ОЙ ТОГТООЛТЫН БАГ 36 МЕДАЛИАС 35-ЫГ НЬ АВЧ, ЦЭЭЖ БОДОЛТ, ХУРДАН УНШЛАГАД Ч ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ


Дэлхийн 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 12 төрлөөр өрсөлдсөн Оюуны олимпод манай ой тогтоолтын баг 36 медалийн 35-ыг авч, бахдам амжилт үзүүлсэн бөгөөд цээж бодолт, хурдан уншлагад ч тамирчид маань өндөр амжилт үзүүллээ.

Тэмцээний гурав дахь өдөр манай тамирчид маш амжилттай байж, Гиннесийн рекорд тогтоож, олон медаль  ч хүртэв. 

Тэмцээний найм дахь төрөл болох цээж бодолтын "Mental Calendar Dates" буюу 60 секундын хугацаанд дэлгэцэн дээр гарч ирэх он, сар, өдөр долоо хоногийн ямар гараг болохыг аль болох олныг алдаагүй тооцоолох зорилготой “Хүн хуанли” төрөлд Э.Есүхэй 60 секундэд 83 өдрийг алдаагүй тооцоолж бодсоноор хүрэл медаль хүртжээ. Мөн Э.Мөнхбаатар 60 секундэд 53 өдөр тооцоолж бодсоноор шилдэг 5 тамирчны нэгээр шалгарсан байна.

Тэмцээний ес дэх төрөл болох цээж бодолтын "Flash Anzan" төрлийн  2-6 оронтой 10-30 тооны нийлбэрийг 1-0.2 секундын давтамжтай дэлгэцэнд гарч ирэхэд алдаагүй бодох даалгаврыг биелүүлэхэд манай тамирчин, Гиннесийн дээд амжилт эзэмшигч С.Чингим ширүүн өрсөлдөөн үзүүлж, 8-р байрт оржээ.

Оюуны олимпын ой тогтоолтын төрөл болох "Тоо дүрс тохируулах" төрөлд бага болон насанд хүрэгчдийн ангилалд алт, мөнгө, хүрэл иж бүрэн медалийн эзэд болцгоосон байна.

Тухайлбал, насанд хүрэгчдийн ангилалд:

  • Н.Мөнхшүр – Алтан медаль /269 оноо/
  • Э.Үүрийнцолмон – Мөнгөн медаль /259 оноо/
  • Н.Энхшүр – Хүрэл медаль /257 оноо/

Бага насны ангилалд:

  • Т.Тунгалагжаргал – Алтан медаль /75 оноо/
  • О.Ирмүүн – Мөнгөн медаль /35 оноо/
  • М.Гэгээн-Оюун – Хүрэл медаль /32 оноо/

Ой тогтоолтын хоёр удаагийн Дэлхийн аварга, Олон улсын их мастер Н.Мөнхшүр "Оюуны Олимп"-ын рекордыг шинэчилж, Гиннесийн номд дахин бичигдэхээр боллоо.

Оюуны олимпын хамгийн сүүлийн төрөл болох сонсголын ой тогтоолтыг шалгасан "Дуут цифр" төрөлд мөн бага болон насанд хүрэгчдийн ангилалд алт, мөнгө, хүрэл иж бүрэн медалийн эзэд болцгоожээ.

Тухайлбал, насанд хүрэгчдийн ангилалд:

  • Ц.Оюун-Эрдэнэ – Алтан медаль /175 цифр/
  • Н.Энхшүр – Мөнгөн медаль /164 цифр/
  • Ц.Номин-Эрдэнэ – Хүрэл медаль /162 цифр/

Бага насны ангилалд:

  • Т.Тунгалагжаргал – Алтан медаль  /60 цифр/
  • М.Гэгээн-Оюун – Мөнгөн медаль /38 цифр/
  • О.Ирмүүн – Хүрэл медаль /22 цифр/

Оюуны олимпын талаарх өмнө нийтлэгдсэн мэдээнүүдийг дорх холбоос дээр дарж уншина уу. 

Э.ҮҮРИЙНЦОЛМОН ГИННEСИЙН РEКОРД ТОГТООЛОО

Э.ҮҮРИЙНЦОЛМОН ОЮУНЫ ОЛИМПЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ХАМГИЙН ЗАЛУУ АВАРГА БОЛОВ

Н.МӨНХШҮР ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА БОЛЛОО


0
angry
2
care
1
haha
4
liked
9
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.93
2024/11/11
0
0
Гайхамшиг. Хүүхдүүдээрээ бахархаж бна.
Хариулах
66.181.161.203
2024/11/10
0
0
Od gj Ed narig helne
Хариулах
Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… Өчигдөр
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… Өчигдөр
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
БУРХАН БАГШИЙН ШҮТЭЭН ЗУРАГТ НАМТАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЭВ 2026/11/06
MISS UNIVERSE-Д ОРОЛЦОХ Э.ЭНХДЭЛГЭРЭХИЙГ О.НАМУУНААГААР СОЛЬСОН УУ? 2026/11/06
ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫГ ДЭЭДЛЭН МӨНХЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН Т… 2026/11/06
ХОВДЫН ӨМНӨД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР … 2026/11/06
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 2026/11/05
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 2026/11/05
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 2026/11/05
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 2026/11/05
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/05
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… 2026/11/04
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ 2026/11/04
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 2026/10/26
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГТЭЙ 2026/10/26
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01