Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшин “Дуурийн Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас Шилдэг баритон шагналыг өчигдөр /2025.12.22/ хүртжээ.
Э.Амартүвшин Шилдэг баритоноор гурав дахь удаагаа шалгарч буй нь энэ бөгөөд өмнө нь 2020, 2023 онуудад мөн шагналыг авч байсан юм. Дэлхийн шилдэг баритоны чансааг Ардын жүжигчин Э.Амартүвшин өнөөдрийн байдлаар 7600 оноогоор тэргүүлж яваа нь "тасархай" үзүүлэлт бөгөөд баритоны хувьд 2-т бичигдэж буй дуучны оноо 5800, дуурийн бусад төрлийн чансааг тэргүүлж буй дуучдын оноо ч 5600, 5700 орчим л байгаа юм.

А.Амартүвшин энэ удаад Италийн Ром хотын дуурийн театрын тайзнаа гардан авч, гала тоглолтод оролцсон байна.
Шилдэг баритон Э.Амартүвшин дэлхийн шилдэг театруудын тайзнаа тогтмол уригдан тоглодог бөгөөд суут Ж.Вердийн бүтээлүүдийг хоолойн хүч, жүжиглэлт зэрэг бүхий л талаараа төгс амилуулж ирснийг мэргэжилтнүүд тодотгодог юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна