ХАЖУУ ТИЙШЭЭ ХАРЖ ХЭВТЭН УТАС ҮЗСЭНЭЭС ШАЛТГААЛЖ НҮДНИЙ ХАРААГАА ТҮР АЛДЖЭЭ


Хятадын Жанжиажэ хотын 24 настай залуугийн нүд түр хугацаанд юм харахаа байжээ. Эмч нарын үзэж байгаагаар  нүдний хугарлын гажиг буюу миопигоос шалтгаалан нүдэнд өөрчлөлт орсноор хараа алдахад хүрсэн гэж Sohu мэдээлсэн байна. 

Залуу оюутан үедээ хажуу тийшээ харж хэвтэж байхдаа утсаа байнга ашигладаг байж. Үүнээс шалтгаалан түүний баруун нүдэнд нь зүүн нүднээсээ 300 диоптр их буюу 600 диоптр миопи үүссэн байна. 

Ухаалаг гар утсыг ашиглаж байхдаа хажуу тийшээ харж хэвтэх нь нүдний цусны судсуудад даралт учруулж, урсгалыг нь алдагдуулж, улмаар түр зуурын “давхар хараа” үүсгэдэг болохыг эмч нар тэмдэглэжээ. Нэмэлт эрсдэлт хүчин зүйл нь нүдний хоорондох ачаалал байнга ялгаатай байснаар нүд ядрах, хараа муудахад хүргэдэг байна.

Мэргэжилтнүүд ийм эрсдэлд орохгүйн тулд хэвтэж байхдаа, ялангуяа хажуу тийшээ, дээшээ харж хэвтэхдээ ухаалаг утас ашиглахаас зайлсхийхийг зөвлөжээ. Санамсаргүй байдлаар нүүрэн дээрээ утсаа унагах нь нүдний гэмтэл, тэр дундаа нүдний торлог бүрхэвч урагдах, гэмтэх шалтгаан болдог бөгөөд энэ нь миопи өндөртэй хүмүүст онцгой эрсдэлтэй байдаг аж. Утас ашиглахдаа толгой, биеэ тэгш байлган сууж, нуруугаараа бөхийж, хүзүүндээ ачаалал авахгүй байхыг ч зөвлөж байна.

Харанхуйд ухаалаг гар утас ашиглах нь аюултай, дэлгэц хэт их тод харагдаж, нүдний ядаргааг нэмэгдүүлдэг. Гэрэлтүүлгийг багасгаж, шөнийн горимыг идэвхжүүлэх, үсгийн хэмжээг нэмэгдүүлэх нь хамгийн сайн арга гэж зөвлөсөн байна. Оройд ер нь утасны хэрэглээг 60-90 минутаар хязгаарлах ёстой,  удаан хугацаагаар утас ашиглах нь мэдрэлийн системийг өдөөж, унтахад сөргөөр нөлөөлдөг.

Утаснаас шалтгаалж нүдээ эрсдэлд оруулахгүйн тулд хангалттай амрах, унтахынхаа өмнө удаан хугацаагаар ашиглахаас зайлсхийх хэрэгтэйг онцолжээ.

Өмнө нь Sohu  унтахынхаа өмнө утас хэрэглэснээр эрүүл мэндэд учирч болох эрсдэлийн талаар мэдээлж, уг зуршил нь олон тооны өвчинд хүргэдэг хэмээн сэрэмжлүүлж байсан юм. Унтахаасаа нэг цаг хагасын өмнөөс эхлэн утас хэрэглэхгүй байх нь бие махбодид дааврын түвшинг зохицуулж, мелатонин ялгаралтыг хэвийн болгож, сайхан нойрсоход тусалдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 40 минутын өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 47 минутын өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 15 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 15 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 18 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 23 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25