Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГҮҮЛЖ, ЯЛАЛТ БАЙГУУЛЖЭЭ


-МИШЭЭЛ КАЗАХ ҮЗЭГЧДЭДЭЭ ЗОРИУЛЖ ЭХ ХЭЛ НЬ ДУУ ГАРГАНА- 

Silk Way Star олон улсын уралдааны финалын шатны шалгаруулалтын үеэр дэлхийн өнцөг булан бүрээс 508,287 үзэгч саналаа өгснөөс Ж.Мишээл 112,241 саналаар тэргүүлжээ.  

Ийнхүү манай авьяаслаг, үзэсгэлэнт дуучин Ж.Мишээл хоолойных нь гайхалтай ур чадварыг тодотгосон уртын болон орчин үеийн дууны хэв маягийг хослуулсан "Монгол" дууны гайхалтай үзүүлбэрээрээ шүүгчдийн оноо, үзэгчдийн санал хураалтын аль алинд нь тэргүүлж, Silk Way Star-ын ялагч болсон байна.  

Хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Мишээл казах хэлээр дуу бичихээр төлөвлөж буйгаа зарлажээ. "Би казах  соёлд үнэхээр хайртай. Хэл нь маш гоё санагддаг, сурмаар байгаа. Казах үзэгчдэдээ зориулж казах хэлээр дуу гаргахаар шийдсэн." гэж тэр хэлсэн байна. 

Jibek Joly телевизийн удирдах захирал Еркежан Кунтуган үзэгчдийн санал хураалтын дүнг зарласан бөгөөд бусад оролцогчдын хувьд Узбекистан 85 443, БНХАУ 73 662, Малайз 73 609, Армени 73 160, Гүрж 46 027, Казахстан 32 145 санал тус тус авсан байна. 

Ийнхүү дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн улс орнуудын нийт 508,287 үзэгч санал хураалтад оролцсон нь бүс нутагтаа дууны телевизийн төсөлд бүртгэгдсэн хамгийн өндөр тоо баримтуудын нэг болж, тус шоу олон орны үзэгчдийн сонирхлыг ихээхэн татсаныг харуулж байгаа хэрэг юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАКСИНЫ ЖОЛООЧ 1 цагийн өмнө
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 3 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 4 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 4 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 5 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 15 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС 22 цагийн өмнө
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… Өчигдөр
Х.БАЯНМӨНХ АВАРГЫН 1972 ОНЫ ЯРИЛЦЛАГА Өчигдөр
АВЛИГЫН ЭСРЭГ, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХЭД “WORLD JUSTICE PROJECT” БАЙГУУ… Өчигдөр
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Өчигдөр
2025 ОНЫГ ТҮҮХЭНД БҮРТГЭГДСЭН ХАМГИЙН ДУЛААН ГУРВАН ЖИЛИЙН НЭГ БОЛСНЫГ… Өчигдөр
Н.ӨСӨХБАЯРЫН УЛСЫН ГАРЬД ЦОЛЫГ ХАСАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЧЭЭ Өчигдөр
ДИДДИГ ТҮПАК ШАКУРЫН ҮХЭЛД СЭЖИГЛЭН ШАЛГАЖ ЭХЛЭВ 2026/02/02
БАЙГАЛЬ ЭХЭЭ СЭРГЭЭХ САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ-COP17 2026/02/02