Н.МӨНХШҮР ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА БОЛЛОО


Дөрвөн жилд нэг удаа болдог MEMORIAD World Mental Sports Olympics (Memory, Mental Calculation and Speed Reading) буюу Оюуны олимп АНЭУ-ын Дубай хотод өчигдөр (2024.11.07) эхэлжээ.

Дэлхийн 35 улсаас өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 12 төрлөөр 180 тамирчин өрсөлдөж буй тус олимпын эхний тэмцээн болох "Хурдны хөзөр" төрөлд ой тогтоолтын хоёр удаагийн Дэлхийн аварга, Олон улсын их мастер Н.Мөнхшүр алтан медаль авч,  Оюуны олимпын аварга болсон бахдам амжилтаар медалийн буухиаг эхлүүлсэн байна. 

Насанд хүрэгчдийн буюу 13-аас дээш насны ангилалд тэргүүлсэн Н.Мөнхшүр 19.47 секундын амжилт үзүүлсэн бол Ц.Оюун-Эрдэнэ 20.62 секундын амжилтаар мөнгө, Ц.Номин-Эрдэнэ 22.05 секундын амжилтаар хүрэл медаль хүртжээ. Мөн бага буюу 13 хүртэлх насны ангилалд О.Ирмүүн 37.8 секундын амжилт үзүүлж, түрүүлсэн байна. 

Оюуны олимпын хоёр дахь төрөл болох цээж бодолтын "Mental Multiplications" буюу 8 оронтой 2 тооны үржвэрийг олох төрөлд Х.Анирлан нийт 10 бодлогыг 6 минутад алдаагүй бодсоноор мөнгөн медаль хүртжээ. 

Манай тамирчдын хувьд олон улсын 70 дахь тэмцээндээ оролцож байгаа нь энэ юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд баг тамирчид маань олон улсаас 140 цом, 1500 гаруй медаль хүртэж, Гиннес, Дэлхийн олон дээд амжилтыг эзэмшиж байгаа билээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.ИРМҮҮН ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… Өчигдөр
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… Өчигдөр
120 МЯНГАТЫН УУЛЗВАРААС ЗАЙСАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХАА… Өчигдөр
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
Г.ЗАНДАНШАТАР: НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 5 ХУВЬ БОЛГОНО 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
ТАНИЛЦ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН… 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ, ЧИНГЭЛЭГ ЗАРНА ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛЖ 250 ГАРУЙ … 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01