ЖИЛД 700 ГАРУЙ МЯНГАН ХҮН ӨВДДӨГ ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ


Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. 

Монгол Улс энэ жил ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2  хэв шинж, B хүрээний 2 хэв шинжийг агуулсан 4 цэнт вакцинаар 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан дархлаажуулах ажлыг зохион байгуулна. 

Томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох:

  • 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүд;
  • Жирэмсэн эмэгтэй;
  • 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс;
  • Эмч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн байгууллагын багш нар дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах юм. 


Манай улсад жил бүр улирлын томуугийн дэгдэлт  10 дугаар сараас эхэлж, 1, 2 дугаар саруудад оргил үедээ хүрч,  жилд дунджаар 630,000-700,000 хүн томуугаар өвчилж, 45,000-47,000 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг. Сүүлийн 3 жилд томуугийн улирал 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1,5-2 дахин нэмэгдсэн байна. Дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин ихсэх, эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх зэрэг олон хүчин зүйлүүдийн улмаас нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нилээдгүй дарамт учруулдаг.

Хүүхдийн байгууллагад хийсэн ирцийн тандалтаар хичээлээс өвчний улмаас чөлөөлөгдсөн хүүхдийн 60 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байсан байна.

Мөн  эрүүл мэндийн салбарын 2024 оны статистик мэдээгээр амьсгалын эрхтний өвчний шалтгаант нас баралт нь 0-1 насны хүүхдийн  эндэгдлийн шалтгааны хоёрдугаарт, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн  шалтгааны нэгдүгээрт, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувийг эзэлж байна. 5 хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Ирэх арваннэгдүгээр сар гэхэд өвчлөл нэмэгдсэнээс шалтгаалан эмнэлгийн коридор дүүрч, өвчлөлийн эндэгдэл бий болох эрсдэл бий. Томуугийн дархлаажуулалт хийх гол цэг бол өрхийн эрүүл мэндийн төвүүд (ӨЭМТ) юм. Миний бие сайдаар томилогдож байх үед Улаанбурхан өвчний тохиолдол өдөрт 500-600 байсан. Харин өнөөдрийн байдлаар өдөрт 2-3 тохиолдол бүртгэгдэж байгаа. Улаанбурхан өвчний тохиолдлыг бууруулахад эмч, эмнэлгийн ажилтнууд, эцэг эхчүүд та бүхний хичээл зүтгэл их байсныг дурдах нь зүйтэй. Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний нөхөн дархлаажуулалтыг 70 хувьд хүргэн ажилласан ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудад талархал илэрхийлэх нь зүйтэй. Ирэх арваннэгдүгээр сард томуугийн өвчлөл, Улаанбурхантай хавсран хүндрэл үүсгэж болзошгүй байгаа. Үүнийг эрүүл мэндийн байгууллагын олон тооны судалгаа харуулж байна. Томуугийн улирлаар жилд 700 мянга гаруй иргэд томуу, томуу төст өвчнөөр өвчилдөг. Хамгийн харамсалтай нь энэ үеэр 50 орчим хүүхэд энддэг. Тиймээс бид цаашид томуугийн улирлаар нэг ч хүүхдийг томуу, томуу төст өвчнөөр алдахгүй байхад анхаарах шаардлагатай. Үүний тулд дархлаажуулалтдаа хамрагдаж, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухайд нь авахыг зөвлөж байна.


Улирлын томуугийн дархлаажуулалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Баянзүрх дүүргийн 16-р хорооны "Насан-Урт" өрхийн эрүүл мэндийн төвд боллоо. Улирлын томуугаас сэргийлэх хамгийн оновчтой арга бол улирлын томуугийн эсрэг вакцинаар хүн амыг ялангуяа эрсдэлт бүлгийн иргэдийг жил бүр дархлаажуулах явдал. Ингэснээр халдвар авах, халдвар авсан ч хүндрэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг бууруулах өндөр ач холбогдолтой. Та бүхнийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж, бусдад зөв мэдээлэл түгээж хүүхдүүд, гэр бүл, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс сэргийлэхийг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 24 минутын өмнө
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 53 минутын өмнө
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 1 цагийн өмнө
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2 цагийн өмнө
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 3 цагийн өмнө
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 3 цагийн өмнө
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 17 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 23 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… Өчигдөр
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… Өчигдөр
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/04
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23