Ч.МИШЭЭЛ УЯХАН ЗАМБАТИВ УРТЫН ДУУГ СЭРГЭЭН ДУУЛНА


Нийслэлийн соёлын төв, “Эрдэнийн очир” соёл судлалын нийгэмлэг хамтран лаборитори музей “Монгол пянзны галерей”-г өчигдөр /2025.12.25/ нээжээ. 

“Монгол пянзны галерей”-д хуучны ховор пянзнаас гадна монгол дуу, хөгжмийн зэмсэг, техник аппаратур, зурагт хуудсуудыг дэлгэжээ. Мөн 1926-1990 оны хооронд хэвлэгдэж байсан захидал, сэтгүүл, БНМАУ-ын шуудангийн зурагт дугтуйн каталогууд, Монгол дууны аялгуу нотын ном зэрэг бүтээлүүдийг багтаасан байна. Энэ үеэр 1933 онд Гавьяат жүжигчин Ц.Төмөр анх дуулж олонд хүргэсэн “Уяхан замбатив” уртын дууг дахин сэргээн дуулах эрхийг дуучин Ч.Мишээлд олгожээ.

Судлаач С.Түвдэндорж “Судлаач миний бие 1980 оноос хойш Монгол болон дэлхийн пянз, шошго, дуу хөгжмийн эх баримтыг цуглуулж, Монголын дуу хөгжмийн соёлын өв болох пянзны бүрэн цуглуулгыг хийж байна. 1927 онд баригдсан бөмбөгөр ногоон буюу ардын цэнгэлдэх хүрээлэн тухайн үеийн хамгийн том урлаг уран сайхны төв театрын 100 жилин ойд зориулж, Бөмбөгөр ногооны өв соёлыг нарийвчлан судалж нийтийн хүртээл болгоход энэ галерей музей чухал суурь судалгааны үндэс болно. Өнөөдөр нээлтээ хийж буй энэ музейд БНМАУ-ын үеийн урлагийн олон ховор бүтээлүүдийг нэгтгэж чадлаа. Түүхийн явцад устаж үгүй болсон Монгол уртын дуу, ардын дууны шинэ цагийн дууны түүврийг кириль үсэгт буулган шинжлэх ухааны нэгэн сэдэвт бүтээл болгон хэвлүүлж олны хүртээл болгосон. Өмнө нь 2018 онд дуу хөгжмийн түүхийн анхны галерейг нээж нийтийн хүртээл болгож байсан бол өнөөдөр хоёр дахь галерейг Соёлын төв өргөөнд нээлээ. Энэ пянзны галерейд ирснээр олон олон ховор урлагийн бүтээлийг харах болно. Мөн зураачтай хослон бүтээсэн уран зураг үзэж, Монголын урлаг, уран сайхны нандин чухал түүхийг мэдэж болно. Энэ нь цаашид урлаг судлаачид том архив болж байгаа юм” гэж судлаачийн зүгээс нээлтийн үгэнд тодотгон хэлсэн байна. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Музейд олон бүтээл дэлгэгдсэн байна. Анхны пянзны цуглуулгаас эхлээд их ховор, содон хөгжмийн хэрэгсэл, дуу хураагуур, зураг, сэтгүүл гээд 1000 гаруй хэрэгсэл байна. Ирэх 2026 оноос эхлэн “Соёл урлаг” сэтгүүлийг сэргээн гаргах ажлыг яамны зүгээс дэмжин ажиллах болно. 1927 онд баригдсан бөмбөгөр ногоон буюу ардын цэнгэлдэх хүрээлэнгийн 100 жилийн ой 2027 онд тохиож байгаа. “Монгол пянзны галерей” нээгдэж байгаатай уялдуулан олон ойн ажлын эхлэл тавигдаж байна.” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 7 цагийн өмнө
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ 8 цагийн өмнө
ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ У… 10 цагийн өмнө
ЗӨВЛӨЛТИЙН ХОСООС ХАР ХҮҮ ТӨРСӨН АДАРМААТАЙ ХЭРЭГ 12 цагийн өмнө
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 14 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ӨРГӨДЛ… 15 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 2-4 ХЭМ ДУЛААН 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН Өчигдөр
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 2026/11/07
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 2026/11/07
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 2026/11/07
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/07
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
ЗАВХАНЫ ХОЙД, ХӨВСГӨЛИЙН БАРУУН ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2026/10/28
ГААГИЙН БАГА ХУРАЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫ… 2026/10/28
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ТӨЛӨ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01