БУСДЫН ТӨЛӨӨХ СЭТГЭЛ ЧАМАЙГ АЗ ЖАРГАЛД ХӨТӨЛНӨ


Өндөр цалинтай ажилд орох, сайхан хүүхэнтэй суух, нэр алдартай болох мөрөөдөлтэй нэгэн залуу байжээ.

Нэг их цас орсон өдөр ажлын ярилцлага өгөхөөр явж байтал урд нь настай эр бүдрээд уначихав. Яарч байсан болохоор  “Архи уугаад согтсон хүн байна” гэж бодоод туслалгүй яваад өгч. Тэгээд ярилцлагандаа орсон боловч бүтэлгүйтээд, хүссэн ажилдаа ч орсонгүй.

Зуны нэгэн сайхан үдэш цэцэрлэгт хөгжилтэй, сонирхолтой жүжиг үзэв. Жүжиг дуусч, хүмүүс алга ташин баяр хүргэж, тарж байх үед хэн нэгэн мөрөнд нь хүрлээ. Эргээд хартал жүжгийн гол баатар хөгшин алиалагч эмэгтэй байв. Тэрбээр “Жүжиг таалагдав уу” гэж асуухад залуу түүн рүү харалгүй, ярих дургүй байгаагаа илт илэрхийлэн гэрийн зүг алхлаа.

Бороотой өдөр залуу халуун усанд орж, дулаан хөнжилдөө хурдхан орохыг бодон явж байтал шүхэр ч байхгүй, ганцаараа уйлж суусан эмэгтэй залуугаас мөн л тусламж хүсэв. Залууд халуун дулаан орон гэр нь бодогдон түүнд туслалгүй цааш явав.

Залуу аз жаргалгүй амьдарсаар үхэж гэнэ. Тэнгэрт очоод сахиусан тэнгэртэй уулзаад:

– “Би ёстой утгагүй, аз жаргалгүй амьдралыг тууллаа. Гурван мөрөөдөлтэй байсан, аль нь ч биелсэнгүй” гэв.

Гэтэл сахиусан тэнгэр :

– ”Чиний мөрөөдлийг биелүүлэхийн төлөө би бүхнийг хийсэн. Зөвхөн чамд гар, нүд, сэтгэл хэрэгтэй байсан юм даа”

“Юу тэр вэ?”

“Зам дээр унасан настай эрийг санаж байна уу. Тэр бол чамайг ажилд авах компаний захирал байсан юм. Чи түүнд гараа өгөөд босгосон бол болох байлаа. Хөгшин алиалагч эмэгтэйг санаж байна уу. Тэр чамд дурласан гоо бүсгүй байсан юм. Чи түүнийг анхааралтай харсан бол чинийх болох байлаа. Орцны гадаа уйлж суусан эмэгтэйг санаж байна уу. Тэр эмэгтэй алдартай зохиолч байсан юм. Чи түүнд хань болж, гэртээ оруулсан бол тэрээр чиний тухай алдартай бүтээл бичих байлаа. Чи бусдад сэтгэл гаргадггүйгээсээ болж,  хайхрамж, халамжгүй амьдарсан.” Сахиусан тэнгэр ийн хэлтэл,

Залуу уртаар санаа алдаад, гүн харанхуйд уусан алга болов.

Одоо цагт нүдээ аниад, гараа хумхиад, сэтгэлээ нуугаад, өөрийгөө хуурч сохроор өнгө, мөнгө, амбиц харж амьдрах залуус олон болж.

Хүмүүс минь эргэн тойрондоо анхааралтай, сэтгэлтэй байж, гар нүд сэтгэл гурваа бусдад харамгүй хайрла!

Хүн бүрт боломж үргэлж ирдэг юм шүү”.

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 8 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 9 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 12 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 16 цагийн өмнө
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10