МОНГОЛЧУУД АНХ 1845 ОНД ГЭРЭЛ ЗУРАГТ ДҮР ТӨРХӨӨ БУУЛГАСАН, Х.ЧОЙБАЛСАН ӨӨРӨӨ ЗУРАГ АВДАГ, ХАМГИЙН БАЯЛАГ САНТАЙ ХҮН БАЙСАН


“Гэрэл зургийн долоо хоног” цогц арга хэмжээ “Монголын түүх гэрэл зурагт” уриан дор өнөөдрөөс /2025.04.21/ дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл долоо хоногийн хугацаанд түүх, байгаль, орчин үе сэдвээр улсын хэмжээнд явагдана. 

Өнөөдөр нээлтээ хийсэн тус арга хэмжээний “Гэрэл зураг түүхийн судалгаа болох нь” анхны өдрийн өдөрлөгийн хүрээнд Соёлын гавьяат зүтгэлтэн, фото сэтгүүлч С.Цацралтын “Монголын анхны гэрэл зургийн он цагийг шинэчлэн тогтоох нь” сэдвээр илтгэл тавилаа. С.Цацралт монголчууд анх 1845 онд гэрэл зурагт дүр төрхөө буулгаж, гэрэл зургийн түүхээ эхлүүлснээс өдгөө 180 жил болж буйг Монгол нутагт гэрэл зураг авсан түүхэн баримт, тухайн зураг, хэвлэгдсэн ном бүтээлийг судлан тогтоосноо олон нийтэд танилцууллаа. Үүний урьд Монголын анхны гэрэл зургийг 1874 оноор авч үздэг байсан бол даруй 29 жилээр урагшлуулсан онцлох үйл явдал болсон юм. 

Дэлхийд 1830-аад оны дунд үед гэрэл зураг үүсэж хөгжсөнөөс хойш тун удалгүй монголчууд гэрэл зурагт анх дүрсээ үлдээсэн түүхэн баримтын он цагийг тодруулсан нь онцлог байв.  

Мөн түүхийн ухааны доктор На.Батболд “Маршал Чойбалсангийн түүхэн гэрэл зургуудын тухай” илтгэлдээ “Х.Чойбалсан нь төр засаг, цэрэг дайны үйл ажиллагаа болоод аж монгол ахуй соёл, өөрийн аж амьдралын талаарх зургуудыг авахуулж үлдээсэн, өөрөө ч гэрэл зураг авдаг байсан нь Монголын түүх, соёлын өвд үнэтэй хувь нэмэр оруулсан, Монголын гэрэл зургийн хамгийн арвин баялаг сантай хүн юм” хэмээн түүний гэрэл зургуудыг шинжлэн тодорхойлсон нь манай гэрэл зургийн түүхийн судалгаанд үнэ цэнтэй судалгаа болжээ.

Гэрэл зураг гэдэг “Хамааралгүй салбар үгүй хязгааргүй ертөнц юм” хэмээн Монголын гэрэл зурагчид тодорхойлсон бөгөөд улс орны түүх, урлаг соёлын бүтээл, ховор нандин өв, судалгаа шинжилгээний үнэт зүйл болохыг олон нийтэд хүргэх, танин мэдүүлэхийг зорьсон долоо хоногийн арга хэмжээ өдөр бүр өөр, өөр мэдээлэл, сэдвээр явагдана.

Долоо хоног уг арга хэмжээний үндсэн үзэсгэлэн болох “Монголын түүх гэрэл зурагт”, “Монголын сайхан орон”, “Гэрлээр зурсан сэтгэлгээ” үзэсгэлэнгүүд Монголын уран зургийн галерейд,  баримтат гэрэл зургийн “Өв” үзэсгэлэн “Улаан гэр” галерейд, "Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2024" олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд, “Нарт тэнгэрийн орон” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын театрын музейд, “Тал нутгаас тавхай чинээ” гэрэл зургийн үзэсгэлэн “Уран зургийн галерей”-д гарч байна.

Мөн улсын хэмжээнд 21 аймгийн орон нутгийн музей, галерейд бэсрэг үзэсгэлэн, арга хэмжээнүүд явагдаж байгаа юм.

Гэрэл зургийн өдрүүдийн хөтөлбөрт арга хэмжээг тодруулбал: “Монголын түүх гэрэл зурагт”, “Go Mongolia Day”, “Хэвлэлийн гэрэл зураг”, “Баримтат гэрэл зураг, гэрэл зураг сонирхогчид”, “Залуу гэрэл зурагчин уран бүтээлчид”, “Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй зурагчид”-ын өдөрлөгүүдийг тус тус зохион байгуулж, мэдээлэл, танилцуулга, ярилцлага, сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл, хэлэлцүүлгүүдийг явуулна. 


1
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ 7 цагийн өмнө
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ 9 цагийн өмнө
ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ У… 10 цагийн өмнө
ЗӨВЛӨЛТИЙН ХОСООС ХАР ХҮҮ ТӨРСӨН АДАРМААТАЙ ХЭРЭГ 12 цагийн өмнө
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 14 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ӨРГӨДЛ… 15 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 2-4 ХЭМ ДУЛААН 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН Өчигдөр
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 2026/11/07
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 2026/11/07
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 2026/11/07
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/07
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
ЗАВХАНЫ ХОЙД, ХӨВСГӨЛИЙН БАРУУН ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2026/10/28
ГААГИЙН БАГА ХУРАЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫ… 2026/10/28
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ТӨЛӨ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01