МОГОЙ ЖИЛИЙН ЗУРХАЙ- МОРЬ ЖИЛТЭН


Могой жил морины тухайд зөрчилдөөнт мэт байна, таны үйлдлүүдийн хурд  модон могойн тооцоот хэмжүүртэй тулах болно. Могой болгоомжтой хөдөлж, жижиг зүйл бүрийг тунгаан боддог бол харин морь боломжийн хил хязгаарыг ч даван урагш яаран давхидаг. Энэхүү эрчим хүчний зөрчил нь морины үүрэгт онцгой байдлыг бий болгоно.

Жилийн эхний сарууд танаас хамгийн хэцүү зүйл буюу хурдаа сааруулахыг шаардана. Таны эргэн тойрон дахь дэлхий ертөнц тэр чигээрээ хүлээлтийн шатанд орсон мэт санагдаж эхэлнэ. Аянга цахилгаан цахих мэт хурдтай давхиж дассан морины хувьд энэ нь сорилт болно. Гэхдээ гүнзгий амьсгаа аваад алхаа гишгээгээ сайтар эргэцүүлэн бодох нь ялалт байгуулах бат бөх суурийг тавихад тусална.

Жилийн дундуур нээгдэх олон хаалга бүр рүү шууд орох гэж бүү яараарай. Могойн энерги нь удаан явах гэдэг нь ялалтаа алдана гэсэн үг биш гэсэн мэргэн ухааныг сануулна. Жилийн төгсгөлд гараанаас гарахдаа бодож төлөвлөсөн жижиг зүйл бүр амжилтад хүрэхэд тань тусална.

Тэнцвэрийн урлагт суралцахыг энэ жил танд зөвлөж байна. Давхихаасаа өмнө хил хязгаараас цааш сэтгэж эргэцүүлснээр та зөвхөн хурдан яваад зогсохгүй удаан хугацааны турш дурсагдах амжилтад хүрэх болно.  

Хайр дурлал: Мэдрэмжтай байх 

Энэ жил хайр дурлал нь үргэлж хүч цуглуулдаг голын тайван урсгалыг санагдуулам байх болно. Хүсэл тэмүүлэлтэй морины хувьд энэ нь хүлээгээгүй ч гэлээ таатай туршлага болно. Жинхэнэ хайр дурлал хоосон зүйлсийг тэвчдэггүй шүү дээ.

Жилийн эхэн тайван өнгөрөх бөгөөд өөрийн хүсэл хандлагадаа задлан шинжилгээ хийхэд тун тохиромжтой үе юм. Харилцаанд хэт яарах нь жинхэнэ мэдрэмжээс холдуулна гэдгийг та ухамсарлана.

Жилийн дундуур гэнэтийн уулзалт гүн гүнзгий мэдрэмжээр дүүрэн мөчүүд ирнэ. Зун таны хувийн амьдралыг хүсэл тэмүүллээр дүүрэн болгох бөгөөд ганц бие моринууд хувь заяаныхаа хүнтэй танилцаж, хостой нь харилцаандаа ойлголцлын шинэ түвшинд хүрч мэднэ.

Могойн мэргэн ухаан нөхцөл байдлыг зөв тийш эргүүлэхэд тусална. Хэтэрхий түргэлэх нь эвтэй байдалд саад болдог бөгөөд итгэл, тэвчээр дээр тулгуурласан харилцаа илүү бөт бөх байдгийг санаарай. Ингэж чадвал энэ жил таны зүрх сэтгэлийг удирдан чиглүүлэгч хайрын  цаг болон хувирна.

Хайрыг албадлагагаар биш, зөнгөөр, урсгалаар нь урагшлуулахыг зөвлөе. Хүсэл тачаалын хойноос бүү хөөцөлд, учир нь жинхэнэ нийцэл бол чин сэтгэл, гүн гүнзгий мэдрэмжид оршдог.

Ажил мэргэжил: Ухамсартайгаар ялалтад хүрэх зам

Энэ жил морьд шинэ өндөрлөгт хүрэх замыг нээж өгөх хэдий ч урьдынх шиг тийм хурдан ирэхгүй. Могой  ухамсартай, тогтвортой, ухаалаг хандлагыг шаардана.

Жилийн эхэнд хэвийн үзэгдэл мэт санагдаж байгаа ч нуугдмал боломж, чухал сургамжууд таныг хүлээж байна. Даалгавар бүр нь жилийн эцэс гэхэд дуусах илүү том эвлүүлдэг тоглоомын нэг хэсэг шиг л байна. Нарийн ширийн зүйлүүдэд анхаарлаа төвлөрүүлж, өнгөцхөн хандахаас зайлсхийхийг одод зөвлөж буйг сануулъя.

Зун ажил мэргэжлийн үйл ажиллагаа оргилдоо хүрнэ. Энэ үе нь санхүүгийн өсөлт, сонирхолтой саналууд болон таны авьяас чадварыг мэдэгдэхүйц хүлээн зөвшөөрөх цаг юм. Хамгийн гол нь бүх зүйлийг хийхийг хичээх биш, зөвхөн өөрийнхөө зорилгод үнэхээр нийцсэн төслүүдийг сонгож ажиллаарай.

Намар нь таны хөдөлмөрийн үр шим жинхэнэ баяр баясгаланг авчирч эхэлнэ. Та хэр их хичээсэн, тэр хэмжээгээрээ буцааж авах болно. Могой жил танд ухаалаг, хянамгай байдлыг үнэлж, гол амжилтад хүрэх байгалийн эрч хүчээ хадгалахыг заах болно.

Алхам бүрээ төлөвлөж, эрч хүчээ хэмжиж сур. Энэ стратеги таны амжилтыг боломжтой төдийгүй тогтвортой болгоно.

Ухаантай хөдлөх жил

Шинэ сорилт бэрхшээл, боломжуудаар дүүрэн гайхалтай жил таныг хүлээж байна. Гэнэтийн шийдвэр гаргахаас татгалзаж, ухаалаг стратегитай ажилласнаар та үйл ажиллагаа ухамсар хоёроо холбож чадна. Хайр, ажил мэргэжил, хувийн өсөлт хөгжилд модон могой жил амжилт, нийцэлд хөтөлнө.

Могойн шивнээг сонсож, түүний уран чадварт суралцаж, өөртөө шинэ талуудыг нээж олохоос бүү ай. Хэрэв та зөв хэмнэлтэйгээр ажиллахад суралцвал энэ жил танд гайхалтай мөчүүдийг өгөх болно. 


0
angry
0
care
0
haha
9
liked
22
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.84
Өчигдөр
0
0
I
Хариулах
Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 11 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 18 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 19 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 21 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23