ГАРААНААС ГАРСАН МЕГА ТӨСӨЛ & ГАШУУНСУХАЙТ-ГАНЦ МОД


Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт нээлтээ хийж, гараанаас гарлаа.  

Энэ бол хорь гаруй жилийн турш яригдаж ирсэн төсөл. Харамсалтай нь ашиг сонирхлын үүднээс улстөржүүлж гацаасаар ирсэн байдаг.

Том төсөл хөдөлгөнө гэдэг том эрх ашгийг хөнддөг бөгөөд том сорилтуудыг даван гарна гэсэн үг гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцолсон нь ч учиртай.

Арван дөрвөн мега төслийн хэд хэд нь арав, хорин жилийн өмнөөс яригдаж, үр ашгийг нь хүртэхийн тулд урагшлуулахаар удаа дараа оролдож байсан ч нэг нэгэндээ саад тушаа болсоор өнөөг хүртэл хөдлөөгүйн цаана ашиг сонирхол л байсаар ирсэн. Өргөн нарийн цариг гээд үүх түүх яривал уртаа гэгчийн юм болох бөгөөд энэ талаар сонсоогүй, дуулаагүй хүн ч ховор болжээ.

Цаг хугацаа зөндөө алдсан нь үнэн ч гэлээ ямар ч байсан эх орны минь ирээдүйд хэрэгтэй 14 мега төслийн нэгд эрэмбэлэгдсэн хил холболтын төмөр замын асуудал жинхэнэ утгаараа хөдөллөө.

Манай улс урд хөрштэйгээ далан жилийн өмнө буюу 1955 оны хэлэлцээрээр Замын-Үүд-Эрээн төмөр замыг байгуулж байсан бол Гашуунсухайт-Ганцмод үүнээс хойш хийгдэж буй боомтын хоёр дахь төмөр зам болж байна.

Төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 83 сая тонноос 165 сая тонн болж, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.

Мөн Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэнэ.

Төмөр замын ажил мөн л он удах уу, хэзээ ч үр ашгийг нь үзэх вэ гэж эргэлзэн сууна уу. Бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлыг 22 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа албаныхан мэдэгдэж байна. 2027 оны гуравдугаар сар гэхэд ашиглалтад орчих нь ээ.

Мега төсөл мөрөөдөл, ярьж л байдаг гээд байсан хүмүүс өнөөдөр “Хийх л ёстой ажил шүү дээ” гэж байна. Гэхдээ л сайн муу элдвээр дуудуулж байгаа энэ Засгийн газрын өнгөн дээр л ажил хэрэг болсон нь үнэн учир Л.Оюун-Эрдэнийн нэрэн дээр энэ ажил хаяглагдах нь тодорхой. 

Өнөөдрийн хамгийн дуулиан шуугиантай асуудал Ерөнхий сайдын хүү, “бэр”-ийн талаарх яриа байна. Асуудлын “эзэн” болсон О.Тэмүүлэн ирж, хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгөхөөр болсон байна. Тэгэхээр ирэх долоо хоногт үйл явдал бас халуухан л байх төлөвтэй. Хууль хяналтын байгууллагууд нь шалгаад нэгэн хариу хэлэх нь тодорхой.

Шүүмжилмээр зүйл байгаа хэдий ч Засгийн газрын ажил, ялангуяа мөрийн хөтөлбөртөө хамгийн түрүүнд эрэмбэлсэн мега төсөл нь үнэхээр урагшилж буйг хараагүй мэт өнгөрөх боломжгүй.  

Хөрштэйгээ ойлголцоно гэдэг дотооддоо ярьдагтай адилгүй учир Засгийн газар, холбогдох сайд нарынх нь ажлын бүтээмжийг үгүйсгэх нь харалган хэрэг болно.

Машинаар л урагш нүүрсээ зөөдөг, тэр нь ч будилаантай байсан бидний хувьд нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавх, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болох хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт бол том дэвшил.  

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн арван мянган ам.долларт хүрч, иргэдийн амьдрал мэдэгдэхүйц сайжрахад ямар ч байсан алхам ойртлоо.

Арав гаруй жил 4 мянган ам.доллар дээр гацаад байсан нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг сүүлийн гурван жил дараалан нэг мянган ам.доллараар нэмэгдүүлж чадсан юм чинь 10 мянгад хүрэх зорилт биелнэ гэж найдна.

Тамын тогоондоо хэрэлдэж суух биш, хөрөнгө оруулагчидтай  хамтран мега төслөө хэрэгжүүлж, экспортлогч улс болох мөрөөдөлдөө нэг л  өдөр хүрчихвэл эргэж хараад энэ цаг хугацааг дүгнэх биз ээ. Бүх л юмыг түүх дүгнэдэг бөгөөд бүтээн байгуулалт гэдэг амархан ч хийдэг зүйл биш, бас нэгэнт эхэлж, ажил хэрэг болчихвол өгөөжийг нь хүртэх нь Монголын  иргэд л юм. 

Тавантолгой ордыг эзэмшихийг хүссэн бүлэглэлийн өрсөлдөөн, Гашуунсухайт-Ганцмод төмөр замын царигийн маргаан зэрэг асуудал нүүрсний зах зээлийн дотоод, гадаад өрсөлдөөний олон улсын тоглогчид энэхүү төмөр замыг тавиулахгүй байх нь өөрсдөд нь ашигтай гэж үзсэн явцуу эрх ашгаас үүдэлтэй байсан гэж Ерөнхий сайд өчигдөр үгэндээ дурдана лээ. Харин одоо энэ бүхэн ард үлдсэн гэж үзэж болохоор боллоо.

Эхний мега төслийн бүтээн байгуулалт маань 22 сарын дотор босчихвол дараагийнх  нь ар араасаа жишгийн дагуу урагшлах биз ээ. Анхны шан татсан зүйл гэдэг их итгэл авчирдаг эд.

Засгийн газар үлдэж буй мега төслүүдээ хөдөлгөхийн төлөө хатуугаас хатуу зарчим барьж, алдагдсан цаг хугацааны өртгөө нөхөж, ирээдүйн боломжийг бүрдүүлэхийн төлөө хөрөнгө оруулагчид, Засгийн газруудтай нягт хамтран ажиллах болно гэж Ерөнхий сайд онцолсон.

Арван дөрвөн мега төслийн дөрөв нь ямар ч байсан хөдөлж эхлээд байгаа. Бүгдийнх нь бүтээн байгуулалт ийнхүү гараанаас бүрэн гарч, ажил хэрэг болохыг харж, бас шаардаж сууя.

                                                                                                        Г.БАРХАСБАДЬ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 14 цагийн өмнө
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 14 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 17 цагийн өмнө
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 22 цагийн өмнө
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК Өчигдөр
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… Өчигдөр
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… Өчигдөр
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… Өчигдөр
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… Өчигдөр
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 2026/11/02
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН 2026/11/02
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25