МОГОЙ ЖИЛИЙН ЗУРХАЙ- ТУУЛАЙ ЖИЛТЭН


Модон могой жил туулайд өсөж "том болох" сургамж өгнө. Анх харахад могой далд өрсөлдөгч мэт санагдаж болох ч үнэндээ энэ нь таны ухаалаг багш болно. Гэм зэмгүй цайны үдэшлэг гэтэл том өөрчлөлтийн тухай гэнэтийн яриа эхэлнэ. Шинэ төсөл л гэж бодтол энэ нь хувь хүний өсөлт хөгжилтөд хүргэх хүчирхэг хөшүүрэг болж ч мэдэх юм.

Туулай, могой хоёр хэдийгээр ялгаатай ч нийтлэг сэдэв болох эв нэгдлийг эрж хайх замаараа ижил байдаг. Гэхдээ могой хүйтэн хөндий стратеги баримталдаг бол туулай ихэнхдээ асуудлаас зайлсхийхийг илүүд үздэгээрээ ялгаатай. Модон могой жилд харин  энэ дадал хэвшил өөрчлөгдөж, таныг бэрхшээлтэй шууд нүүр тулахад хүргэснээр тэдгээрээс суралцаж, зөвхөн сэтгэл хөдлөлөөр биш ухаалгаар асуудлыг шийдэж урагшлахад сургана.

Тухтай бүсээсээ гарах зоригтой бай. Энэ бол нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа, санаанд оромгүй танилууд, хүсэл эрмэлзэлтэй төслүүдийн жил юм. Дүгнэлт хийх чадвараа хөгжүүлж, энгийн зүйл бүхэн рүү яарахгүй байхыг хичээгээрэй. Зөн совин, итгэлтэй хамтрагчдын дэмжлэг дээр суурилсан тэнцвэртэй арга барил зуу дахин илүү үр дүнгээ өгөх магадлалтай байна.

Модон могой жилийн дуудлага, сорилт бэрхшээл нь туулайд илүү хүчтэй болох боломжийг олгоно. Могойн сургамж таныг илүү ухаантай болгоод зогсохгүй биелшгүй мэт санагддаг  мөрөөдлийнхөө зүг алхах хүч чадлыг ч өгнө.

Хайр дурлал: Хүсэл тэмүүлэл, адал явдлаар дүүрэн жил

Энэ жил туулайн хувьд сэтгэл зүрхээ нээх үе байх болно. Могой таныг хэвийн, идэвхгүй байдлаас тань салгаж адал явдал руу “түлхэнэ”. Амьдралыг ая тухтай булангаас харж дассан бол бэлтгэлтэй байгаарай, мартагдашгүй адал явдлуудаар дүүрэн жил таныг угтаж байна.

Харилцаанд тань хөнгөн адал явдлууд олон тохиолдож мэдэх нь. Жирийн л оройн зоог хамтын зугаалга, сарны гэрэлд бүжиглэх, гэнэтийн аялал гэх мэт санамсаргүй зүйлсээр солигдож мэднэ. Хайр дурлалын талбарт нууцлаг, хөгжилтэй зүйл нэмж оруулбал харилцаа шинэ өнгөөр гялалзана.

Ганцаардсан туулай энэ жил төдийлан уйтгарлахгүй. Ичимхий байдлыг март, учир нь энэ жил адал явдалд татагдан орохыг шаардаж байна. Энэ бол эрсдэлтэй уулзалт, ер бусын танилуудаар дүүрэн үе юм. Гудамжаар алхах нь романтик явдлын шинэ эхлэл болон хувирч, үзэсгэлэнд очоод гэнэт хэн нэгэнтэй учирч ч мэднэ. Кофе уух зоримог урилга ч гэсэн таны мөрөөдөж байсан түүхийн эхлэл байж болно.

Шинэ зүйл санал болгохоор зоригло, гэхдээ бага зэрэг стратеги нэмж оруулаарай гэж зөвлөе. Могой бүү яар, харин ер бусын бүх зүйлд нээлттэй бай гээ сануулж байна. Хэрвээ ингэж чадвал энэ жил туулайд үлгэр домог болон хувирах дурсамжуудыг өгөх болно.

Ажил мэргэжил: Эмх замбараагүй байдлаас тодорхой стратеги руу

Дадал хэвшил болон ердийн инерцээр ажиллахаа март, учир нь мэргэжлийн салбарт идэвхтэй өөрчлөлт хийх жил ойртож байна. Модон могой жил таныг шинэ арга барилаар илүү стратегийн дагуу ажиллахыг шаардах болно. Өдөр бүр хүч чадал биш, харин оюун ухаан зарах шаардлагатай даалгавруудтай учирч, сонирхолтой эрэл хайгуул хийх хэрэгтэй болж мэдэх нь.

Амаргүй зүйлс ч таарах бололтой, хүнд ажил, цаг хугацаа нь хэт шахуу, хүрэлцэхгүй байх, хэцүү хамтран ажиллагсад гэх мэт зарим сорилт таныг тойрохгүй. Гэхдээ зөрчилдөөнөөс зайлсхийхийн оронд төлөвлөгөө боловсруулж, алхмуудыг дүгнэж, нарийн түвэгтэй зүйлсээс нуугдмал боломжуудыг хайгаарай. Хамгийн хэцүү зам ч их ашиг тусыг авчирдаг гэдгийг могой танд заах болно.

Ажил мэргэжлээрээ амжилт гаргахын тулд ажлынхаа үе шатаа зөв төлөвлөхийг зөвлөе. Гол зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэхэд дэг журам саад болох боломжийг бүү олго. Аажим боловч тогтвортой хөдөлгөөн нь таны ажил мэргэжилдээ амжилт гаргах гол арга барил юм.

Санхүү: Ухаалаг арга барил

Мөнгөний хувьд энэ жил туулайгаас хяналт, мэргэн ухаан шаардах болно. Сэтгэл хөдлөлөөрөө мөнгө үрэх нь танд таагүй байдлыг бий болгож мэдэх тул худалдан авалтаа төлөвлөж, зорилго тавьж, урт хугацааны ашиг тусыг нухацтай үнэлж цэгнэсний дараа хийгээрэй.

Санхүүгийн гэнэтийн зүйлс, жишээ нь тааламжтай урамшуулал, гэнэтийн төлбөр, хямрал алхам тутамд таарч мэднэ. Бага зэрэг тэвчээртэй байж, мөнгө хуримтлуулбал хамгийн хүнд үеийг ч та амархан даван туулж чадна. Жижиг зүйлсэд мөнгө зарахаа азнаж, өөртөө болон ирээдүйд хөрөнгө оруулж чадвал материаллаг байдал тогтвортой болно.

Модон могой жил зоригтой, ухаалаг байх тохиолдолд хайр, ажил гээд бүхий л талбарт боломжуудыг амлаж байна. Хамгийн гол нь тайван, хүсэл эрмэлзэлтэй, эрсдэлд бэлэн байхад суралцахыг могой зөвлөж байна. Бүх зүйл сайжирна, өөртөө итгэлтэй байж, хувь заяагаа өөрийн гарт авах хэрэгтэй.


0
angry
1
care
0
haha
4
liked
22
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.32
Өчигдөр
0
0
Баярлалаа
Хариулах
Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 11 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 18 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 19 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 21 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23