ТРАМП: РОНАЛДОТОЙ УУЛЗСАН ГЭХЭЭР ХҮҮ МИНЬ ААВЫГАА ИЛҮҮ ХҮНДЛЭХ БАЙХ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөлбөмбөгийн алдарт од Криштиано Роналдог мягмар гарагт /2025.11.18/ Цагаан ордонд хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж, одыг шүтэн биширдэг хүү нь түүнийг одоо бага ч гэсэн хүндлэх байх гэж хошигнон өгүүлжээ.

Трамп Саудын Арабтай хэлэлцээ байгуулах үеэр Роналдо оролцоогүй ч үдшийн зоогт эхнэрийн хамт хүрэлцэн ирсэн юм.

2023 оны эхээр Роналдо Саудын Арабын про лигийн нүүр царай болж, угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салманы тэргүүлдэг үндэсний баялгийн сангийн эзэмшдэг Аль Наср хөлбөмбөгийн клубын ахлагч болсон. Роналдогийн Саудын Арабтай хийсэн гэрээ өндөр дүнтэй байсан бөгөөд жилд 200 сая доллар буюу өдөрт хагас сая гаруй долларын хөлс авч байсан юм.

Энэ оны зургадугаар сард тэр нийт 400 сая долларын үнийн дүнтэй хоёр жилийн гэрээ шинээр байгуулж, Bloomberg-ийн мэдээлснээр 1.4 тэрбум долларын хөрөнгөтэй анхны тэрбумтан хөлбөмбөгчин болсон.

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Бин Салманыг Роналдо сэтгүүлч, телевизийн хөтлөгч Пирс Морганы нэвтрүүлэгт оролцох үеэрээ “манай босс” гэж нэрлэсэн юм.

Трамп үдшийн зоогийн үеэр "Миний хүү Роналдогийн үнэнч шүтэн бишрэгч. Барронд би чамтай уулзсан гэж хэлвэл аавыгаа арай илүү хүндлэх байх. Тиймээс та хоёрт энд байгаад баярлалаа гэж хэлмээр байна” гэхэд цугларсан хүмүүс алга ташжээ.  Баррон Трамп хөлбөмбөгийн үнэнч шүтэн бишрэгч гэдгээрээ алдартай юм.

"Криштиано ямар ч ажил, клуб нь хаана ч байсан шигшээ багаа, мөн Португалийн ард түмнийг төлөөлдөг" гэж Португалийн шигшээ багийн дасгалжуулагч Мартинес CNN Portugal-д ярьсан байна. Тиймээс бидний хувьд энэ бол сайн мэдээ бөгөөд Криштиано зөвхөн хөл бөмбөгт төдийгүй “элчин сайд”-ын хувьд олон зүйл хийж чадна гэдэгт би итгэж байна гэсэн байна.

Айлчлалын өмнө Роналдо Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан билээ. "Тэр бол миний уулзаж, ярилцахыг хүсдэг хүмүүсийн нэг" гэж Роналдо энэ сарын эхээр Пирс Морганы нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан юм. Мөн Трамп тэр хоёрын хэн нь алдартай болох талаар яригдахад “Би илүү алдартай, аль ч улсад хүмүүс намайг түүнээс илүү мэддэг. Дэлхий дээр надаас илүү алдартай хүн байхгүй” гэж итгэлтэй хариулсан билээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 11 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 18 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 19 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 21 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23