УТАСНЫ ДЭЛГЭЦИЙН ГЭРЭЛ ЭСИЙН ХӨГШРӨЛТИЙГ ХУРДАСГАДАГ


Шөнө унтахынхаа өмнө гар утас “ширтэх” нь эрүүл мэндэд ч, нойронд ч сөргөөр нөлөөлдөг.

Испанийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар шөнийн цагт утасны гэрэлд өртөх нь бамбай булчирхайн хорт хавдар тусах эрсдэлд хүргэж болно гэжээ. 12.8 жилийн хугацаанд 460 мянган хүнийг хамруулсан энэхүү судалгаагаар шөнийн цагаар гар утас хамгийн их ашигласан хүмүүс хамгийн бага гар утасны туяанд өртсөнтэй харьцуулахад бамбай булчирхайн хорт хавдар тусах эрсдэл 55 хувиар их байгааг тогтоосон байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд энэ нь түлхүү байжээ.  

Эрдэмтэд бамбай булчирхайн дааврын ялгаралд утасны цэнхэр гэрлийн нөлөөлөлтэй энэ нь холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Үүнийг баталгаажуулах шаардлагатай хэвээр байгаа юм.

Бээжингийн Андин эмнэлгийн сэтгэцийн эмгэг судлалын тасгийн ахлах эмч Лю Жин унтахын өмнө утасны дэлгэцэн дээр аливаа зүйлийг унших нь сэргэг байдлыг нэмэгдүүлдэг гэж тэмдэглэжээ. Судалгаагаар дэлгэцийг хоёр цагаас илүү хугацаагаар ашиглах нь мелатонины ялгаралтыг 22 хувиар дарангуйлж, нойрсох цагийг хойшлуулдаг. Цаашилбал, дэлгэцийн гэрэл нарны гэрлээс илүү хүчтэй бөгөөд байнга хэрэглэх нь эсийн хөгшрөлтийг хурдасгадаг байна.

Унтахын өмнө утасны дэлгэц ширтэх нь нойрны чанарт сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Норвегийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн 18-28 насны 45 мянган хүнийг хамруулсан судалгаагаар унтахын өмнө нэг цаг утас хэрэглэхэд  нойргүйдэх эрсдэлийг 59 хувиар нэмэгдүүлж, унтах хугацааг 24 минутаар бууруулдаг болохыг тогтоосон байна.

Гар утсыг ялангуяа хэвтэх үедээ байнга хэрэглэх нь нүд, хүзүүний ачаалал ихсэхэд хүргэдэг. Дэлгэцийг ойроос харах нь цилиар булчинг сулруулдаг. Энэ нь нүдний ядаргаа, бүдэг хараа зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Хүзүүний буруу байрлал нь мурийлт гажиг үүсэхэд нөлөөлдөг. Шөнийн цагаар утас хэрэглэснээр хоолны дуршил нэмэгдэж, илчлэг ихтэй хоолонд дурлахаас гадна адреналин, допаминыг өдөөж, сэтгэлийн хөөрлийг нэмэгдүүлж, илүү орой унтахад хүргэн, бат бөх нойрсоход сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн шөнийн цагаар утас хэрэглэх үед нүдний даралт ихсэх эрсдэлтэйг анхааруулжээ. Харанхуйд утсаа ашигласнаар хүүхэн хараа томорч, нулимс цийлэгнэлтийг бууруулдаг болохыг тэмдэглэсэн байна.  Тод гэрэл нь мелатонин ялгарахад нөлөөлж, нойрны чанар муудаж, нойргүйдэлд хүргэдэг.

Мэргэжилтнүүд унтахаасаа нэг цаг хагасын өмнө утас хэрэглэхээ зогсоохыг хамгийн үр дүнтэй арга гэж зөвлөж байна. Ингэснээр бие махбодид дааврын түвшинг зохицуулах, мелатонин ялгарах, сайн унтахад тусална гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 25 минутын өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 33 минутын өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 15 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 15 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 18 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 23 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25