УНТЭ ГУУРСАН ХООЛОЙН УЯН ДУРАНГААР УУШГИНЫ ЗАХАД БАЙРЛАХ ҮҮСГЭВРЭЭС ЭДИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ АЖИЛБАРЫГ НЭВТРҮҮЛЖЭЭ


Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын эмч мэргэжилтнүүд Япон Улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран Монгол Улсад анх удаа "Гуурсан хоолойн уян дурангаар уушгины захад байрлах үүсгэврээс эдийн шинжилгээ авах" (Radial Guide Sheet-EBUS) ажилбарыг амжилттай нэвтрүүллээ.

Тус эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн эмч мэргэжилтнүүд шинэ эмчилгээ, оношилгоог үйлчилгээндээ нэвтрүүлэх ажлыг тасралтгүй хийсээр байгаа бөгөөд энэ удаад Япон Улсын Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр “EBUS-д чиглэсэн бронхоскопын сургалт, техникийн сайжруулалт төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.

Япон Улсын эмч мэргэжилтнүүдтэй хийсэн энэхүү шинэ ажилбарыг цаашид эмчилгээ, үйлчилгээндээ нутагшуулбал уушгины хавдрыг эрт үед нь оношлох боломж бүрдэх талаар УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг онцолсон юм. Монгол Улсад оношлогдож байгаа уушгины хавдрын тохиолдлууд ихэвчлэн хожуу шатандаа буюу III, IV дүгээр шатанд оношлогдож байна.

Мөн тэрбээр энэ боломжийг олгосон ЭМЯ, УНТЭ-ийн удирдлагууд, Уушги, харшил судлалын төвийн хамт олон, Мэдээгүйжүүлэг, Радиологийн тасаг болон бусад хамтран ажиллаж буй хамт олондоо талархал илэрхийлэв.

Япон улс дахь Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн Амьсгалын эрхтний тасгийн эмч Юүсакү Кусаба "Япон Улсын Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр амьсгалын замын эрхтнүүдийн дурангийн оношилгоо, шинжилгээний шинэ арга технологийг Монгол Улсад нэвтрүүлэх зорилготойгоор уг төслийг эхлүүлсэн. Бид Япон Улс дахь Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийг төлөөлөн ирсэн.Өнгөрсөн хугацаанд УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд Япон Улсад очиж, энэ төрлийн эмчилгээг хэрхэн хийх талаар маш сайн суралцаад ирсэн. Өнөөдөр ийнхүү тус арга зүйгээ ашиглаад эмнэлэг дээрээ анх удаагаа эмчилгээ, оношилгоог амжилттай хийлээ. Манай төслийн цаашдын зорилго нь монголын эмч нарын чадварыг сайжруулж, энэ төслийнхөө тусламжтайгаар монгол иргэдийнхээ амь насыг хамгаалах болно. Миний хувьд Монгол Улсад гурав дахь удаагаа ирж УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. УНТЭ-ийн эмч нарын ур чадвар нь маш сайн. Энэ удаагийн төслөөр дамжуулаад эмч нарын ур чадвар илүү сайжирч, дараагийн түвшинд хүрнэ. Шинэ эмчилгээ, үйлчилгээнд өртөг их шаардагдах нь бий. Тиймээс өртгийг нь шийдвэрлээд өгчихвөл эмч нарын маань чадвар маш сайн гэдгийг дахин дурдмаар байна. Уг төслийн хүрээнд УНТЭ-ийн 5 эмч, 1 сувилагч Япон улсад очин сургалтад хамрагдсан бөгөөд цаашид уг төсөл үргэлжлэн дараагийн эмч мэргэжилтнүүдийг сургахаар болсныг дуулгахад таатай байна." гэжээ. 

УНТЭ 2023 оноос энэхүү төслийн хүрээнд Гуурсан хоолойн хэт авиан дурангаар трансбронхиал аспирацийн (Endobronchial needle aspiration- EBUS-TBNA) оношилгоо эмчилгээний шинэ технологийг амжилттай нэвтрүүлэн, нутагшуулж “2024 оны шилдэг технологи нэвтрүүлэгч эмнэлэг”-ээр шалгарсан. Уг шинжилгээг нэвтрүүлэхээс өмнө булчирхайнаас эдийн шинжилгээг авахын тулд нээлттэй мэс засал хийдэг байсан бол  төслийг хэрэгжүүлснээр дурангийн аргаар уушгинд байрлах томорсон булчирхай, хавдрын үүсгэврээс эдийн шинжилгээ авах боломжтой болжээ. Ингэснээр өвчтөнд үзүүлэх хүндрэл буурч , богино хугацаанд найдвартай шинжилгээ авах боломжтой болсон юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 1 цагийн өмнө
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2 цагийн өмнө
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2 цагийн өмнө
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 3 цагийн өмнө
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 4 цагийн өмнө
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 4 цагийн өмнө
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 18 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… Өчигдөр
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… Өчигдөр
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… Өчигдөр
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/04
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23