоохоор гарав.
Олон ч бүлэглэлтэй үзэлцэж, олон ч хүн охид хүүхнүүдийг аварчээ. Нэг удаа бүлэглэлийн толгойлогчийг өргөстэй саваа модоороо цохиод тонилгож орхив. Тэр мэдээг олж сонссон бусад бүлэглэлийнхэн нэг хэсэгтээ л гудамжинд гарахаас айх болжээ.
Цагдаагийн газар өргөстэй саваатай нэг залуу гарч ирсэн тухай мэдээлэл байнга дуулдах болов. Охид хүүхнүүд, настай хүмүүсийг аварсан, танхай этгээдүүдийг хөнөөсөн, бэртээсэн гээд л...
Харин танхай бүлэглэлийнхэн бол “Зүгээр тамхи асуусан чинь тэр нэг галзуу залуу шууд бидэн рүү дайрсан” гэж мэдүүлэх болжээ.
Ямартай ч юу ч хийхээс буцахаа больсон, галзуу солиотой гэх тэр залуу гэмт этгээдүүдийг чичрүүлж, айлгаж байлаа.
Нэг удаа ахимаг насны эр рүү гэмт этгээдүүд дайрч, дээрэмдэх гэхэд Дмитрий гарч ирээд, саваа модоороо нэгийг нь нам цохиж унагаад байтал цагдаагийн эргүүлийн машин ирж, баривчилсан байна.
Цагдаад баригдаад очихдоо Дмитрий Данилов үнэнийг байгаагаар нь нуулгүй ярьжээ. Харин ч хотыг танхай бүлэглэлийнхнээс нэгмөсөн цэвэрлэж чадаагүйдээ харамсаж буйгаа хэлсэн байна. Түүнд 15 жилийн хорих ял оноожээ. Дмитрий Данилов ялаа бүтэн үүрээд, суллагдсан ч түүнээс хойш сураг тасарсан байна.
Зохиолч, нийтлэлч Виктор Пронин энэ түүхийг хавтаст хэргээс олж уншсан юм билээ. Энэ хэргийн талаар “Человек и Закон” сэтгүүлд ч нийтэлж байжээ.
Даниловыг Пронин орчин цагийн баатар гэж үздэг тул олон түмэнд ийм хүмүүс бас байдаг шүү гэдгийг хүргэхээр, сонирхолтой адал явдалтай зохиол болгохоор шийдсэн юм байна.
“Женщина по средам” зохиолдоо Пронин олон дүрийг өөрчилж, нас, болсон явдлыг өөр болгосон. Жишээ нь, Даниловыг настай ахмад дайчин болгож, харин төмөр өргөстэй саваа модыг мэргэн буучийн винтовк буу болгож өөрчилжээ.
Гэхдээ түрүүн хэлсэнчлэн үйл явдлын гол агуулга буюу хүчээр муу юм хийвэл түүнээс илүү хүч гэж байдаг юм шүү гэсэн үндсэн санааг тулгуураа болгосон байна.

Эх сурвалж: SSS19 пэйж хуудас 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 15 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 23 цагийн өмнө
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… Өчигдөр
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… Өчигдөр
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
ДЭЛХИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/06/17
ЭРДЭНЭС МОНГОЛЫН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖ, ТӨРИЙН ӨМЧИТ 14 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГ… 2026/06/17
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ БАГА ЗЭРГИЙН ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО… 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
Ж.МЯДАГБАДАМ: ИХ ГОВИЙН МАНААЧ БАРИМТАТ КИНО МААНЬ БОЛГАРААС АЛТАН ЦОМ… 2026/06/07
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС О… 2026/06/07
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16